Гуравдагч хөршийн бодлого
Гуравдагч хөршийн бодлого нь Монгол Улсын гадаад бодлогын нэгэн илэрхийлэл бөгөөд ОХУ, БНХАУ улсаас бусад хөгжингүй улс орнуудтай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого.
Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”[1] гэж заасан байдаг.
Гуравдагч хөрш
засварлахОХУ, БНХАУ-аас бусад түншлэлийн харилцаатай улс орнууд[1]
Улс | Түншлэлийн харилцаа | Эрх зүйн үндэс |
Япон | Стратегийн түншлэл | Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл” (2010 он) |
Энэтхэг | Стратегийн түншлэл | Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл” (2015 он) |
АНУ | Стратегийн түншлэл | Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гаргасан “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглал” (2019 он) |
Турк | Иж бүрэн түншлэл | Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл” (2004 он) |
ХБНГУ | Иж бүрэн түншлэл | ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал” (2008 он) |
БНСУ | Иж бүрэн түншлэл | БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг Монгол улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл” (2011 он) |
Канад | Өргөн хүрээтэй түншлэл | Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл” (2004 он) |
Австрали | Өргөн хүрээтэй түншлэл | Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл (2007 он) |
Цаашид үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Дипломат харилцаа: Гуравдагч хөршийн бодлого". Гадаад харилцааны яам. Archived from the original on 25 Аравдугаар сар 2022. Татаж авсан: 25 Oct 2022.