Тайбэй
Тайбэй (хят. 臺北市 – Тайванийн умард нутаг) буюу Тайпей (Taipei) — Тайвань орон (БНХУ)-ын нийслэл. 2.7 сая хүнтэй. Тайвань арлын умард хэсэгт 271.8 км² талбай эзлэн оршдог, Тайвань орон болон арлын дөрөвдүгээр том хот.
Тайбэй ᠲᠠᠶᠢᠪᠸᠢ |
|||
---|---|---|---|
улсын хот | |||
ханзаар 臺北市 — Táiběi Shì латинаар Taipei → Тайпей |
|||
![]() |
|||
|
|||
![]() |
|||
Орон | ![]() |
||
Хот | Тайбэй | ||
Дүүрэг | 12 дүүрэгтэй | ||
Газар нутаг | 271.8 км² | ||
Хүн ам (2014 он) | 2,702,315 хүн (4/22) | ||
Хүн ам (бөөг.) | 6,950,646 хүн | ||
1709 онд | үүсэн байгуулагдсан | ||
Цагийн бүс | Тайбэйн цаг (ГЦ+8) | ||
Цахим хуудас | taipei.gov.tw |
Түүх Засварлах
Тайбэй хавьд анх кайдагэлань хүмүүс амьдарч байсан. зуунаас хятадууд ихээр цагаачлан суусан ба 1875 онд Тайбэй аймаг байгуулагджээ. 1886 онд Чин улс Тайвань мужийг Фужянь мужаас салган Тайбэйг засаг захиргааны төв болгов. Дайнд ялсан Япон 1895 оны Шимоносэкийн гэрээгээр Тайванийг авч Тайбэйг Тайхокү аймагт харьяалуулсан ба хотжиж, төмөр замын сүлжээ тавигдсан.[1]
Япон дайнд ялагдсанаар Тайванийг Дундад Иргэн Улс авсан бөгөөд 1945 онд Хятадад коммунист БНХАУ байгуулагдахад Чан Кайшийн удирдсан Гоминдан нам Тайвань руу дүрвэн Тайбэйг түр нийслэл хэмээв. 1967 онд Тайбэй мужтай тэнцэх хотын зэрэг олж 1970-аад онд 2 сая хүнтэй болжээ. 1990 онд Тайбэйн оюутны эсэргүүцлийн жагсаалын дүнд Тайвань олон намын тогтцолцоонд шилжсэн.[2][3]
Газар зүй Засварлах
Тайбэй хот 271.8 км² нутаг дэвсгэртэй. Тайваний 22 нутгаас 16-р том нь юм. Тайвань арлын умард хэсэгт Тайбэйн нам доор газар оршдог. Хотын нутагт Шиньдянь, Дахань хоёр нийлж Даньшуй голыг үүсгэдэг бол зүүн талаар Жилун гол урсана. Зүүн хойд захад Чишин (1120 м), Датүнь (1092 м) зэрэг унтарсан галт уул байна.
I сард 13.9°C хүртэл сэрүүсч, VII сард 34.3°C хүртэл халдаг. Жилд дунджаар 2405 мм хур тунадастай.
Хүн ам зүй Засварлах
Тайбэй хотод 2,686,516 хүн (2013 он) амьдарч байна. Шинэ Тайбэйг чиглэсэн нүүдлээс Тайбэйн хүн амын тоо олигтой өсөхөө байсан. Тайбэй-Шинэ Тайбэй-Жилун хотын бөөгнөрөлд нийлээд 7,028,583 хүн амьдарч байгаа.[4]
Хүн ам маш шигүү. Даань, Суншань, Датунь дүүрэгт бүр шигүү суурьшсан.
Тайбэйд хятад үндэстэн (хокло, дотор газрын, хакка) болон Тайваний уугуул ард түмэн амьдардаг.
Нутгийн хуваарь Засварлах
Тайбэй хотын нутаг дэвсгэр 12 дүүрэг (чү)-т хуваагддаг.[5]
Дүүрэг | Хятадаар | Хүн ам (2014 он) |
---|---|---|
■ Бэйтоу | 北投區 | 257,520 |
■ Ваньхуа | 萬華區 | 193,715 |
■ Вэньшань | 文山區 | 273,921 |
■ Даань | 大安區 | 313,693 |
■ Датун | 大同區 | 130,973 |
■ Жуншань | 中山區 | 230,496 |
■ Жунжөн | 中正區 | 163,388 |
■ Наньган | 南港區 | 121,257 |
■ Нэйхү | 內湖區 | 285,767 |
■ Суншань | 松山區 | 210,473 |
■ Шилинь | 士林區 | 290,455 |
■ Шиньи | 信義區 | 229,657 |
Эдийн засаг Засварлах
Тайбэй нь Тайванийн эдийн засаг, худалдаа, санхүү бизнесийн төв юм.
Боловсрол Засварлах
Томоохон их сургууль:
Цаг уур Засварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тайбэй
Эх сурвалж: wetterkontor.de
|
Зураг Засварлах
-
Эгц дээрээсээ
-
Тайбэй хот
-
Чан Кайшийн дурсгалын өргөө
-
Тайбэйн их зочид буудал
-
Хотын захиргааны байр
-
Тяньмү бэйсболын талбай
-
Бизнесийн дүүрэг
-
Шилинь шөнийн зах
-
Вэньдэ метроны өртөө
-
Их сургуулийн номын сан
Мөн үзэх Засварлах
Эх сурвалж Засварлах
- ↑ Marsh, Robert (1996). The Great Transformation. M. E. Sharpe. p. 84. ISBN 1563247887.
- ↑ Ng, Franklin (1998). The Taiwanese Americans. Greenwood Publishing Group. p. 10. ISBN 0313297622.
- ↑ "Taiwan Timeline - Retreat to Taiwan". BBC News. 2000.
{{cite web}}
: Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Methods and Term Definitions". Directorate General of Budget, Accounting and Statistics.
{{cite web}}
: Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Administrative Districts". Taipei City Government. Retrieved 2010-07-11.