Хорст Көлэр
Др. Хорст Көлер (Герман: Horst Köhler) 1943 онд Польшийн Скирбицов хотод төрсөн. Эвангелийн шашинтан, эхнэр, хоёр хүүхэдтэй. Улс төр судлалын чиглэлээр докторын зэрэгтэй. 1981-1982 онд Шлезвиг-Хольштайн муж улсын Ерөнхий сайд Г.Штолтенбергийн ажлын албанд референт, 1982-1990 Холбооны Сангийн яаманд сайдын ажлын алба, Бодлого зохицуулалтын газар болон Гадаад хамтын ажиллагааны газар ажиллажээ. 1990-1993 онд Холбооны Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 1993-1998 онд Германы хадгаламжийн банкнуудын холбооны ерөнхийлөгч, 1998-2000 онд Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банкны (ЕСБХБ) ерөнхийлөгч, 2003 оноос Тюбингений их сургуулийн хүндэт профессор, 2000-2004 онд Олон Улсын Валютын Сангийн захирлаар ажиллаж байжээ. 2004 оны 4-р сарын 23-нд Германы Ерөнхийлөгчийн сонгуульд ХАХ-ноос нэр дэвшин өрсөлдөж ялж, 2004 оны 7-р сарын 1-ээс ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж.
Др.Х.Көлер ЕСБХБ-ны ерөнхийлөгчийн хувьд 1999-2000 онуудад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй, тvvний дотор Ерөнхий сайд Р.Амаржаргалтай Лондон хотноо уулзаж, Монгол Улсыг тус банкинд гишүүнээр элсүүлэх асуудлаар ярилцаж байжээ. Мөн ОУВС-гийн захирлын хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяртай Вашингтон хотноо уулзан ярилцаж байсан ажээ.
Цахим холбоос
засварлах- Commons: Хорст Көлэр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Wikiquote (en) – Хорст Көлэр