Шяохуйжан


Шяохуйжан хатан (манжаар:ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᡶᡠᠯᡝᡥᡠᠨ
ᡝᠯᡩᡝᠮᠪᡠᡥᡝ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ
, галиг: hiyoošungga fulehun eldembuhe hūwangheo; хятадаар:孝惠章皇后, Xiàohuìzhāng Huánghòu) (1641-1718) бол манжийн Чин гүрний их хатан, хуантайху юм. Хорчины Боржигин овогтой Цорж бэйлийн охин. Төрсөн нэр нь Алтанцэцэг. Эеэр засагч хааны хоёр дахь их хатан. 1654 онд хааны хатанд сонгогдож, улсын их хатан болж, 1661 онд бэлэвсэрч, Рэншянь тайху болжээ. 1718 онд нас барсны дараа Энх амгалан хааны зарлигаар Шяохуйжан хатан цолоор нэхэн өргөмжилсөн. Үр хүүхэдгүй.

Шяохуйжан их хатан Алтанцэцэг

Гэр бүлЗасах

Товч намтарЗасах

1641 оны 11 сарын 5-ний өдөр хорчины Цорж бэйлийн гэрт манж хатнаас нь төрсөн. Ээж нь манжийн Нурхач хааны 7-р агь Раоюй жюнь ван Абатайгийн бага охин. 1653 оны 10 сарын 25 нд Эеэр засагчийн их хатан Эрдэнэ Бумба огцорч, төрийн их хатны суудал эзгүйрсэн үед Бумбутай хатан, Доргон ван нарын таалалаар 1654 оны 6-7 сард Алтанцэцэгийг Эеэр засагчийн хоёр дахь их хатанд сонгож, хаантай гэрлүүлэв. Эрдэнэ Бумба хатан нь Алтанцэцэг хатны үеэл эгч болох юм. Хэдийгээр хааны их хатан болсон ч, хааны хайр ивээлийг манжийн донго овгийн татвар эм болон бусад манж, хятад татвар эмс хүртэж байв. Тэдний гэрлэлт нь зөвхөн манжийн төрөөс монгол ноёдыг өөртөө татах цэрэг, улс төрийн эрх ашгийн төлөө байсан юм.

1661 оны 2 сарын 5 нд Эеэр засагч хаан нас барсны дараа түүний хүү Сюаньег хаан сууринд өргөмжилж, оны цолыг Энх амгалан хэмээж, бэлэвсэн хатныг Рэньшянь хатан гэж өргөмжлөв. 1718 оны 1 сарын 7 нд өөд болж, түүний шарилыг Чин гүрний зүүн бунханы Эеэр засагч хааны бунханы дэргэд байршуулжээ. Алтанцэцэг хатныг манжаар ᡥᡳᠶᠣᠣᡧᡠᠩᡤᠠ
ᡶᡠᠯᡝᡥᡠᠨ
ᡝᠯᡩᡝᠮᠪᡠᡥᡝ
ᡥᡡᠸᠠᠩᡥᡝᠣ
(Хиёосунга Фүлэхүн Элдэмбүхэ Хувангху), хятадаар Рэньшянь Дуань-и Цышү Гон-ань Чүньдө Шүньтянь Ишэн Жан хуанхоу (孝惠仁憲端懿慈淑恭安純德順天翼聖章皇后) гэж нэхэн өргөмжлөв. Чингийн зүүн бунханыг 1928 онд хятадын цэргийн жанжин Сүнь Дяньины цэргүүд тонож, шарилуудыг хөндсөний дотор тус хатны бунхан шарил байсан билээ.

ЦолЗасах

  • Эеэр засагчийн үе (1643–1661):
    • Их Хатан (皇后; 1654-1661)
  • Энх амгалангийн үе (1661–1722):
    • Рэньшянь хуантайхоу (仁憲皇太后; 1661-1718)
    • Шяохуйжан хуанхоу (孝惠章皇后; 1718 оноос хойш)
Өмнөх
Эрдэнэ Бумба
Чин гүрний их хатан
1654-1661
Дараах
Шяочэнрэн
Өмнөх
Бумбутай хатан
Чин гүрний хуантайху
1661-1718
Дараах
Шяогонрэн