Шяодуаньвэнь
Шяодуаньвэнь хатан буюу Жэржэр (манж хэл:ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᡩᠣᡵᠣᠩᡤᠣ
ᡤᡝᠩᡤᡳᠶᡝᠨ
ᡧᡠ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ; галиг: hiyoošungga doronggo genggiyen šu hūwangheo; хятадаар:哲哲; 1599 оны 5 сарын 31 – 1649 оны 5 сарын 28) нь Монголын Хорчин аймгийн боржигин овгийн Мангус заргачийн охин. Манжийн Дээд эрдэмт хааны их хатан. 1614 оны 5 сарын 28 нд Дээд эрдэмт хаан бага эзэгтэй болсон. 1623 онд их эзэгтэй болсон. 1636 оны 8 сард төрийн их хатанд өргөмжлөгдсөн. 1643 онд Хун тайж нас барсны дараа 1649 оны 5 сарын 28 нд нас барсан. Нас барсны дараа Шяодуань вэнь хуанхоу хэмээх цолыг өргөж хаадын онгонд бунхалжээ.
Үр хүүхэд
засварлахШяодуаньвэнь хатан Дээд эрдэмт хаанд Вэньжуан гүрүн гүнж, Жиндуань гүрүн гүнж, Ёнань гүрүн гүнж хэмээх гурван охин төрүүлсэн.
- Вэньжуан гүрүн гүнж (1625-1663): жинхэнэ нэр Маката, Дээд эрдэмтийн хоёрдугаар охин. 1636 онд Цахарын Эжэй хонгортой, 1645 онд Абунай вантай гэрлэсэн.
- Жиндуань гүрүн гүнж (1628-1686): Дээд эрдэмтийн гуравдугаар охин. 1639 онд Хорчины Хятад бэйлийн хатан болсон.
- Ёнань гүрүн гүнж (1634-1692): Дээд эрдэмтийн наймдугаар охин. 1645 онд Хорчины засагт жүн ван Баясгалангийн хатан болсон. Баясгалан ван бол Онхудай тайжийн хүү Будаши тайжийн хүү.