Монгол-Америкийн харилцаа

Монгол-Америкийн харилцааМонгол ба АНУ хоорондын хоёр талт харилцаа.

1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг АНУ хүлээн зөвшөөрч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Гэндэнгийн Нямдоо нар хоёр улсын хооронд "Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг"-т гарын үсэг зурж албан ёсоор Дипломат харилцаа тогтоожээ.

Улмаар жилийн дараа 1988 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам, 1989 оны 3 дугаар сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор тус тус нээгдэж хоёр талын харилцаа идэвжиж иржээ.

Стратегийн харилцаа засварлах

Монгол улсын хувьд АНУ-тай харилцах харилцаа нь "Гуравдагч хөрш"-ийн бодлогод суурилсан маш чухал харилцаа юм. Энэ харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр ирсэн байна. 2019 оны 8 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн айлчлалын үеэр манай улстай стратегийн түншлэл бүхий тав дахь улс нь АНУ болсон юм. Өмнө нь Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн 4 улстай стратегийн түншлэлийн харилцаатай юм.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын хооронд жил бүр зохион байгуулдаг хоёр талын зөвлөлдөх уулзалт нь хоёр тал, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа солилцож, ойрын хугацааны зорилтуудыг хэлэлцэх үр дүнтэй механизм болж байна.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэл, мэргэжлийн зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, энхийг сахиулах хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж байна.

Хүмүүс засварлах

2020 оны байдлаар АНУ-д 19,170 монгол иргэн амьдардаг[1] аж.

Дипломат харилцааны түүх засварлах

19-р зуунд хэдий дипломат харилцаа тогтоогоогүй байсан ч америкийн худалдаачид, судлаачид Монгол улсад аялаж эхэлж байжээ. Монгол Улс 20-р зууны эхэн үеэс эхлэн АНУ-тай дипломат харилцаа тогтоох оролдлого хийж байсан. Тухайлбал, Богд хааны (тухайн үеийн Монгол Улсын хаан) Засгийн газар 1913, 1914 онд Санкт-Петербург, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны харилцаа тогтоох саналыг тавьж байжээ. 1921 онд Монгол Улс (Ардын хувьсгалын дараа) мөн дипломат харилцаа тогтоох саналаа дахин тавьж байсан.

АНУ-аас Монголд хийсэн анхны өндөр түвшиний айлчлал бол 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хэнри Эгард Уоллесын айлчлал юм. Тухайн үед АНУ-ын Монголын талаарх ойлголт, Монгол дахь нөлөө ч бага байжээ. Ийм үед 1944 оны 7 дугаар сарын хоёронд Дэд Ерөнхийлөгч Уоллес Монгол Улсад онгоцоор ирсэн байна. Түүнийг онгоцны буудал дээр БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан[2] угтжээ. Энэ айлчлал нь Монголын түүхэнд ийм өндөр зэрэглэлийн зочин айлчилсан анхны тохиолдол болсон юм. Америкийн төлөөлөгчид Улсын Их Сургууль, Гандан хийд, Биокомбинат, Бөмбөгөр Ногоон театр зэрэг олон газраар зочилсон байна. Америк, Монгол хоёр тал эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны асуудлын талаар ярилцсан бөгөөд Монголын хөгжил түүнд маш их сэтгэгдэл төрүүлсэн байна. Дэд Ерөнхийлөгч Уолласын айлчлал нь америкчууд Монголын тухай ойлготтой болоход их хувь нэмэр оруулсан юм. Тэрээр Монголын тухай “Гадаад Монголд эрүүл мэндийн дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухааны хангалттай баталгаа байна. Зөвлөлтийн нөлөө их нь эргэлзээгүй боловч улс төр, засаг захиргааны хяналт чадварлаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл дахин сэргэх нь бодит бус зүйл гэж харж байна. Харин дайны дараа магадгүй, Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” хэмээн бичсэн байна.

БНМАУ НҮБ-д 1961 онд элссэнээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Кеннеди, Жонсон, Никсон болон Картерын эрх барьж байх үед Монгол улсын элч төлөөлөгчидтэй албан бус ярилцлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч БНМАУ нь ЗХУ-ын хараат байдалд байсан болон үзэл суртлын саад тотгороос шалтгаалан бүтээгүй юм.

Сүүлд 1990 оны хавар Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн АНУ-д анх удаа айчилж, мөн оны 8 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад албан ёсоор айлчижээ.

Айлчлалууд засварлах

Монголын талаас засварлах

 
Барак Обама, Ц. Элбэгдорж нар болон гэр бүлүүд
  • 1991 оны 1 дүгээр сард Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат айлчилсан.
  • 1996 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч П.Очирбат айлчилсан
  • 2007 оны 10 дугаар сард Ерөнхийлөгч Н. Энхбаяр айчилсан.
  • 2011 оны 6 дугаар сард Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж айлчлал хийсэн.
  • 2018 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашингтон хотод айлчилсан.
  • 2019 оны 7 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж Монгол-АНУ-ын Стратегийн Түншлэлийг тунхаглав.

АНУ-ын талаас засварлах

 
Жорж Буш Монголд. 2005 он
  • 1990 оны 8 дугаар сар, 1991 оны 7 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер тус тус хоёр удаа айлчлав.
  • 1998 оны 5 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт айлчилсан.
  • 2005 оны 11 сард АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нар айлчлав.
  • 2011 оны 8 дугаар сард АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден айлчлав.
  • 2012 оны 7 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон айлчлав.
  • 2013 оны 8 дугаар сард АНУ-ын Сенатийн гишүүн МакКэйн АНУ-ын Конгрессийн төлөөллийг ахлан айлчлал хийсэн.
  • 2016 оны 6 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Жон Керри айлчлав.
  • 2019 оны 8 дугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер гадаад дахь анхны албан айлчлалаар ирэв.
  • 2019 оны 8 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал эрхэлсэн туслах Маниша Сингх айлчилсан.
  • 2021 оны 7 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман айлчлав.

Элчин сайд нар засварлах

 
Монгол Улсын Элчин сайдын яам
БНМАУ ба Монгол улсаас АНУ суусан элчин сайд нар
# Нэр Үе
1 Гэндэнгийн Нямдоо 1989.05.11-1991.10.01
2 Лувсандоржийн Даваагив 1991.11.25-1995.09.27
3 Жалбуугийн Чойнхор 1995.12.15-2003.02.07
4 Равдангийн Болд 2003.02.26-2008.04.02
5 Хасбазарын Бэхбат 2008.04.09-2013.01.08
6 Булгаагийн Алтангэрэл 2013.01.14-2018.03.23
7 Ёндонгийн Отгонбаяр 2018.03.28-2021.01.
8 Өлзийдэлгэрийн Батбаяр 2021-
АНУ-аас БНМАУ ба Монгол Улсад суусан элчин сайд нар
# Нэр Уугуул нэр Үе
1 Ричард Уилямс Richard Llewellyn Williams 1988-1991 он
2 Жозэф Лэйк Joseph Edward Lake 1991-1993 он
3 Дональд Жонсон Donald C. Johnson 1993-1996 он
4 Левилен Хежбэт (Түр хамаарагч) Llewellyn Hedgbeth 1996-1997 он
5 Альфонс Ф. Ла Порта Alphonse F. La Porta 1997-2000 он
6 Жон Дингер John R. Dinger 2000-2003 он
7 Памэла Слуц Pamela J. H. Slutz 2003-2006 он
8 Марк Минтон Mark C. Minton 2006-2009
9 Жонотан Эделтон Jonathan Addleton 2009-2012 он
10 Пайпер Кемпбел Piper Anne Wind Campbell 2012-2015 он
11 Женифер Галт Jennifer Zimdahl Galt 2015-2017 он
12 Майкл Клечески Michael S. Klecheski 2019-2022 он
13 Ричард Ли Буанган Richard Lee Buangan 2022 оноос

Эшлэл засварлах

  1. "2020 Population and housing census of Mongolia". National Statistical Office of Mongolia. Retrieved 22 November 2021.
  2. https://www.britannica.com/biography/Khorloghiyin-Choibalsan