Монгол-Туркийн харилцаа
Монгол Улс-Туркийн харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.
Хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Түркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа. Монгол улсын ЭСЯ 1997 оноос Анкарад ажиллаж байна. Мөн Станбул хотод Монгол улсын Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байгаа.
БНТУ-ын 1 сая гаруй хүн амтай Кайсери хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар 2013 онд нээсэн.
Улс төрийн харилцаа
засварлахПарламентын бүлэг Монголын УИХ-д 1996 онд, Туркийн ҮИХ-д 1997 онд тус тус байгуулагдсан.
Эдийн засаг, худалдааны хамтарсан хороо 1994 онд байгуулагдсан.
Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор 2019 онд эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулсан.
Харилцан айлчлалууд
засварлахМонголын талаас
засварлахЕрөнхийлөгч Н.Багабанди 1998, 2004 онд, Улсын Их хурлын дарга З.Энхболд 2013 онд, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд, Гадаад хэргийн сайд Ц.Гомбосүрэн 1992 онд Туркт тус тус айлчилсан.
Туркийн талаас
засварлахЕрөнхийлөгч С.Дэмирэл 1995 онд, А.Н.Сэзэр 2002 онд, ҮИХ-ын дарга М.А.Шахин 2010 онд, Ж.Чичек 2014 онд, Ерөнхий сайд Р.Т.Эрдоган 2005, 2013 онд, Шадар сайд Хакан Чавушолу 2018 онд, Гадаад хэргийн сайд М.Чавушолу 2015 онд Монголд тус тус айлчилсан.
Хүмүүнлэгийн харилцаа
засварлахБүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Тайип Эрдоан 2013 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Улаанбаатар хотод Анкарагийн гудамжийг нээсэн. Тус гудамжийн засварт 2010 онд 700 мянган ам.доллар зарцуулахаар тохирсон байдаг.
Түркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (англи.ТICA) нь Монгол Улсад үйл ажиллагаагаа анх 1994 онд Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах (MOTAP) төслөөр эхлүүлсэн билээ. Мэргэн Тоньюкукийн хөшөө дурсгал нь Түркийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд чухал ач холбогдолтой юм. Иймээс хөшөө дурсгал байрлаж буй газарт төрөл бүрийн хээрийн судалгаа хийгдсэн бөгөөд Монгол-Туркийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг археологийн малтлага судалгаа, сэргээн засварлах ажлыг ТИКА-ийн удирддлага дор зохион байгуулсан. 2001 онд Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл Монголын үндэсний түүхийн музейн Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна.
ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар нь 2004 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжин тоо хэмжээ нь ч мэдэгдэхүйц нэмэгдсэн. ТИКА-ийн зүгээс 2004 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж ирснээс өнөөг хүртэл нутгийн удирдлагын байгууллагууд, дүүргүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 700 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Монгол улсад хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн нийт төсөв нь 50 сая ам.доллар орчим болжээ.
БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоод байна:
- Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар)
- Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах (5 сая ам.доллар)
- Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар)
- Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах (251 мянган ам.доллар)
- МУИС-д Турк судлалын тэнхим байгуулах (427 мянган ам.доллар)
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив төсөл
- Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн төсөл
- Бог малыг ээмэгжүүлэх “Хас цахим” төсөл
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэ Зуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих төсөл
- Ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж
- 100 мянган ам.долларын хүнсний тусламж
- "Mэргэн Тоньюкукийн авто зам" төсөл (Улаанбаатар-Чингис хот чиглэлийн автозамын Ар Жанчивлан рашаан сувилал руу салдаг цэгээс Мэргэн Тоньюкукийн хөшөө хүртэлх 10 км автозам барих)
Иргэдийн харилцаа
засварлахТуркэд 2014 оны байдлаар 900 гаруй монгол оюутан боловсрол эзэмшиж байна. Эдгээр оюутнуудын 350 нь Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурч байв. Жилд 50 гаруй монгол оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр Туркийн зорьдог.
Монгол Улсад 2018 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байсан Туркийн таван сургуульд нийт 2000 орчим сурагч суралцдаг байжээ. 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн дээрх сургуулиуд шинжлэх ухаан болон англи хэлний хичээл түлхүү заадаг байжээ. Улаанбаатар хотын 5-р дунд сургууль 2007 оноос Бүгд Найрамдах Турк улсын анхны ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүркийн нэрэмжит сургууль болсноор Турк Улсын засгийн газар, Тика байгууллагын хөрөнгө оруулалт дэмжлэгээр сургуулийн гадна фасад, урлаг заал, спорт заал, гадаад хэлний кабинетын засвар зэрэг тохижилтын ажлууд, мөн мэдээлэл технологийн кабинет шинээр байгуулж, сурагчдын дунд турк хэлний дугуйлан хичээллэхэд багшлах боловсон хүчнээр хангаж өгсөн.
Элчин сайд нар
засварлахМонгол Улсаас БНТУ-д суугаа
засварлах- Панжунайн Халиун (2002-2007)
- Очирын Очиржав (2008-2012)
- Бадамдоржийн Батхишиг (2012-2016)
- Равдангийн Болд (2016-2021)
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр (2021-)
БНТУ-аас Монгол Улсад суугаа
засварлах- Мурат Карагөз (2013-2017)
- Ахмед Язал (2017-2021)
- Зафер Атеш (2021-)