Алжир (Араб: الجزائر, Al Jaza'ir, Бербер: , Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа Африк тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд умард талаараа Газар дундын тэнгисээр хүрээлүүлнэ.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠠᠯᠵᠢᠷ ᠠᠷᠠᠳ
ᠤᠯᠤᠰ
  • الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية (Араб)
    al-Jumhūriyya al-Jazāʾiriyya ad-Dīmuqrāṭiyya aš‑Šaʿbiyya
  • République algérienne démocratique et populaire (Франц)
Уриа: بالشعب وللشعب
("Хүмүүсээс хүмүүст")[1][2]
Төрийн дуулал: Кассаман
(Тангараг)
 Алжир улсын байршил (хар ногоон)
 Алжир улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Алжир
36°42′N 3°13′E / 36.700°N 3.217°E / 36.700; 3.217
Албан ёсны хэл
Бусад хэлнүүдАлжирын Араб хэл (Даржа)
(нийтлэг хэл)
Франц хэл[3][a]
(нийтлэг хэл)
Угсаатны бүлгүүд
Шашин
Ард түмний нэршилАлжирчууд‎
Төр засагНэгдмэл хагас ерөнхийлөгийн бүгд найрамдах улс
Абдельмаджид Теббун
Аймен Бенабдеррахман
Салах Гуджил
Ибрахим Бугали
Хууль тогтоох байгууллагаПарламент
Үндэсний Зөвлөл
Ардын Үндэсний Ассемблей
Түүх
МЭӨ 202
42
430
477
757
776
786
972
1014
1235
1516
1832
7 сарын 5, 1830
7 сарын 5, 1962
Газар нутаг
• Нийт
2381741 км2 (10)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• 2021 тооцоо
44,700,000[4] (32)
• Нягтаршил
17.7/км2 (168)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$600.668 тэрбум[5] (43)
• Нэг хүнд ноогдох
$13,324[5] (111)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$187.155 тэрбум[5] (58)
• Нэг хүнд ноогдох
$4,151[5] (130)
ОТББИ (2011)27.6[6][7]
бага
ХХИ (2021) 0.745[8]
өндөр · 91
Мөнгөний нэгжАлжир динар (DZD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+213
ISO 3166 кодDZ
Домэйн нэр.dz
الجزائر.

Алжир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.

Нэрийн гарал

засварлах

Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар "(Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд" гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.

Дундад зууны үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.

Эртний түүх

засварлах
 
Алжирийн Тамугади дахь Ромын Тражаны хаалга

Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ.[9][10][11][12][13][14][15] МЭӨ 1000 оноос хойш карфагэнчүүд эргийн дагуу суурин байгуулж эхэлсэн. Берберүүд Пүнийн дайнаар үүссэн боломжийг ашиглан Карфагэнээс тусгаар тогтнож, берберийн хаант улсууд үүсч эхэлжээ. Эднээс хамгийн алдартай нь Нумиди юм.

Гэвч МЭӨ 200 онд берберүүд дахин эзлэгдэв. Энэ удаад Ромын бүгд найрамдах улс тэднийг харьяандаа оруулжээ. Баруун Ромын эзэнт улс задран унахад берберүүд олон газар дахин тусгаар тогтносон улсаа байгуулсан бол үлдсэн хэсэгт нь вандалууд хяналтаа тогтоож, Византын эзэн хаан I Юстинианы цэрэгт цохигдон хөөгдөх хүртлээ тэндээ байжээ. Византын эзэнт гүрэн улмаар тус орны зүүн хэсгийг VIII зуунд арабчууд ирэх хүртэл хатуу чанга гарын дор барьж байв.

Дундад зуун

засварлах

Хоёр салбар болох Санхаджа болон Заната нь цаашаа олон аймагт хуваагдаж байсан бөгөөд Магрибийн бүс бүр хэд хэдэн аймгаас бүрдэж байв.[16][17] Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.[16][18]

Исламын шашин нэвтэрсэн нь

засварлах
 
Алжирын их мечет

Исламын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мөхөж, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад, Альморавид, Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм.

Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан исламын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.

Тэмдэглэл

засварлах
  1. Франц хэл нь албан ёсны хэлээр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, хүн амын олонх нь ойлгож чаддаг нийтлэг хэл юм.
  1. "Constitution of Algeria, Art. 11". El-mouradia.dz. language: France and Arabic (government language); people of Algeria speak Arabic and Berber. Эх хувилбараас архивласан: 18 July 2012. Татаж авсан: 17 January 2013.
  2. "Constitution of Algeria; Art. 11". Apn-dz.org. 28 November 1996. Эх хувилбараас архивласан: 25 July 2013. Татаж авсан: 17 January 2013.
  3. 3.0 3.1 3.2 "Algeria". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 20 March 2021. (Archived 2021 edition)
  4. "Démographie" [Demography] (PDF). Office National des Statistiques (франц хэлээр). 18 May 2020. Архивласан (PDF) огноо 21 July 2020. Татаж авсан: 3 October 2020.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 29 October 2021.
  6. "Distribution of Family Income – Gini Index". The World Factbook. Central Intelligence Agency. Эх хувилбараас архивласан: 13 June 2007. Татаж авсан: 1 September 2009.
  7. "GINI index (World Bank estimate)". World Bank. Архивласан огноо 18 November 2018. Татаж авсан: 24 February 2019.
  8. Human Development Report 2021-22 Uncertain Times, Unsettled Lives: Shaping Our Future in an Uncertain World (PDF). United Nations Development Programme. 8 September 2022. pp. 289–292. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 10 September 2022.
  9. "TripAtlas.com - About Algeria". Эх хувилбараас архивласан: 2010-02-13. Татаж авсан: 2009-11-10.
  10. "Arab Index - Country Info". Эх хувилбараас архивласан: 2009-02-10. Татаж авсан: 2009-11-10.
  11. Africa-Investor.com - News[permanent dead link]
  12. http://www.grconsultants.org/Country/Algeria_Expat_Relocation_Mobility_Management_GRC_2009.pdf[permanent dead link]
  13. Snapshot, Africa: Algeria
  14. "Algeria at AllExperts". Эх хувилбараас архивласан: 2010-01-11. Татаж авсан: 2009-11-10.
  15. "VOYAGES - Small ship expeditions to historic shores of Africa". Эх хувилбараас архивласан: 2009-12-21. Татаж авсан: 2009-11-10.
  16. 16.0 16.1 Histoire des Berbères et des dynasties musulmanes de l'Afrique Septentrionale De Ibn Khaldūn, William MacGuckin
  17. Histoire des Berbères et des dynasties musulmanes de l'Afrique Septentrionale Par Ibn Khaldūn, William MacGuckin Slane (French хэлээр). pp. XV. Татаж авсан: 2009-02-28.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  18. "Histoire des Berbères et des dynasties musulmanes de l'Afrique Septentrionale Par Ibn Khaldūn, William MacGuckin Slane" (French хэлээр). pp. X. Татаж авсан: 2009-02-28.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)

Гадаад холбоос

засварлах