Монгол-Германы харилцаа

Монгол-Германы харилцаа гэж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхэлд нь хэлнэ.

Монгол-Германы харилцаа
Map indicating locations of Герман and Монгол улс

Герман

Монгол

Монгол, Герман үндэстний анхны харилцаа 1241 онд Легницагийн тулалдааны үеэр үүссэн гэж үздэг бөгөөд Байдарын удирдлаган дор байсан Монголчууд Польш, Морав, Германчуудын нэгдсэн хүчийг ялж байжээ.

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Оросын нийслэл Санкт-Петербург дахь төлөөлөгчидөөрөө дамжуулан Германтай харилцаа тогтоох оролдлого хийж байсан боловч амжилтад хүрээгүй байдаг. 1921 оны Монголын хувьсгалын дараа Монгол Ардын Нам Герман улстай эдийн засгийн харилцаа тогтоохыг зорьж улмаар 1927 онд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж нарын 40 гаруй монгол оюутан залуус анхны ээлжинд Герман, Франц руу илгээж байсан юм.

БНМАУ, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоёр 1974 оны 1-р сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. (Хуучин Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс хооронд 1950 оны 4-р сарын 13-нд дипломат харилцаа тогтоож байжээ).

Хоёр улс 2008 оноос эхлэн "Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг" хэрэгжүүлж байна.

Герман бол манай улсын хөгжлийг ахиулахад нэгэн үзүүрт хандлагаар дэмждэг гуравдагч сайн хөрш гэж тодорхойлдог юм. Конрад Аденауэрийн, Фридрих Эбертийн, Ханс Зайделийн зэрэг томоохон сангууд манай улс төр, эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх үйлсэд бодитойгоор туслалцаа үзүүлсээр байна. Мөн Германы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэлийг хийснээс гадна, Сайншанд дахь салхин паркыг байгуулах зэргээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд багагүй нэмэр хандив үзүүлж буй юм.

Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд багтаадаг. Энэ утгаараа Европын  Холбооны улсуудаас нэлээд идэвхтэй хамтын ажиллагаатай нь Герман бөгөөд өрнөдийн орнуудаас хамгийн их дэмжлэг үзүүлсэн орон гэж хэлж болно. Монгол Улс дахь байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт хэрэгжиж буй гадны төслүүдээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь ХБНГУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд байдаг. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, зөвхөн зээл тусламжийн хүрээнд хамтрах бус эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтран ажиллахад гол анхаарлаа хандуулах болсон юм. Тухайлбал, уул уурхай, ашигт малтмалын салбараас гадна агаарын тээвэр, зам тээвэр, төмөр замын дэд бүтэц, барилга хот байгуулалтад Герман улсын техник технологийг ашиглах боловсон хүчнээ сургах, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй юм. Байгалийн баялаг ихтэй манай улсын хувьд Германд чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, судалгаа хийх тал дээр хамтран ажиллах, боловсролын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг байнга эрмэлзэж ирсэн.

Боловсролын хамтын ажиллагаа

засварлах

1926 онд монгол залуусыг өрнөдийн боловсролд суралцуулах зорилгоор Герман руу илгээснээс эхэлсэн Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн түвшинд, тууштай үргэлжилж байна.

Монгол Улс урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ирэх жилүүдэд 30 мянга гаруй инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа юм. Тэдгээрээс 1000 инженерийг нь ХБНГУ-д эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэхээр хоёр улсын Засгийн газар тохиролцоонд хүрээд буй.  Мөн хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг үүсгэн байгуулж, мэргэшсэн инженерүүдийг Монголдоо бэлтгэж буй нь эдийн засгийн харилцааны нэг чухал ололт болж байна.

Одоо Монголд ХБНГУ-ын Гёте институтийн салбар ажиллаж байгаагийн зэрэгцээ Монголын зарим их, дээд сургуулиас гадна герман хэлний сургалттай ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиуд ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн Налайх дүүрэгт Монгол-Германы  хамтарсан уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль амжилттай ажиллаж байгаа.

Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа

засварлах

Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг. Монгол, ХНГУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа 1993 оноос хойш эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах чиглэлд нягт хамтран ажиллаж буй юм. Тухайлбал, монгол цэргүүд Германд мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж байна. Афганистанд герман цэргүүдийн хамтаар энхийг сахиулах үйлст хувь нэмрээ оруулж байна.

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авахад зориулан санхүүгийн тусламж олгож байв. Мөн 2019-2020 оны цар тахлын хүнд үед манай улс тус улсаас иргэдээ татан авах ажлыг маш шуурхай зохион байгуулж чадсан нь хоёр улсын харилцан ойлголцлын түвшин өндөр хэмжээнд байдгийг илтгэсэн үйл явдал болсон билээ.

Хоёр талын айлчлал

засварлах

Харилцан хийсэн гол айлчлалууд:

Монголын талаас:

засварлах
  • 1991 онд       - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн
  • 1992 онд       - Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
  • 1993 онд       - Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди
  • 1995 онд       - Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат
  • 1997 онд       - УИХ–ын дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл
  • 1999 онд       - Гадаад харилцааны сайд Н.Туяа
  • 2000 онд       - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2002 онд       - Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр
  • 2003 онд       - Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун          
  • 2005 онд       - Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 
  • 2007 онд       - УИХ-ын дарга Д.Лүндээжанцан
  • 2009 онд       - Ерөнхий сайд С.Баяр
  • 2010 онд       - Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар
  • 2012 онд       -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /3 дугаар сард/
  • 2012 онд       -Гадаад харилцааны сайд Л.Болд 10 дугаар сард/
  • 2013 онд     - Шадар сайд Д.Тэрбишдагва /12 дугаар сард/
  • 2015 он        - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /3 дугаар сард, ажлын айлчлал/
  • 2015 он         - УИХ-ын дарга З.Энхболд /3 дугаар сард албан ёсны айлчлал/
  • 2022 он -Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /10 сар, албан ёсны айлчлал/

Германы талаас:

засварлах
  • 1991 онд       - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Д.Ю.Кроненбэрг
  • 1992 онд       - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд К.-Д. Шпрангер
  • 1995 онд       - Германы Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Б.Хирш
  • 1996 онд       - Гадаад хэргийн сайд бөгөөд Дэд Канцлер К.Кинкель
  • 1998  онд      - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцог
  • 1999 онд       - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер
  • 2003 онд       - Бундестагийн Дэд Ерөнхийлөгч А.Фоллмер
  • 2006 онд       - Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт
  • 2008 онд       - ХБНГУ-ын Ерөнхийлөгч Х.Көлер
  • 2010 онд       - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел
  • 2010 онд       - Тээвэр, барилга хот байгуулалтын сайд П.Рамзауэр
  • 2010 онд       - Батлан Хамгаалахын сайд К.Т.цү Гүттенберг
  • 2011 онд       - Холбооны Канцлер А.Меркель      
  • 2013 онд       - Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Освальд /6 дугаар сард/
  • 2014 онд       - Холбооны Гадаад хэргийн сайд Франк Штайнмаейр /7 дугаар сар/
  • 2015 оны 10 дугаар сард  - Холбооны Ерөнхийлөгч И.Гаук
  • 2016 оны 7 дугаар сар –Холбооны Канцлер Ангела Меркель Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцов.
  • 2022 оны 6-р сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний (Бундесвер) Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн Монгол Улсад ажлын айлчилсан.
  • 2024 оны 2-р сарын 7-8-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмаейр Монгол Улсад Төрийн айчлал хийв.

Хамтын ажиллагааны гэрээнүүд

засварлах

Гэрээ хэлэлцээрүүд:

1995 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын Харилцааны үндсийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тогтоосон /өрнөдийн орнуудаас хамгийн анх/.

2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.

Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2011 оны 10 дугаар сард байгуулсан.

Харилцааны тухай номнууд:

засварлах

Олхонууд овогт Рагчаабазарын Жамц "Монгол-Германы харилцаа эрт, эдүүгээ" гэх ном 2003 онд хэвлүүлсэн.