Хунтайж (Монгол бичиг:ᠬᠤᠩ ᠲᠠᠶ᠋ᠢᠵᠢ[1]) бол XIII-XVIII зуунд монгол улсад хаан ширээг угсаа залгамжлагч хэрэглэж байсан цол юм.

Түүхэн өөрчлөлт засварлах

Үгийн утга нь хятад хэлээр Хааны их хүү буюу Huangtaizi (皇太子; crown prince) юм. Түүхэнд Жоу улсын үеэс хэрэглэж эхэлсэн. Үүнийг нь хятадын үе үеийн төрт улсууд өвлөн авч хэрэглэсээр, Их Юань улсын үеэс монголчууд хэрэглэж эхэлсэн байдаг. Хубилай хааны үеэс хэрэглэхдээ зөвхөн хаан ширээг залгамжлах алтан ургийн хүнд олгож байсан. Өөр бусад хааны хүү хэрэглэх эрх мэдэлгүй тул тэднийг ханхүү гэж нэрлэж байсан. 

14-17 дугаар зууны Монголд засварлах

Юань улс мөхсөнөөс эхлээд тус цолыг XV зууны сүүл үеэс эхлээд хааны ургийн отог аймаг даргалах хэмжээний хүчирхэг ноёд хэрэглэж байсны нэг нь Гэрсэнз жалайр хунтайж, Ордосын Хутагтай сэцэн хунтайж нар юм. XVI зууны дунд үед төвдийн Далай лам тэргүүтэй лам хуврагууд монгол ноёдыг өөртөө татахын тулд тэдэнд хан, жонон, хунтайж цолыг өглөг барьц авах замаар олгож эхэлсэн нь хожим нийт Боржигин овгийнхон даяар хэрэглэдэг цол болтолоо хавтгайрчээ. 1691 он хүртэл хунтайж цол нь халх монгол төрд нэр хүндтэй хэвээр хангийн дараах цол болж ирсэн. Хожим хошуу ноёдын гол залгамжлагчдийг ч Хунтайж гэдэг болов. Түүхийн явцад хунтайж цолтоны тоо олширсноор "эрдэнэ, мэргэн, сэцэн, зоригт, цогт, баатар, даян, дүүрэн, далай" гэх мэт цолны чимэг үгээр ялгарах болжээ.

Ойрад монголд засварлах

1637 онд Дөрвөн Ойрадын их цэрэг Хөх нуурын газарт Цогт хунтайжийн цэргийг хядсан тул 5-р Далай лам, Чоросын ноёны Хотогчин баатард Эрдэнэбаатар хунтайж гэх цол шагнасан. Энэ үеэс Ойрадын ноёд тус цолыг хэрэглэж эхэлжээ. Хаангүй хунтайж гэж цол байхгүй атал ийм цол анх бий болж байжээ. Гэхдээ энэ цолыг Ойрадад чуулганы хан эсвэл улсын эзэн хэрэглэж байсан. Алтан ургийн бус монгол ноёдод Төвдөөс (гадаадаас) цол хэргэм олгосон сонирхолтой тохиолдол энэ юм. Цогтын дайны нөлөөгөөр, Ойрадын удирдагч анх Хунтайж цол авчирч, улмаар анх удаа Халхтай цааз байгуулсан нь Монгол дахь улс төрийн уламжилал өөрчлөгдөх нэг үндэс болжээ.

1636, 1691, 1755 онд монголчууд манжид эзлэгдснээр энэхүү цолыг хэрэглэхийг Чин гүрний хуулиар хориглосон.

Эшлэл засварлах

  1. [1]ᠰᠣᠪᠠᠳᠢ

Холбоотой өгүүлэл засварлах