Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн

Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн-Зөвлөлт-Хятадын хамтарсан "Дорнод хятадын төмөр зам"-ыг хятадууд ноёрхолоо тогтоох зорилгоор зэвсэгт түрэмгийлэл 1929 онд хийснийг ЗХУ эсэргүүцснээс үүдэн Зөвлөлт-Хятадын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн.

Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн

19 зууны төгсгөлөөр Хаант Орос улс Дорнод Хятадын төмөр замыг өөрийн ашиг сонирхлын үүднээс өөртөө авсан байна. Энэ нь Хятадын дотоод луу нэвтрэн орох боломжтой болгосон юм. 1897 оны 7 сард Дорнод Хятадын төмөр зам барих ажил эхэлсэн бөгөөд Чита – Хайлар – Харбин – Никольск - Уссуринск гэсэн маршрутаар баригдсан байна. Албан ёсны замын нээлт 1901 оны 11 сард болсон бөгөөд анхны зорчигчоо Санкт-Петербург-Владивастокийн хооронд тээвэрлэсэн байна.

1904-1905 оны дайнд (ер нь энэ дайн уг төмөр замаас болсон гэж үздэг) Орос Японд ялагдсанаар Далянь боомт хүртэлх төмөр зам Японы мэдэлд очив. Октябрийн хувьсгалын дараагаар буюу 1919 онд Зөвлөлт Орос Улс КВЖД-гээс татгалзаж байгаагаа зарласан боловч 1924 онд Хятадтай хамтарч эзэмшихээр дахин тохирсон хэдий ч 1928 онд Жан Сюлинь (Залуу жанжин гэгддэг) КВЖД-г эзэлсэн тул Зөвлөлт Холбоот Улс 1929 онд Хятадын эсрэг байлдааны ажиллагаа явуулж эрхээ дахин сэргээжээ.

Манжго улс нь Японы тусламж дэмжлэгийг байнга авч байсан агаад умард Маньчжурт Зөвлөлтийн нөлөөний сүүлийн тулгуур болж байсан Дорнод Хятадын төмөр замын хэсэгт байнга өдөөн хатгалга, үймээн самуун дэгдээсээр улмаар түүнийг 1935 оны гурван сард Манжгогийн засгийн газарт зарах байдалд хүргэжээ. Ингээд Маньчжур дахь байр сууриа алдсан хийгээд Манжгогийн зүгээс БНМАУ-ын хил хязгаар луу заналхийлэх болсон явдал нь Зөвлөлтийн зүгээс Хятадтай харилцаагаа ойртуулах алхам хийхэд хүргэсэн бөгөөд 1932 оны 12 сард дипломат харилцаагаа сэргээжээ.

Мөн үзэх

засварлах

Судалгааны бүтээл

засварлах

Зүүлтүүд

засварлах

Гадаад холбоос

засварлах