Доргон
Доргон нь Манжийн Айсин Гиоро овгийн хүн бөгөөд Чин улсын төр баригч хунтайж, хошой мэргэн чин ван (манж:ᡥᠣᡧᠣ ᡳ
ᠮᡝᡵᡤᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ; галиг: hošoi mergen cin wang; хятадаар:和硕睿亲王; пиньинь:Hé shuò ruì qīnwáng) байсан.
Доргон | |
---|---|
Хошой мэргэн чин ван | |
Хошой мэргэн чин ван Доргон | |
Хаанчлал | 1643-1650 (7 жил) |
Бүтэн нэр | Айсин Гиоро Доргон |
Төрсөн огноо | 1612 |
Төрсөн газар | Ендэн (өнөө цагийн Ляонин муж, Фушун, Синбин автономит тойрог) |
Өнгөрсөн огноо | 1650 |
Өнгөрсөн газар | Хархотун (өнөө цагийн Хэбэй, Чэндэ) |
Хүүхэд | Донго Дорбо |
Эцэг | Нурхач |
Эх | Абахай хатан |
Сүмийн цол | Чэнзун |
Бага нас
засварлахНурхачи хааны 14-р хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Нурхач хааны хатан болох Абахай хатан бөгөөд тэрээр Ажигэ, Додо хэмээх төрсөн 2 ах дүүтэй байсан. Доргон нь Нурхачийн хөвгүүдээс хамгийн хүч чадал, эрдэм мэдлэгтэй нь байсан бөгөөд Хятадын Мин улсыг эзлэх цэргийг ерөнхийлөн захирч байсан.
Төр барьсан нь
засварлах1643 онд Манжийн 2-р хаан Дээд эрдэмт нас барснаар түүний 9-р хүү Фүлин хаанд өргөмжлөгдөж, оны цолыг Эеэр засагч хэмээн цоллов. Эебээр засагч хааныг ширээнд суухад Доргон 6 жилийн турш түүний нэрийн өмнөөс төрийг удирдаж, албан бус эзэн хаан хэмээгдэж байв. Доргоныг түүхэнд "Хааны авга ах ба төр баригч хунтайж" хэмээх болжээ.
Үхэл
засварлахДоргон нь 1650 онд Хархотун гэдэг газар нас баржээ. Түүнийг нас барахад Эебээр Засагч хаан түүнд эзэн хаан цол нэхэн өргөмжилж И хаан хэмээж сүмийн цолыг Чэнзун хэмээв. Доргон нь Чин улс болоод Хятадын хаан цолоор нэхэн өргөмжилөгдсөн сүүлчийн хүн болсон.
Гэр бүл
засварлахХатад, татвар эмс:
засварлах- Их бага хатад:
- Боржигин овогт хатан. Хорчины Зайсан ноёны охин Хашгэрэл. Хаш хатан гэж нэрлэж байсан. Бумбутай хатны эгч бөгөөд, сүүлд нас барсны дараа түүнийг Доргон хунтайж Тэргүүн татвар Жинсяожунгун (敬孝忠恭元妃) хэмээх цолоор нэхэн өргөмжилсөн. Харин Доргоныг нас барахад төрөөс түүнд Чэнзун хааны хатан хэмээх цолоор нэхэн өргөмжилсөн.
- Тунгиа овогт хатан. Зүрчиний Мэнгэт ноёны охин.
- Боржигин овогт хатан. Хорчины Гэндэр тайжийн охин.
- Боржигин овогт хатан. Хорчины Сонов тайжийн охин. Уул нь Дээд эрдэмт хааны хүү Хоогегийн хатан байсан бөгөөд нөхрөө үхмэгц Доргонтой гэрлэсэн.
- И Ае Сук. Солонгосын Чусонь улсын гүнж, И Гэ-имийн охин.
- Татвар эмс:
- Цахарын Гонците ахайтан.
- Боржигин овогт ахайтан.
- Жирмоте ахайтан.
- И овогт Солонгос гүнж, И Си Согийн охин.
Үр хүүхэд
засварлах- Донго, Доргоны охин, И Э-сүк хатнаас төрсөн.
- Дорбо, Доргоны ах Додогийн 5-р хүү. Доргон өргөж авсан.
Өмнөх шинээр үүссэн |
Хошой Мэргэн чин ван 1636-1650 |
Дараах Дорбо |