Харжол
Харжол буюу Минхуй эрхэм татвар (1609-1641) (ᡥᠠᠷᠵᠣᠯ) нь Чин гүрний Дээд эрдэмт хааны татвар эм. Хорчины Зайсанбөх бэйлийн охин. Бумбутай хатны эгч. Дээд эрдэмт хааны 8-р агийг төрүүлсэн. 1634 оны 12 сарын 6-ны өдөр хааны бага хатан болсон.
Намтар
засварлахХаржол хэмээх нэр нь манж хэлээр хаш гэсэн утгатай. Бас заримдаа нэрийг нь Хайланьжу гэдэг байв. 1634 онд 25 насандаа манжийн хааны татвар эм болсон. 1636 оны 8 сард Гуаньжю ордны Чэн татварт өргөмжлөгдөж, авга эгч Шяодуаньвэнь хатнаас нэг зэрэг доогуурт эрэмблэгдэв. 1637 оны 8 сарын 27 нд Дээд эрдэмт хааны 8-р агийг төрүүлсэн. Гэвч хөвгүүн нь 1638 оны 3 сарын 13 нд өвчнөөр нас барсан. 1641 оны 10 сарын 22 нд Гуаньжю ордонд өвчнөөр нас барсан. Түүнийг өөд болсныг сонссон эзэн хаан Мин улстай хийж байсан дайнаа зогсоож, нийслэл хот руу яаран очтол өөд болсонд харамссан тухай Чин ши гао-д тэмдэглэжээ. Хааны зарлигаар Минхуй юаньфэй хэмээн өргөмжлөв.
Гэр бүл
засварлах- Аав: Зайсанбөх бэйл
- Ээж: Боли үжин
- Ах дүүс: 4 ах, 1 охин дүүтэй
- Нөхөр: Дээд эрдэмт хаан
- Хүүхэд: 8-р агь (1637-1638)
Цол
засварлах- Дээд эрдэмтийн үед (1626–1643):
- Бага үжин (側福晉; 1634 оны 12 сарын 6-1636 оны 8 сар)
- Чэнь татвар эм (宸妃; 1636 оны 8 сар),
- Минхуй эрхэм татвар эм (敏惠元妃; 1641 оны 12 сараас хойш)