Бумбутай хатан
Бумбутай хатан (ᠪᡠᠮᠪᡠᡨᠠᡳ; 1613 оны 3 сарын 28 – 1688 оны 1 сарын 27) бол Хорчин аймгийн Боржигин овгийн Зайсанбөх бэйлийн охин, манжийн Дээд эрдэмт хааны бага хатан. Эеэр засагч хааны ээж, Энх амгалан хааны эмээ. Дайчин гүрний анхны хуан тайху гэж түүхэнд бичигдэж үлджээ.
Намтар
засварлах1625 оны хавар 12 настайдаа Хун тайжтай гэрлэж, татвар эм нь болжээ. Дээд эрдэмт хаан нь олон хатад татвартай байснаас Хорчины Шяодуаньвэнь боржигин Жэржэр, Минхуйфэй боржигин Харжол, Лигдэн хааны хоёр хатан, Жаруудын боржигин татвар эм, Сайн ноёны удмын нэг татвар эм гэсэн 7-8 монгол их бага хатад байсны нэг нь Бумбутай юм. Харжол хатан бол Бумбутайгийн эгч, Шяодуаньвэнь Жэржэр хатан бол тэдний авга эгч юм.
Тэрбээр 1629 оны 1 сарын 31 нд Дээд эрдэмтийн 4-р гэг Ёнму гүрний гүнж, 1632 оны 3 сарын 2 нд 5-р гэг Шүхуй гүрний гүнж, 1633 оны 12 сарын 16 нд 7-р гэг Шүжө гүрний гүнжийг төрүүлсэн. 1636 оны 8 сард Бумбутайг Юнфу ордны Жуанфэй (бага хатан) цолоор өргөмжлөв. 1638 оны 3 сарын 15 нд Дээд эрдэмтийн 9-р агь Фулинийг төрүүлэв. 1643 онд нөхрийгөө өөд болсны дараа тус жилийнхээ 9 сарын 21 нд түүний хүү Фулин 5 настайдаа Дайчин гүрний эзэн хаан болов. Оны цолыг манжаар ᡳᠵᡳᠰᡥᡡᠨ ᡩᠠᠰᠠᠨ(Ижисхүн дасан), монголоор Эеэр засагч, хятадаар 順治 (Шүньжи) хэмээн тунхаглав. Дээд эрдэмт хаан нас барсны дараа өөрийн хүү Фулинийг хаан сэнтийд өргөмжлүүлж, Жаошэн хуан тайху цолоор өргөмжлөгдөв. Эеэр засагч хааныг өөд болсны дараа ач хүү Сюанье нь хаан болсны дараа Жаошэн тай хуан тайху болжээ. Дээд эрдэмт хааны төрсөн дүү Доргон чин ван, төр баригч хунтайж цолтойгоор хааны нэрийн өмнөөс төр барьж байсан. 1650 оны 12 сарын 31 нд Доргон хунтайж өөд болсны дараа Эеэр засагч хааны зарлигаар Доргонд, хаан цол нэхэж хүртээсэн. Энэ явдлаар Доргон ван, Бумбутай хатан хоёрыг албан бусаар эхнэр нөхөр байсан гэх цуу яриа тарсан ч, баримтаар нотлогдож байгаагүй юм. Энэ цуу ярианы дараагаас Доргоны гавъяа зүтгэлийг цуцлан, цол гуншин зэргийг нь эвдэлж, Доргоны гэр хөрөнгийг хурааж, хааны ургаас хасч байсан.
1661 оны 2 сарын 9 нд Эеэр засагч хаан өөд болсны дараа түүний хүү 6 настай Сюанье Чин гүрний хаан болов. Балчир хааны өмнөөс төр барих Обой, Сүксаха, Сонин, Эбилүн гэсэн дөрвөн сайд томилж, Хааны эмэг эх Бумбутайг тай хуантайху цолд өргөмжлөн хөшигний ардаас төр барьж байв. Энх амгалан хаан, Бумбутай хатан тэргүүтэй фракц төр баригч дөрвөн сайдын нэг Обой ноёныг албан тушаалаас нь огцоруулж, устгахаар хуйвалдаж, 1669 онд Обой сайдийг баривчлан эрх мэдлийг нь устгаж, цаазлав. Бумбутай хатан 1687 оны намар өвдөж, 1688 оны 1 сарын 27 нд таалал төгссөн. Таалал төгссөний дараа Энх амгалан хааны зарлигаар манжаар: ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᠠᠮᠪᠠᠯᡳᠩᡤᡡ
ᡤᡝᠩᡤᡳᠶᡝᠨ
ᡧᡠ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ (hiyoošungga ambalinggū genggiyen šu hūwangheo); хятадаар: Шяожуан Рэньшюань Чэншянь Гон-и Жыдө Чүньхүй Итянь Цишөн Вэнь хуанху (孝莊仁宣誠憲恭懿至德純徽翊天啟聖文皇后) цол нэхэн өргөмжлөн, Чин гүрний хаадын өвгөдийн сүмд тахих болжээ.
Гэр бүл
засварлахТөрөл садан
засварлах- Өвөө: Мангус буянт чин ван
- Эмээ: Гомбо үжин (Хорчины их үжин)
- Аав: Зайсанбөх бэйл
- Ээж: Боли үжин (Хорчины бага үжин) (?-1654)
- Ах нар: Угшан зоригт чин ван, Цагаан, Соном чин ван, Манзушир дархан чин ван
- Эгч: Минхуй фэй Хайланжу/Харжол (1609–1641)
Нөхөр, хүүхэд
засварлах- Нөхөр: Дээд эрдэмт хаан (1592-1643)
- Хөвгүүн: Эеэр засагч хаан (1638-1661)
Охид:
засварлах- Гүрний гүнж Ёнму (固倫雍穆公主; 1629 1 сарын 31 – 1678 оны 2 сар), жинхэнэ нэр Яту. Дээд эрдэмтийн 4-р гэг. 1641 онд Хорчины Зоригт чин вангийн хошууны засаг ноён, чин ван Биртахарын хатан болсон. Биртахар бол Зоригт чин ван Огшааны хүү юм.
- Гүрний гүнж Шүхуй (固倫淑慧公主; 1632 оны 3 сарын 2 – 1700 оны 2 сарын 28), жинхэнэ нэр Ату. Дээд эрдэмтийн 5-р гэг. Анхны нөхөр нь Өвөр Халхын баяд отгийн Энгэдэрийн хүү Суорха, 1643 онд гэрлэсэн. Суорха удалгүй дайнд амь үрэгдсэн тул 1648 онд Баарин хошууны засаг ноён Сэвдэнтэй гэрлэсэн.
- Гүрний гүнж Шүжө (固倫淑哲公主; 1633 оны 12 сарын 16 – 1648 он 3 сар), Дээд эрдэмтийн 7-р гэг. 1645 онд Жарууд хошууны ноён Боржигин Ламасигийн хатан болсон.
Цол
засварлах- Нурхач хааны үед (1616–1626):
- Хоёрдугаар дэсийн үжин (側福晉; 1625-1636)
- Дээд эрдэмт хааны үед (1626–1643):
- Юнфу ордны Жуан татвар эм (莊妃; 1636 оны 8 сар - 1643 оны 9 сарын 21), 4-р дэсийн татвар эм
- Эеэр засагч хааны үед (1643–1661):
- Жаошэн хуантайху (昭聖皇太后; 1643 оны 9 сарын 21-1661 оны 2 сарын 5)
- Энх амгалан хааны үед (1661–1722):
- Жаошэн тайхуан тайху (昭聖太皇太后; 1661 оны 2 сарын 5-1688 оны 11 сар)
- Шяожуанвэнь хуанху (孝莊文皇后; 1688 оны 11 сар)
Холбоотой хуудас
засварлахӨмнөх байгаагүй |
Чин гүрний Хуан тайху 1643 оны 9 сарын 21 - 1661 оны 2 сарын 5 |
Дараах Шяохуйжан Шяоканжан |