Боомт (далан)

Усан сан үүсгэх усны барилга байгууламж
(Боомтын барилга-с чиглүүлэгдэв)

Боомт гэдэг нь гадаргын усыг хуримтлуулж хиймэл нуур, газар доорх усыг хуримтлуулж усны нөөц бүхий сан байгуулахад ашиглагддаг барилга юм. Боомтоор хашигдан бий болсон хиймэл нуур нь үерээс дан ганц хамгаалахгүй, усжуулалт, ус хангамж, үйлдвэрийн усны хэрэглээ, усан орчны ахуй болон усан тээвэр зэрэгт ач холбогдолтой. Усны эрчим хүч бол боомт барьж эрчим хүч үйлдвэрлэх гол шаардлага юм. Боомт нь мөн ус ихтэй газарт урсац тохируулга хийн хуримтлуулж ус багатай газарт хуваарилах зорилготойгоор баригддаг. Үерийн хаалт эсвэл далан гэх мэт нь газар нутгийг усны аюулаас хамгаалах, усыг зайлуулах үүрэгтэйгээр гол ба усны урсгалын чиглэлийн дагууд эсвэл чиглүүлэх байдлаар баригддаг бол боомт нь усыг хуримтлуулах үүрэгтэйгээр голын урсгалд хөндлөн чиглэлд баригддаг барилга юм. Усны эрчим хүч үйлдвэрлэх, хот болон хөдөөгийн ус хангамж, усалгаатай газар тариаланд ашиглах зорилгоор гадаргын (гол, мөрөн) усыг урсгалын дагууд перпендикуляраар хааж барьсан барилга байгууламжийг боомт гэнэ. Боомт нь голын экологийн урсацыг гаргах, ёроолд тунах хагшаасыг угаах зориулалттай ус гаргах барилга, үерийн үеийн илүүдэл ус хаях зориулалттай ус хаях барилга, хэрэглэгчдэд ус өгөх ус авах барилга, ус ашиглагчдад зориулсан усан завь өнгөрүүлэх барилга шлюз, амьдралын орчныг хамгаалах загас гаргуурын барилга гэх мэт барилгуудаар тоноглогдоно. Боомтыг барьж байгуулах, түүний зураг төслийг боловсруулахдаа БНБД 33-08-09 - ийг үндэс болгох ба бусад усны барилгын норм норматив баримт бичгүүдийг мөрдөнө [[1]]. Боомт гэдэг англи үг dam нь дундад үеийн англи хэл,[1] ба дундад үеийн голланд хэлэнд олон хуучин хотуудын нэрлэх нэр юм. Тухайлбал Амстердам-Amsterdam гэх мэт[2] Харин монгол хэлэнд боох гэсэн язгуураас гаралтай ба голыг урсгалын хөндлөн чиглэлд нь боосон саад хэмээн үзэж боомт гэж нэрлэжээ.

Lake Vyrnwy буюу Врнва нуурын боомт хажуугаас харагдах байдал, Уэльс улс, 1888 онд баригдаж дууссан
Карапуза далан-Karapuzha Dam, Энэтхэгийн Керала муж дахь шороон боомт

Эртний боомтууд

засварлах

Ойрх Дорнод болон Месопотамид эртний боомтуудын ул мөр байдаг. Тигр мөрөн болон Евфрат мөрөнд нөлөөлж буй Месопотамийн уур амьсгал, голын горимыг урьдчилан таах тооцоолох боломжгүй байсан учир усны түвшнийг тохируулах зорилгоор боомт барьж ашиглаж байжээ.

Хамгийн эртний алдарт далан болох Жордан гол дээрх Жава далан нь Амман хотоос хойт зүгт 100км орчим зайд байрладаг. Энэ далан нь хүндийн хүчнийх гэж хэлж болхоор 9м өндөр, 1м чулуун зүрхэвчтэй, 50м өргөн хяртай юм байна. Энэхүү байгууламж нь МЭӨ 3000.[3][4] оны үед баригдсан гэж тооцогдож байгаа юм.

Эртний Египетийн Вади Ал-Гарави дахь Садд-Эл-Капара далан нь одоогийн Каираас өрнө зүгт 25км-т орших ба хярын урт нь 102м, суурийн өргөн нь 87м юм байна. Энэхүү байгууламж нь МЭӨ 2800[5] эсвэл 2600 .[6] оны үед баригдсан, үерийн хамгаалалтын зориулалт бүхий хуваарилах үүрэгтэй далан байсан ба баригдсаныхаа дараа удалгүй их хэмжээний үерээс болж нурсан байна.[5][6] Манай эриний өмнөх 19 дүгээр зуунд XII эзэнт гүрний үед III Сеносерт фараон, Аменемхат III болон Аменемхат IV нар удирдан Дундад Египетийн Нил мөрөнд холбогдох 16км урт сувгийг ухсан байна. Энэ сувагт хоёр далан барьж жилийн турш үерийн усыг хуримтлуулан ойр орчны талбайд түгээдэг байжээ. Үүний нэг далангаар үүссэн усан санг "Mer-wer" Моерис нуур гэж нэрлэх ба 1700 км квадрат мандлын талбайтай ба орчин үеийн нэр нь Веркат Кароун юм.[баримт хэрэгтэй]

Эртний иргэншлийн үеийн инженерийн нэгэн гайхалтай бүтээл нь Йемен дахь Мариб далан юм. Үүнийг МЭӨ 1750 эсвэл 1700 оны үед санаачлан барьсан ба хөндлөн огтлолын хэлбэр нь гурвалжин, 580 м урттай 4 метр өндөр - далангийн их бие хоёр янзын чулуун хийцээс тогтох ба хооронд нь зуурмаг бүхий чулуун өрлөгөөр холбожээ. даланг засах ажил олон удаа хийгдсэн ба хамгийн чухал өргөтгөл засвар нь МЭӨ 750 үед хийгдсэн ба үүнээс хойш 250 жилийн дараа далангийн өндрийг 7м болгож өндөрлөсөн байна. Саба улсын мөхлийн дараа, Химиаритчууд (~115 BC) даланг хяналтдаа авч сайжруулсан ба тэд барилгын өндрийг 14м болгож, 5 ширхэг ус халиагуур, энерги унтраах худаг, 2 ширхэг чулуун хаалт бүхий ус авах барилга, ус хуваарилах сан хүртэл 1000м сувгийг тус тус барьжээ. Дээрх болон бусад өргөтгөлийн ажлууд МЭ 325 он хүртэл хийгдэж тэр хавийн 25,000 акр (100 km²) талбайг усаар хангадаг байжээ.

МЭӨ 3-р зууны дунд үеэр, Энэтхэгийн нутаг дэвсгэрт тухайн үеийн хүмүүс усны менежментийн системийг хийж байжээ. Тухайн систем нь далан бүхий 16 усан сан болон ус хуримтлуулж хуваариалах маш олон сувгуудаас тогтож байв.[7]

Эплатин пинар бол Туркийн Коняа орчмын сүм ба түүнд зориулсан Хиттите далангийн ерөнхий нэршил юм. Энэ нь МЭӨ 15-аас 13-р зууны үе дахь Хиттите гүрний үед хамаарагдана.

Калланай бол 300м урттай, 20м өргөнтэй, 4.5м өндөртэй, [[Энэтхэг|Өмнөд Энэтхэг]ийн] Тамил Наду голын Кавери цутгал дээр бул чулуугаар баригдсан далан юм. Үндсэн барилга нь МЭ 2-р зуунд хамаарагдах[8] ба энэ нь хамгийн эртний ус хуваарилах, урсац тохируулах барилгад тооцогдон одоог хүртэл ашиглагдаж байна.[9] Энэ далангийн зорилго нь Кавери голоос усыг авч сувгаар дамжуулан үржил шимт голын бэлчирт түгээх байсан юм.[10]

Дү жиан яан бол усны шууд урсгалтай даланг агуулсан эртний системүүдээс бүрэн хэвээр үлдсэн цөөхөн услалтын системүүдийн нэг юм. Услалтын систем нь МЭӨ 251 онд баригдаж дуусчээ. Тухайн үеийн Чү мужийн захирагч болон хамгийн анхны гэгдэх усны инженер Сүншү Ао нар том шороон далан бүхий гайхалтай услалтын системийг барьж байгуулсан ба одоогийн Анхуй аймгийн нутагт 100км тойрог бүхий усан сан, томоохон услалтын систем хэвээр ашиглагдсаар байна.[11]

Ромын инженерчлэл

засварлах
 
Испани дахь Корналво боомт нь хоёр мянганы турш ашиглагдсан байна.

Ромын далангийн барилга нь "том хэмжээгээр барилгын ажлыг төлөвөх барих ромчуудын чадвар"-аар тодорхойлогддог.[12] Ромын төлөвлөгч нар хуурай улиралд хотын оршин суугчдыг усаар хангах тогтвортой усны нөөцийг бүрэлдүүлэх томоохон далан бүхий усан сан байгуулах шинэлэг санааг дэвшүүлсэн байдаг.[13] Тэд чулуун өрлөгт гидравлик туршилт хийж, улмаар Ромын бетон гарган авсан ба энэ нь урьд өмнө байгаагүй том далан барих боломжийг олгож[12] Хомс нуурын далан, тухайн үедээ томоохонд тооцогдож байсан[14] Харбага далан гэх мэтийг Ромийн Сирид байгуулжээ. Хамгийн өндөр Ромын далан бол Ромийн ойролцоо орших Субиако далан юм; Үүний тэмдэглэгдсэн өндөр нь 1305 онд [15] сүйтгэгдэх хүртлээ 50м орчим байжээ.

Ром инженерүүд чулуун хүндийн хүчний болон шороон далан төсөвлөх тооцооны арга, барих тусгай технологитой байсан байна.[16] Үүнээс гадна, инженерүүд зохион бүтээх өндөр чадвартай байсан ба үгүйрсэн далангуудад хийж байсан технологиуд нь одоо хүртэл мэдэгдэхгүй байна. Эдгээр нь Арк-хүндийн хүчний далангууд,[17] Аркан далангууд,[18] тулгуурт далангууд[19] болон Олон аркт тулгуурт далангууд,[20] гэх мэт нь бүгд МЭ 2-р зуунд Ромын эзэнт гүрэнд хэрэглэгдэж байжээ. (харах Ромын далангуудын жагсаалт). Мөн ромчууд Гүүрэн даланг барьсан нь одоо хүртэл Иранд байдаг.[21]

 
МЭ 3-р зууны үед Ромчуудаар баригдсан Банд-э Каисар боомт

Иранд, Банд-э Каисар шиг гүүрэн далан нь усан дугуйн тусламжтайгаар эрчим хүч бий болгоход ашиглагдаж байсан ба эрчим хүч нь ихэвчлэн ус өргөх механизм маягаар хэрэглэгддэг байжээ. Үүний нэг нь Ромчуудын барьсан Дэзпүл дахь гүүрэн далан ба[22] энэ нь усыг 50 кубит [cubit] орчим өргөж хотын бүх орон сууцны ус хангамжийн асуудлыг шийддэг байжээ. Мөн хуваарилах далангууд ихээр хэрэглэгддэг байсан.[23] Милл далангуудийг Муслим инженерүүд бий болсон ба Pul-i-Bulaiti гэж нэрлэдэг байжээ. Хамгийн анхных нь Ираны Карун гол дээр баригдсан Шустар байсан ба бусад олон даланг Муслимийн орнуудад барьж ашиглаж байжээ.[23] Water was conducted from the back of the dam through a large pipe to drive a water wheel and watermill.[24] 10-р зууны үед, Ал-Мукаддаси Персид хэд хэдэн далангуудыг тайлбарлажээ. Түүний нэг тайлбар болох Ахваз нь 910м урттай байсан ба олон усан дугуйн тусламжтайгаар усыг акведукт өгч түүгээр дамжуулан хотын усан санд усыг хүргэдэг байжээ.[25] Өөр нэг нь, Банд-и Амир Band-i-Amir далан 300 гаруй тосгоныг усжуулдаг байсан байна.[26]

Дундад зууны үе

засварлах

Нидерландад, газар нутгийн ихэнх нь нам дор учир далан нь голын усны түвшнийг тохируулах, гадар нутаг усанд автахаас сэргийлж далайн орчимд баригддаг байжээ. Эдгээр далангууд нь гол гатлахад ойрхон, ус хотруу түгээхэд зай багатай, байгалийн сайхан орчин бүрдүүлдэг гэдгээс шалтгаасан хот болон тосгоны эхлэл хэсэгт баригддаг байжээ.

Жишээлбэл тухайн үеийн Голландын нийслэл Амстердам (хуучин нэр нь Амстелредам) нь 12 зууны сүүл үед Амстел голын далангаас эхэлдэг байсан ба Роттердам нь Ниеүвэ Маас голын цутгал болох Ротте гол дээрх далангаас эхэлдэг. Амстердамын төв талбайд, 800 гаруй жилийн настай далангийн туурь бүрхэгдсэн байдаг ба одоог хүртэл dam буюу далан гэсэн нэрээ авч Dam Square эсвэл далан талбай гэж нэрлэгддэг.

Үйлдвэржилтийн эрин үе

засварлах
 
Битаун дахь усан онгоцны Ридеау сувгийн зураг

Ромчууд анх аркан далангуудыг барьж байсан боловч, гидростатикийн даралтын улмаас хоёр жигүүрт үйлчлэх реакцын хүчнүүд тэдгээрт бат бэх байх том хэмжээний аркан даланг 19-р зууны инженерчлэлийн чадамж, барилгын материал зэрэг нь бий болгосон юм.

Анхны гурван аркан далан 19-р зуунд Британийн эзэнт гүрэнд баригджээ. Рояал Инженерийн Хенри Руссел Хидерабад хотыг усаар хангах Мир алам даланг 1804 онд барьсан ба энэ нь одоог хүртэл мөн ашиглагдсаар л байна. Энэ нь 12м өндөр ба 21 ширхэг өөр өөр алхам бүхий аркаас тогтсон далан юм.[27]

1820-иос 30 онд, Дэслэгч-Колонч Жон Баи Канадад одоогийн Оттава хотын ойролцоо Ридеау сувгийн барилгын ажлыг удирдан гүйцэтгэсэн ба усан замын системд муруй чулуун цуваа далангуудыг барьсан байна. Ялангуяа, Жон Редпать ахлан Жонс Хүрхрээ даланг барьсан ба энэ нь 1832 онд дуусгавар болсоноор хойт америк дахь тухайн үеийн инженерийн гайхалтай бүтээл болсон юм. Барилгын үед усыг зайлуулах, мөн хянахын тулд, ус дамжуулах хиймэл хоолой бүхий хоёр хавтгай хаалт барьсан байна. Эхнийх нь зүүн хэсэгт даланийн суурийн ойролцоо байрласан. Хоёр дахь хаалт нь далангийн баруун хэсэгт сууриас дээш 6м өндөрт байрлажээ. Усны их ба бага түвшнээс хамаарч хаалтуудыг ажиллуулдаг байсан байна.[28]


Параматт хотын ойролцоо Хантс голын савд, хотын хүн амын өсөлт, усны хэрэгцээнд тулгуурлан 1850 онд Австраличууд далангуудыг барьж эхэлсэн. Чулуун аркан далангуудыг тухайн үеийн Рояал инженерийн ололт амжилтанд тулгуурласан Лиеүтенант Перси Симпсон төсөллөж барьж байгуулсан байна. далангуудын өртөг нь £17,000 байсан ба Австрали дахь инженерийн шийдэл бүхий анхны далан 1856 онд бий болжээ. Хоёр дахь аркан далан нь илүү математик тодорхойлолттой байсан байна.[29]

Энэ төрлийн анхны далан Францид 2 жилийн өмнө нээлтээ хийсэн байна. Энэ нь мөн л үйлдвэржилтийн үеийн Францийн хамгийн анхны аркан далан байсан ба 1832 холер өвчинд сүйтгэгдсэн талбайг усаар хангахын тулд Аикс-эн хэсгийн хотын захиргаа зохион байгуулж Пранцоис Зола удирдан бариулжээ. Дараа нь Рояал инженерүүд 1844 онд төслийг дэмжиж, түүнээс хойш хэдэн арван жилийн турш барилгын ажил үргэлжилсэн байна. Энэ барилгын мөн чухал ололт нь барилга ба түүний суурь, завьжинд нөлөөлөх хүчдэлийг математик аргачлалаар тооцож төсөлсөнд оршиж байгаа юм.

Австрали болон Варвикийн ойролцоо 75миль зайд, дэлхийн анхны бетонон аркан далан байдаг. Онцгой ус гаргах барилгатай, хяр дээгүүр ус халиах зориулалт бүхий 10м өндөр бетон даланг Хенри Чарлес Станлэй 1880 онд төсөллөжээ.

19-р зууны сүүлч хагаст, чулуун далангийн төсөл хийхэд нилээд ач холбогдол бүхий шинжлэх ухааны дэвшил гарсан юм. далангийн тооцооны энэ шилжилт нь зураг дүрслэлд суурилсан туршилтын аргачлалаас мэргэжлийн түвшинд шинжлэх ухааны онолын хэрэглээнд шилжүүлсэн анхны үе байв. Энэ чухал ололт Их британи болон Францийн их сургуулийн инженерийн факультет орчинд төвлөрч байв.Гласговийн их сургуульд байсан Виллиам Жон Макфуорн Ранкин нь далангийн бүтээцийн онолын ажиллагааг судалж өөрийн ойлголт олж авсан үр дүнгээ түүний 1857 онд хэвлүүлсэн Сул хөрсөн дээрхи тогтворжилтийн асуудлууд өгүүлэлдээ тусгажээ. Ранкины теором гэж нэрлэгдэх түүний онол нь далангийн төооцоонд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.[30] Францид, Ж. Аугистин Тортене Дэ Сазилли чулуун хүндийн хүчний даланд босоо үйлчлэх механикийн үндсийг тайлбарласан ба Зола далан нь түүний гаргасан онол, судалгаанд үндэслэгдэж баригдсан байна.[31]

Том далан

засварлах
 
1942 он, Ансел Адамсын төсөлсөн Хүүвэр боомт

Том далангийн эрин үе 1902 онд Египтэд Асван Лов далан баригдсанаар эхэлсэн юм. Энэ далан нь Нил мөрөн дээр баригдсан хүндийн хүчний өрөгт тулгуурт төрлийн далан юм. 1882 оны Египттэй хийсэн тулааны дараа, 1898 онд барилгын ажлыг Британчиуд эхэлжээ. Энэхүү төслийг Эрхэмсэг ноён Виллиам Виллкокс удирдсан ба тухайн үеийн алдартай инженерүүд болох Бенжамин Бакер болон Жон Аирд түүний фирм болох энэ төслийн гол гэрээт[32][33] гэх мэт олон аж ахуй, инженерүүдийг хамруулсан юм. Материал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг ноён Эрнэст Кассел барьж байжээ.[34] 1899-1902 оны хооронд баригдаж буй эхний үедээ, барилгын хэмжээ нь тухайн ажилчидад бүтэшгүй оролдлого мэт санагдаж байсан ч[35] дууссаны дараа, дэлхийн хамгийн том далангийн бүтээгчид болсон юм.[36]

Хүүвэр далан нь массив бетонон арк-хүндийн хүчний далан бөгөөд, АНУ-ын Аризона болон Невада мужийн хил дагуу Колорада голын Хар хавцалд Их хямралийн үед 1931-1936 оны хооронд барьжээ. 1928 онд Конгрессийн хурлаар усны эрчим хүч үйлдвэрлэх, үерээс хамгаалах, усжуулалтын эх үүсвэр бий болгохоор Колорада гол дээр далан барих шийдвэрийг гаргажээ. Үнийн саналын давуугаар Зургаан компани хэмээх консерциум ялалт байгуулсан байна. Энэ үед тэдгээр компани болон бусад газар энэ мэт том далан барьж байгаагүй, зарим техникүүд бүрэн батлагдаагүй хүнд үе байсан юм. Хар хавцалын аагим халуун уур амьсгал, далангийн хөндлүүрийн бэрх тогтоц мөн л далангийн барилгын ажлыг хүндрүүлж байсан юм. Гэсэн ч Зургаан компани консерциум 2 жилээр барилгын ажлыг хурдасгаж 1936 оны 3 сарын 1-нд засгийн газарт даланг хүлээлгэн өгсөн юм. Хүүвэр (орос:Гувер) далан нь ийнхүү өмнөх ерөнхийлөгч болох Херберт Гуверийн нэрээр нэрлэгдсэн юм.

1997 он гэхэд дэлхий даяар 800,000 орчим далан тоологдсон ба үүний 40,000 орчим нь 15м-ээс өндөр далан байна.[37]

Далангийн төрөл

засварлах

Далан нь байгалийн үзэгдэл, амьтад /минж/, болон хүний туслалцаатай бий болно. Хүний гараар бүтээгдсэн далангуудыг бүтээцлэл, үүрэг, болон хэмжээнээс нь хамааруулж дараах байдлаар ангилна.

Бүтээцээр ангилах

засварлах

Бүтээцлэл болон барьсан материал дээр үндэслэн далангуудыг хялбархан ангилж болох ба энд арк-хүндийн хүчний даланг, шороон далан, өрөгт далан болон бусад дэд төрлийн ангилалууд байна.

Аркан далан

засварлах
 
Тасмани дахь Гордон боомт нь аркан боомт юм.
Гол өгүүлэл: Аркан боомт


Аркан далангийн тогтворшилт нь арк болон хүндийн хүчний хосолмол үйлчлэл дээр тогтдог. Хэрэв далангийн дээд налуу босоо бол далангийн бүхэл жин суурь дээр хүндийн хүч болж, Гидростатикийн даралт аркын консоль дээр нормаль хуваарилалттай байхад Аркын үйлчлэл хэвтээ болон босоо чиглэлд далангийн хөшүүн чанараас хамааралтай болно. Хэрэв дээд налуу муруйлттай бол нилээд түвэгтэй үйлчлэлтэй үүнийг дагаж тооцоолол хүнд болно. Нормал гидростатик адаралт нь дээр тайлбарласан шиг хуваарилагдаж байвал, аркийн жингийн нормаль бүрдүүлэгчийг аркын үйлчлэлээр авч болно. Далангийн энэ төрлийн хувьд, тулж буй хоёр талын жигүүрийн завьжны (хавцлын хоёр талын эрэг) найдварт байдал маш чухал. Аркан далан барихад хамгийн тохиромжтой хөндлүүр бол үндсэн чулуулаг нь ойрхон байх нарийн хавцал юм.[38] Аркан далангийн аюулгүйн байдал тулж буй хавцлын эргүүд, далан ба ул хөрсний нийлж буй завьжны бат бөх холбоосоос хамаарах ба суур болон хажуу жигүүдийн ул хөрсний бат бэхийн чанар маш чухал.

 
Кэбэк дахь Даниел-Жонсон боомт нь олон аркат тулгуурт далангийн төрөлд багтана. Түүнийг мөн Маник-5 гэж нэрлэдэг.

Хоёр төрлийн дан аркан далан хэрэглэгдэх ба эдгээрийг план дээрх байгуулалтаас хамааруулан дан ба давхар муруйлттай гэж ангилж, дан муруйлтыг нь дотор нь тогтмол радиуст ба тогтмол өнцөгт гэж ангилна. Тогтмол радиуст аркан далан нь далангийн өндрийн турш нэг ижил радиус үйлчлэх ба хөндлүүр далангийн ёроолруу нарийсаж, далангийн төв өнцөгөөс хамаарч дээд налуугын талбай багасаж ирнэ. Канад дахь Жонес Хүрхрээ далан бол тогтмол радиустай далан юм. Харин тогтмол өнцөгтэй далангийн хувьд, өөрөөр тогтмол бус радиуст гэж хэлж болно, энэ өнцгийн нөлөөлөл хурьцангуй тогтмол байх ба хоёр завьжны хоорондох зайн өөрчлөлт далангийн өндрийн туршид өөр өөр байна. Тогтмол радиуст далан нь тогтмол өнцөгт далангаас илүү их тохиолддог нь түүнийг барих ур чадвар их шаарддагтай холбоотой. Паркер далан нь тогтмол өнцөгт аркан далан юм.

Адил төрөл нь дээр дурьдсан давхар муруйлттай буюу нимгэн аркан далангууд юм. АНУ-ын Невадагийн Уул хотын ойролцоох Зэрлэгморь далан нь давхар муруйлттай аркан далангийн жишээ юм. Энэ төрлийн далан нь бетоны орцыг багасгах боловч далангийн суурь болон хоёр талын завьжинд их хэмжээний хүчдэл учруулдаг. Дээрээс харахад дан муруйлттай далантай ижил харагдах боловч дээд хашицаас харвал гүдгэр линз шиг, доод хашицаас харвал хотгор линз шиг харагдах ба далангийн босоо чиглэлд муруйлт байдаг учир ийнхүү давхар муруйлттай гэж нэрлэдэг.

Олон аркат тулгуурт далан нь олон дан болон давхар муруйлт бүхий аркууд, мөн тэдгээрийг суурь болон завьжинд тулах тулгуураас тогтох геометрийн түвэгтэй байгуулалт бүхий далангийн төрөл юм. Үүний нэг жишээ нь Канад дахь Кебекийн Даниел-Жонсон далан юм. Олон аркат тулгуурт далан нь хөндий хүчний далан шиг олон тулгуур шаардахгүй боловч буурийн чулуулгийн бат бэх сайн байхыг шаарддаг.

Хүндийн хүчний боомт

засварлах
 
АНУ-ын Гранд Күүлий боомт нь цул хүндийн хүчний боомтын жишээ юм. Энэ боомтын тэнхлэг нь муруйлттай юм.

Хүндийн хүчний далан буюу хуучнаар гравитацийн далан нь өөрийн тогтворшилоо жингээрээ хангадаг далангууд юм.[39] Далангийн дээд ба доод хашицаас үйлчлэх усны даралт нь далангийн өсгий орчмоор онхолдох эрмэлзлэлийг бий болгоно. Харин далангийн жин нь онхолдолтыг эсэргүүцэх хүч болж суурьт үйлчилнэ. Төсөллөгч далангийн хэлбэр хэмжээг сонгохдоо онхолдолт болон суурийн шилжилтэнд тэсвэртэй байх жинд тохируулан хийнэ. Инженерийн нэршилээр, даланд үйлчлэх хүндийн хүч, дэдд хашицад үйлчлэх усны даралтын хүчний тэнцүү үйлчлэгч нь Паралеллийн дүрмээр ихэнхдээ далангийн дээд хашиц дахь өлмийнд үйлчлэнэ.

Цаашилбал, далангийн хэлбэрээс гадна далан тогтвортой байх, материал бага зарцуулалттай байх үүднээс далангийн дээд болон доод өргөний сонголт, дээд хашицад сунах хүчдэл үүсэхээргүй байхаар тооцох гэх мэт чухал критериүд байдаг. даланг барихдаа босоогийн дагуу хөндлөн заадастай барих учир босоо хүчдэл үүсэх нь далангийн ажиллагаанд сөрөг нөлөөтэй.

Энэхүү дээд хашицын босоо хүчдэлээс хамгаалах зорилгоор далангийн дээд хашицын налууг өөрчилж хийх ба энэ нь доод хашиц дахь хүчдлийг өөрчилж, материал зарцуулалтыг багасгах давхар ач тустай арга юм.

Энэ төрлийн далангуудын хувьд буурийн хөрс чулуулаг нь шахалт болон суналтын өндөр бат бэхтэй байх шаардлагатай.

Тохирсон хөндлүүрт хүндийн хүчний далан баригдсан бол бусад далангуудын төрлүүдийг бодвол илүү найдвартай ажиллана гэж хэлж болно. Далангийн тооцооноос гадна буурийн инженер геологийн судалгааг маш сайн хийсэн байх шаардлагатай. Хэрэв үерийн аюул элбэг, хүчтэй бүс нутагт тухайн хөндлүүрт аркан далан хичнээн ашигтай хувилбар байсан ч хүндийн хүчний даланг хөрөнгө зарж барих нь давуу байж болох юм. Учир нь усны даралт, шүүрэлт, түүнийг өөр дээгүүрээ халиах динамик үйлчлэл гэх мэтээс өгсүүлэн далангийн найдваршилтанд сөрөг нөлөөллийн давтамж олон байна.

Хүндийн хүчний далан нь бетон ба чулуун өрлөгөөр баригдаж болох ба үүнээс хамааралгүйгээр "цул" ба "хөндий" гэж ангилагдаж болно. Цул хүндийн хүчний далан нь хөндий төрлөөс илүүтэйгээр баригддаг. Гэхдээ цул далангийн биеийн бүхэлд нь авч үзвэл ямарч хүчдэл ачааллын нөлөөнд ордоггүй хэсгүүд байх ба тэдгээрийг үгүй болгосоноор хөндий хүчний далан бий болно. Гранд Күүлий далан нь цул хүндийн хүчний төрлийн далан бол Браддок далан нь хөндий хүчний далангийн нэг төрөл юм.

Арк-хүндийн хүчний боомт

засварлах
 
АНУ-ын Хүүвэр далан нь арк-хүндийн хүчний далангийн нэг жишээ юм.

Хүндийн хүчний далан аркан далантой хосолж арк-хүндийн хүчний даланг бий болгох ба бодит хүндийн хүчний даланг бодвор материал зарцуулалт багатай, буурьт ирэх хүчдэлийн хэмжээ бага гэх мэт давуу талуудтай. Уснаас даланд бий болох дотоод шахалт нь даланд үйлчлэх хэвтээ хүч болж буурна. Тийм учраас бууринд ирэх даралтын хэмжээ багасах, далангийн тогтворшилт, гулсалтанд завьжны нөлөөлөл их болох учраас далангийн жин их байх шаардлагагүй болж ирнэ.

 
The Koshi Barrage
Гол өгүүлэл: Хаалт

Хаалтан далан гэж хэлж болох далан ба далангийн үүргийг давхар гүйцэтгэх энэхүү барилга нь томоохон алгасал бүхий хаалтнуудааг далангаар өнгөрөх усыг хянаж байдаг онцгой төрлийн байгууламж юм. Хаалт хооронд байх хамар хана нь хаалтны тогтворшилтыг хангахаас гадна өнгөрөөс усны хэмжээг нарийн хянах, дээрээс ирж буй тоног төхөөрөмж, дамжин өнгөрөх хэрэгсэл замын ачааллыг авч их биед шилжүүлэх үүргээр тооцогддог.

Энэхүү далан нь голын далайд цутгах адаг хэсэгт баригдахаас гадна далайн түрлэгээс эрчим хүч үйлдвэрлэх, давалгаа таслах, усны түвшинг тохируулах зэрэг зорилгоор баригдах ба түрлэгийн далан гэж нэрлэгддэг.[40]

Шороон боомт

засварлах
Гол өгүүлэл: Шороон боомт

Шороон далангууд нь нягтруулсан ул хөрсөөр баригдах ба чулуун дүүргэлттэй болон шороон дүүргэлттэй гэсэн үндсэн хоёр төрөлд хуваагдана. Шороон далан нь хүндийн хүчний далантай адил уснаас ирэх даралтыг өөрийн жингээрээ эсэргүүцэж тогтдог далан боловч бетоныг бодвол налархай шинжтэй юм.

Чулуун дүүргэлттэй боомт
засварлах
 
Виржини дахь Гатрайт далан нь чулуун дүүргэлттэй шороон далан юм.

Чулуун-дүүргэлттэй далангууд нь ус үл нэвтрүүлэх бүстэй холбоосгой болон холбоослог хөрстэй хамт нягтруулагдсан шороон далан юм. даланг бүрдүүлэгч их бие нь бул чулууг ихээр агуулах учир чулуун дүүргэлттэй гэж нэрлэдэг. Ус үл нэвтрүүлэх бүс нь далангийн дээд налууд ойролцоо баригдвал экран гэж нэрлэгдэх ба бетон, өрөгт, ган ялтаст, пластик мемранан, эсвэл мод, нягт шавар гэх мэтээр баригдаж болно. Хэрэв ус үл нэвтрүүлэх бүс нь нь далангийн их биеийн гол хэсэгт байрлах бол зүрхэвч гэж нэрлэнэ. Хэрэв нягт шавар далангийн ус үл нэвтрүүлэх буюу шүүрэлтийн эсрэг байгууламжид орсон бол даланг холимог далан гэж нэрлэх нь бий. Чулуун дүүргэлттэй далангийн их бие ба шүүрэлтийн эсрэг зүрхэвч болон экраны дотоод шүүрэлтийн угаагдлаас сэргийлж тэдгээрийн хооронд шүүрүүлэх үе хийж тусгаарлаж өгдөг. Шүүрүүлэх үе нь хөрсний нарийн хэсэг угаагдан гарахаас сэргийлсэн урвуу ширхэглэлтэй холбоослог хайрга ба дайрганаас тогтоно. Буталсан хайрга хэрэглэх нь орон нутгийн материал гэдгээрээ барилгын өртгийг бууруулах гарын доорхи материал юм. Дулуун дүүрэлттэй далан нь газар хөдлөлтөнд нилээд тэсвэртэй байдаг. Гэвч барилтын үед газар хөдлөлтөнд гүйцэт нягтрал аваагүй бие цууралт авч улмаар хоосон орон зайнд ус нэвчин орвол далангийн ачаалал өөр болно. Чулуун дүүргэлттэй далангийн жишээ нь Калифорни дахь Шинэ Милонес далан юм.

далангийн шүүрэлтийн эсрэг байгууламж нь асфальт бетоноор баригдаж болно. Хэрэв далангийн их бие нь дан чулуун асгаас эвсэл өрлөгөөс бүтэж байгаа тохиолдолд асфальт бетон хэрэгдэх нь хамгийн зөв хослол байдаг. 1962 онд ийм далан баригдсанаас хойш дэлхий даяар 100 гаруй даланг ийм материалын хослолоор барьж босгожээ. Бүх асфальт бетон зүрэвчтэй далангуудын ажиллагааны бичлэг нь сайн байсан байна. Асфальтны төрөл нь Зунгааралттай уян-пластик материал байх нь далангийн их биеэс ирэх өчүүхэн шилжилтэнд уян харимхай үйлчилж тогтвортой байдаг.Асфальтны уян хатан чанар нь газар хөдлөлтийн идэвхи өндөртэй бүсэд нилээн тохиромжтой давуу талыг бий болгоно..[41]

Бетон хучилттай чулуун боомт
засварлах

Бетон хучилттай чулуун далан "concrete-face rock-fill dam" (CFRD) нь далангийн дээд налуудаа бетон хавтангуудаар хучигдсан чулуун дүүргэлттэй далан юм. Энэ төрлийн шийдэл нь далангийн дотуур шүүрэх шүүрэлтээс давхар сэргийлэх, дээд налуугын бэхэлгээг найдвартай болгох зорилгоор хэрэглэгдэнэ. Дээрээс нь, бетон хучилттай далан нь шороон дүүргэлттэй далан барихаас хялбар байхаас гадна дээд налуугын тофо нөхцөлд уян хатан байж чаддаг. Анх бетон хучилттай даланг 1860 онд Калипорнид алт олбордлож байсан уурхайчид ёроолын ус гаргууртай модон училттай чулуун далан барьсанаас үүдэлтэй гэж үздэг. далангийн модон хучилт нь сүүлд бетоноор солигдож, усан санг усан цахилгаан станц, усжуулалтанд хэрэглэж эхэлжээ. Бетон хучилттай далангийн хувьд бетон хавтан хоорондын босоо болон хэвтээ заадасны чигжээс чухал байх ба 1960 оноос хойг илүү сайжруулсан уян бат бэх холбоосоор заадас хийж байна. Сүүлийн хэдэн арван жил шийдэл улам бүр шинэлэг дэвшилтэт болж байна.[42] Саяхан, дэлхийн хамгийн өндөр бетон хучилттай чулуун Шуибуяа даланг 233м өндөртэйгээр Хятадад 2008 онд барьж дуусган ашиглалтанд оруулжээ.[43]

Шороон дүүргэлттэй боомт
засварлах

Шороон дүүргэлттэй боомт, мөн нягтруулсан шороон боомт эсвэл грунтэн боомт хамгийн түгээмэл энгийн нэр нь шороон боомт ба энэ далан нь сайтар нягтралтай ул хөрснөөр баригддаг. Нэгэн төрлийн нягтруулсан далан нь шүүрэлтийн усыг зайлуулах байгууламжийг эс тооцвол нэгэн төрлийн ул хөрсөөр бүтдэг. Үүнээс гадна бүсчилсэн бүтэцтэй байж болох ба үүнийг холимог далан гэж нэрлэх ба далангийн дээд ба доод налуу зүрхэвч, шүүр гэх мэт өөр өөр үүрэг бүхий хэсгүүдэд тухайн хэсэгт тохирсон ул хөрсийг хэрэглэнэ. Орчин үеийн бүчлэл бүхий холимог хийцтэй далангийн ус үл нэвтрүүлэх хэсгээр шүүрч гарсан усыг шүүрүүлэн гидравлик даралтын бууруулах шүүрүүлийн систем доод хашицын үзүүрт байрладаг. Харин өнгөрсөн хуучин аргачлалд ус үл нэвтрүүлэх бүс буюу шүүрэлтийн эсрэг байгууламж нь угаалтаар бий болдог байсан. Угаалтаар гэдэг нь даланг гидравлик аргаар барихыг хэлж байгаа юм. Шороон даланд мөн чулуун даланд хэрэглэдэг шиг ус үл нэвтрүүлэх байгууламж, дээд налуугын бэхэлгээ зэргийг хэрэглэж болно. Хамгийн сониролтой ус үр нэвтрүүлэх байгууламж нь мөсөн зүрхэвч ба энэ аргыг мөнх цэвдэгтэй өндөрлөг газар барих шороон даланд барих нь найдвартай байдаг. Мөсөн зүрхэвчийг байнгын хөргөлттэй байлгахын тулд тусгай хоолойвчийг суулгаж өгдөг.

Тарбела далан нь Пакистан дахь Индус гол дээрх том далангуудын нэг юм. далан нь Исламабадын хойт зүгт 50км, өндөр нь голын ёроолооё дээш 148м, 250км2 мандлын талбай бүхий усан сан үүсгэдэг дэлхийд томоохонд тооцогдох шороон дүүргэлттэй далан юм. далангийн үндсэн элемент нь нягтруулсан ул хөрс ба цул хэсгийн урт нь 2700м, өндөр 142м байдаг байна. Энэ төсөлд даланг барихын тулд 152.8 сая м,куб ул хөрс ашигласан ба хүний гараар бүтсэн хамгийн том шороон байгууламж юм.

Шороон далан нь орон нутгийн материал ашигладаг учир хамгийн хямд өртөгөөр босох далан ба магадгүй хамгийн энгийн технологийн ажиллагаатай байж болох юм.

Хэмжээгээр нь ангилах

засварлах

Олон улсын стандартаар (Том далангуудын олон улсын холбоо, буюу ICOLD-ыг хамруулан) том далан тодорхойлолтонд 15 м-ээс дээш өндөртэй далангууд болон 150м-ээс өндөр бол чухал далан ангилалд хамруулж том далан гэж үздэг байна.[44] Мөн Дэлхийн далангуудын хорооны тайланд том ангилалын далан ба даланд 5-15м өндөртэй, ус хураах талбай нь 3сая м.куб-ээс их бол хамрагдах ба 15м-ээс дээш далангуудыг усан сангийн хэмжээ харгалзахгүйгээр том далан гэж үзнэ гэж тэмдэглэжээ.[40]

Дэлхий дээрхи хамгийн өндөр далан нь 1997 оны бичлэгээр Тажикистаны Нүрэк далан 300м-ийн өндөртэйгээр бичигдэж байсан бол 2013 онд хятадын Жинпинг 1 далан ашиглалтанд орсоноор дэлхийн өндөр даланг 305м болгож өөрчилсөн юм.[45]

ОХУ болон бусад социолист гаралтай улсуудад /Монгол улс багтана/ даланг түүний буурийн төрөл, далангийн төрлөөс нь хамааруулж өндрөөр нь 4 анги болгон хуваадаг. Хадан суурин дээрх 100м -ээс өндөр шороон ба бетонон даланг 1-р ангийн далан гэж үздэг бол хэмхдэст, өгөршсөн хагас хатуу буурин дээрх 70м-ээс дээш өндөртэй шороон даланг мөн буурин дээрх 50м-ээс өндөр бетон даланг 1-р ангийн далан гэж үзэн үндсэн далангийн ангилалд оруулдаг.[46]

Хэрэглээгээр ангилах

засварлах

Туслах боомт

засварлах

Богоош буюу туслах далан нь үндсэн далангаар бий болсон усан сангийн хамгийн их түвшинтэй үед усан сангийн мандлын талбайг тэлэх, хөтөл давж алдагдах зэргээс хамгаалж баригддаг. Мөн тулсах далан нь усан сангийн ирмэг дахь тогтворгүй бүтэцтэй хөтлийг бэхжүүлэх зорилгоор баригдахаас гадна усны давалгаа, усны түрэгдэлтийн нөлөөгөөр үерт газар нутаг автахаас хамгаалж голын эргийн далантай ижил үүргээр баригддаг. Түр далангийн уртын хэмжээ ихэсвэл түүнийг далан гэж нэрлэх тохиолдол бий.

Ус халиах боомт

засварлах
Гол өгүүлэл: Ус халиагуур

Ус халиагуур (мөн ус хаяур болон халиах даланч гэж нэрлэдэг) нь голын гольдиролд өөр дээгүүрээ ус халиах зориулалттай, дээд хашицдаа мандлын талбай үүсгэх, усны түвшин өргөх зорилгоор баригдах ба томоохон далангуудад тусгай хэсэг болж ордог. Ус халиагуурыг суваг дээр барьж зарцуулга хэмжих, усны түвшин өргөх гэх мэтээр ашиглаж болно. Өөр өөр төрлийн ус халиагуурууд байр ба даланд ихэвчлэн практик муруйлттай ус халиагуур хэрэглэгдэнэ.

Хянах боомт

засварлах
Гол өгүүлэл: Хянах боомт

Хянах далан нь голын ёроолын угаагдлаас сэргийлэх, хагшаас барих, урсгалын хурдыг сааруулах зориулалттай жижиг далан юм. Эсрэгээр, далбант далан нь урсгалын хурдыг ихэсгэж хуримтлагдсан байгаа хагшаасыг угаах үүргийг гүйцэтгэнэ.

Хуурай боомт

засварлах
Гол өгүүлэл: Хуурай боомт

Хуурай далан нь гэнэтийн үер бий болдог хуурай жалга дээр баригдах ба үерийн үед усыг хуримтлуулж тодорхой хэмжээтэйгээр доод хашицад ямарч хяналтгүй гаргаж байдаг. далангийн ард ихэнх хугацаанд усгүй байх учир хуурай далан гэж нэрлэдэг. Хэрэв хуурай далангийн ус гаргах хэсгийг үгүй хийчихвэл хөв болно.

Тохируулах боомт

засварлах
Гол өгүүлэл: Тохируулах боомт

Тохируулах далан нь голын урсацыг тохируулж услалтын систем, усан цахилгаан станцын нэгжрүү туннель болон задгай сувгаар замжуулан хуваарилах зохиулалттай далан юм. Тохируулах далан нь биеийн ихэнх хэсэгт хаалтаар тоноглогдсон байдаг.

Газар доорх боомт

засварлах

Газар доорхи далан нь газар доорхи усны урсгалын зарим хэсэг эсвэл бүтнээр нь хааж усны нөөцийн ордыг бий болгох ба мөн газаргын усыг хамтад нь хуримтлуулж тохируулж болно. Далайд хүрээлэгдсэн орнуудын хувьд ундны цэвэр усыг далайн уснаас нэвчин орж ирэх давстай газрын доорхи уснаас хамгаалах холилдуулахгүй байх үүднээс баригддаг. Газар доорхи далан нь усны нөөц багатай, маш ариг гамтай хэрэгдэхүйц элсэн цөл, жижиг арлууд гэх мэт газар баригдах ба тухайлбал Японы Окинава дахь Фукузота даланг нэрлэж болно. Мөн ийм төрлийн далангууд нь Хойт Африк, Бразилийн нутаг дэвсгэрт ихээхэн тохиолдох ба Япон, Франц, Герман, Итали, Грек, Мексик болон АНУ-ын урд хэсгээр хуурай бүс нутагт ашиглагддаг.[47]

Хоёр төрлийн газар доорхи далан байх ба үүнд: дэд гадаргын ба элсэн хуримтлалт далангууд юм. Дэд гадаргын далан нь ус үл нэвтрүүлэх үеэс газрын гадарга хүртэл газрын доорхи усны урсгалд хөндлөн баригдана. Энэ төрлийн даланг бетон, метал, чулуу, мод, хуванцар гэх мэт янз бүрийн материалаар барьж болно. далан баригдсаны дараа усны түвшин өргөгдөж усыг гүехэн худгаар олборлох боломж бүрдэнэ. Элсэн хуримтлалт далан нь бага хэмжээний ус халиагуурын ард бат бэх байхаар барих ба цаг хугацааны явцад элсэн хуримтлал бий болж элсэнд усны хуримтлал бий болох ба эндээс уурших усны хэмжээ хамгийн бага байна. далангаас усыг авахдаа худаг эсвэл урс халиагуурт гаргасан цоргоны тусламжтайгаар авч болно.[48]

Хаягдлын боомт/сан

засварлах

Хаягдлийн далан нь шороон дүүргэлттэй далан ба ихэвчлэн уул уурхайн хаягдлыг агуулах зорилгоор баригддаг. Хаягдал нь янз бүр байж болох ба ихэвчлэн хүдэрээс ашигт малтмалыг нь ялган авсан уусмал болон хуурай эд байна. Тохиромжит усны тэлэлтийн сан энэ зорилгоор ашиглагдаж болох ч хаягдлын буюу сүүл далан нь илүү тохиромжтой байдаг. Усны тэлэтийн далангаас ялгаатай тал нь хаягдлын далан уул уурхайн ашиглалтын үедийн хугацаанд өндөрсөж агуулах багтаамж нь ихсэж байдаг давуу талтай. Ерөнхийдөө, эхлэл даланг ул хөрсөөр босгох ба түүнээс хойш хүлээж авч байгаа хаягдал болон булинганы тусламжтайгаар даланг өндөрсгөж барьж эхэлдэг.[49]

Хаягдлын даланг өндөрсгөх гурван төрлийн арга байх ба эдгээр нь дээд хашицын, доод хашицын ба төвийн гэж нэрлэгдэх ба булинга асгаж угаалт хийн өндөрлөх байрлалаас нь хамааруулж ийнхүү ялгана. Өөр төрлийн тодорхйо аргууд байх боловч эдгээр нь уур амьсгалын нөхцөл, геологи, топографийн нөхцөл, үйлдвэрийн нөөц, хөрөнгө, далангийн төрлөөс хамаарна. Дээд хашицын хаягдлын далан нь трапец хэлбэртэй өөр материалаар баригдсан доод хашицын өсгийтэй байх ба энэ нь далан өндөр болох тусам доод налууг гаргаж дээд хашицруу шилжиж баригдана. Энэ нь харьцангуй хавтгай доод налууг бий болгох ба далангийн дээд налуу нь хаягдлаар дүүргэгдэн бий болно. Доод хашицаас нь өндөрсгөх арга нь дээд хашицын хаягдлын даланг бодвол материал их зарцуулах боловч барилтын үеийн тогтворшилт сайтай байдаг. Энэ аргын үед далангийн хяр нь өндөрсөхдөө доод хашицруу чиглэдэг. Төвийн арга нь эхний барьсан далан дээр давхарлаж босгох арга юм. Зарим үед дээд болон доод хашицаас өндөрлөх аргыг хослуулсанаар төвийн аргаар боссон шиг далан босгож болох боломж далангийн төв хэсэгт нягтрал муугаас болж суулт өгөх магадлалтай байдаг.[50][51]

Үйлдвэрийн төрлөөс хамаарч хаягдлын далан нь химийн хортой нэгдэл бүхий хаягдал агуулдаг учраас доошоо болон далангийн дотуур шүүрэх шүүрэлтээс маш сайн хамгаалсан байх шаардлагатай. Ус болон булинганы түвшин хүрээлэн байгаа орчинд халгүй байхаар тохируулагдах ба зарим үед хаягдлын далангаас ус авч ашиглах тохиолдолд байна.[51]

Материалаар ангилах

засварлах

Төмөр боомт

засварлах
Гол өгүүлэл: Төмөр боомт
 
Улаан нурууны төмөр боомт, Мичиганд 1905 онд баригдсан

Төмөр далан нь 20-р зууны эхэн үед богино хугацаанд хэдэн ширхэг баригдсан далангийн төрөл ба урны даралтыг хүлээн авах дугариг хэлбэртэй төмөр хавтан, түүнийг ачааллыг хүлээж авах дамнуруу бүхий бүтээцлэлтэй байжээ. Барилгын бүтээцийн тогтворшилтоос нь авч үзвэл барилгын үйлдвэрлэл, зэврэлтээс хамгаалах техникийг боловсронгуй болгочиховол өрөгт, бетон ба чулуун далангаас хямд, модон далангаас илүү бат бөх байх боломжтой. Гэвч энэ далангийн төрлийг олон барьж чадаагүй юм.

Модон боомт

засварлах
 
Мичиган дахь сал хэлбэрийн модон боомт, 1978 оны зураг.

Модон далан нь аж үйлдвэрийн хувьсгалын үед чухал газруудад түргэн хугацаанд усны эх үүсвэрийг бий болгоход хэрэглэгдэж байжээ. далангийн өндөр хязгаартай, насжилт багатай гэсэн шалтгаанаар орчин үед энэ төрлийн далан баригдаагүй боловч модон бүтээцлэл нь тогтмол нойтон байвал торх шиг эдэлгээтэй байж усны найдвартай санг бий болгох юм. Модон далан барих хамгийн тохиромжтой газар нь ул хөрс чулуулаг багатай, цементийн тээвэр хол хийх, модны арвин их үүсвэртэй газар байх ба бага түрэлтэт, тохируулах далан барих боломжтой. Хойт Америкийн зүүн хэсэгт баригдсан байсан ихэнх модон далангууд нурсан ба тэдгээрийн заримых дээр нь давхарлаж шороон далан барьсан нь далангийн тогтворшилтонд эерэг нөлөөтэй байдаг. Хоёр нийтлэг модон далангийн хэлбэрүүд байх ба тэдгээрийг сал хэлбэрийн ба самбар хэлбэрийн гэж ангилна.

Модон сал далангууд нь гүн суулгасан модон шон болон түүнтэй эвлүүлж зангидсан модон хүрээнээс бүтэх ба гол хэсэгт дүүргэлт болгон хөрс, чулуу хийдэг. Модон чул рам бүхий далан байж болох ба барих арга нь модон байшинтай ижил юм. Хүнд гуалингууд нь далангийн нүүрэн хэсэгт байрлах ба далангийн тогтворшилтыг жингээрээ бий болгож байдаг. Усны түвшин өргөх зориулалттай хөвдөг модон далангуудыг 19-20-р зууны эхэн үед хэрэглэж байжээ.

Модон самбар далан нь түшиц хана шиг нимгэн хийцтэй ба дээд болон доод хашицаас тулах олон тулгуур шонгуудаас тогтоно. Их биеийг зангидсан гуалингаар хийх ба гол хэсэгт нь жинг нэмэх үүднээс бул чулуу, элс хайргыг хийдэг байжээ.

Бусад төрлүүд

засварлах

Түр боомт

засварлах
Гол өгүүлэл: Түр боомт
 
Монтегомеригийн сувгийн хаалт ба даланг барих үед ашигласан түр далангийн схем

Түр далан нь жижиг далан хэлбэрийн далан ба ихэвчлэн түр хугацаанд баригдах учир ийнхүү нэрэлжээ. Энэ далан нь усны газаргын түвшнээс доош өндөржилт бүхий эсвэл усанд автсан барилгын талбайг уснаас хамгаалах үүрэгтэй. Бетон, мод, ган, ул хөрс гэсэн материалаар баригдах боломжтой ба мод ба төмөр ашиглаж байгаа үед гүн зоолтын шонгуудыг бат бэх байх үүднээс ашигладаг. Түр далан нь ихэвчлэн усан орчинд хуурай нөхцөлд хийгдэх шаардлагатай ажилд хэрэглэгдэхээс гадна хөрсний уснаас хамгаалах зорилгоор барига байгууламжийн суурийн ажилд хэрэглэгдэнэ. Мөн үзэх Түшиц хана. Мөн түр даланг далай дээрх газрын тос олборлох платформуудыг засварлахад ашигладаг. Иймэрхүү тохиолдолд далан нь ус нэвтрэхээргүй метал хавтангуудаар гагнагдаж хийгдэх ба дотор нь агаар дүүргэж усыг гадагшлуулна.

Байгалийн боомт

засварлах

далан нь байгалийн геологийн хүч, газрын тиктоник хөдөлгөөн шилжилтийн улмаар бий болж болно. Галт уулын далангууд нь базалт болон лавын урсгалаар гол болон нуурын урсгалын хэсэгт бий болж хэлбэржих ба үүний үр дүнд байгалийн хиймэл нуур үүснэ. Үүний жишээ нь 1.8саяаас 10мянган жилийн өмнө тооцогдох Уинкарат галт уулын талбай ба энэ нь АНУ-ын Аризонагийн хойт хэсэг Колорада гол дээр лаван даланг бий болгожээ. даланг нурахаас өмнө 800км орчим урттай нуур тогтдог байжээ. Мөстлөгийн нөлөөгөөр байгалийн далан бүрдэн бий болох боломжтой ба Монатанад Кларк Форк гол дээр мөсөл хавтангуудын нөлөөгөөр далан хэлбэржсэн ба 7780км квадрат талбай бүхий Миссоулагийн нуурыг сүүлчийн мөстлөгийн үед бий болгожээ. Голын ёроол дахь мөсний хуримтлал нэмэгдсэнээр үүссэн нуур цөөнгүй байх ба үүнийг нэг жишээ нь Платхиэд нуур юм. Мөн Монтана дахь (Мөсөн хуримлалаар үүссэн нуурууд-ийг үзэж болно).

Газар хөдлөлт, хөрсний гулсалт гэх мэт байгалийн аюул нь тухайн орчиндоо түр болон мөнхийн далангуудыг бий болгох боломжтой. Тажикистан улсад Усой далан нь түүхэн жишээ мөн бөгөөд хөрсний гулсалтаас болж Мургхаб голыг хааж Сарез нуурыг үүсгэжээ. 560м өндөр учир байгалийн болон хүний гараар бүтсэн далангуудаас хамгийн өндөр далан болж байгаа юм. Саяханы жишээ гэвэл Тажикестаны Хунза гол дээр хөрсний гулсалтаас болж Аттабад нуур үүссэн байна.

Шинээр бий болох байгалийн далан нь хүний суурьшил болон дэд бүтэцэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөлж байдаг. далан нь хүний гараар бүтсэн шиг тогтворшил сул байх хандлагатай тус задарч аюул учруулж болохоос гадна дээд хашицдаа үнэ бүхий гадар нутгийг далан бий болж усан доор оруулах магадлал бий. Вайомингийн хойт хэсэгт 1927 оны хөрсний гулсалтын улмаас бий болсон далан задарч Келли суурин болон зургаан хүний амь нас аван оджээ.

Минжний боомт
засварлах
Гол өгүүлэл: Минжний боомт

Минжнүүд нь амьдрах орчноо бүрдүүлэхийн тулд мод болон шавраар далан барьдаг. Мөн далан барьж газрын зарим хэсгийг усанд автуулсанаар махчин амьтадаас өөрсдийгөө хамгаалж нуугдаж явахад тустай байдаг байна. Усанд автсан газар нутаг нь өвлийн улиралд минжнүүдийн хоол тэжээлийн эх үүсвэр болдог байна.

Барилгын элементүүд

засварлах

Усан цахилгаан станц

засварлах
 
Гидравлик турбин ба цахилгаан генераторын хамт.
Гол өгүүлэл: Усны эрчим хүч


2005 оны байдлаар, далан бүхий усан цахилгаан станц нь дэлхийн эрчим хүчний 19 хувь, сэргээгдэх эрчим хүчний 63 хувийг эзлэж байна.[52] Эдгээрийн ихэнх хувь нь томоохон далангуудаар үйлдвэрлэгдэх ба Хятадад жижиг оврын усан цахилгаан станц маш өргөнөөр хэрэглэгдэх ба дэлхийн энэ төрлийн усан цахилгаан станцын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлнэ.[52]

Усны эрчим хүчн нь далангаар бий болсон усны потенциал энерги-ээс гарах ба усан турбин ба генератор нь үндсэн тоноглол нь юм. Турбиныг эргүүлэхийн өмнө даланд хашигдсан потенциал энерги бүхий усыг түрэлтэт хоолой гэж нэрлэгдэх том хэмжээний хоолойгоор дамжуулан турбинд өгнө. Энэ энгийн загвар дээр үндэслэн усан цэнэгт усан цахилгаан станц их ба бага хэрэглээнд тохируулан ажиллах ба түвшний ялгаа бүхий усан сангуудад усаа ээлжлэн шилжүүлнэ. Хэрэглээ бага байгаа үед, илүүдэл үйлдвэрлэсэн цахилгааныг насост өгч дээд усан санд усыг доод усан сангаас шахна. Харин их хэрэглээтэй үед, Дээд усан сангаас доод усан санлуу усыг турбинаар дамжуулан шилжүүлэх болно. Энэ үед турбин эрчим хүч үйлдвэрлэн хэрэглээг хангах болно.(Жишээ харах Диорвик Цахилгаан станц.)

 
УЦС бүхий боомтын хөндлөн огтлол.

Ус хаяур ба гаргах барилга

засварлах
 
Spillway on Llyn Brianne боомт, Wales, soon after first fill.
Гол өгүүлэл: Ус хаяур


Ус халиагуур буюу ус хаяур нь далангийн дээд хашицаас доод хашицруу усан сангаас илүүдэж буй усыг аюулгүй шилжүүлэх үүрэг бүхий хэсэг юм. Ихэнх ус халиагуур нь Үерийн хаалтаар тоноглогдсон байх ба ус халиагуураар өнгөрөх усны хэмжээг хянаж тохируулж байдаг. Ус хаяур нь дараах төрөлтэй байна: хэвийн ус гаргах зориулалт бүхий барилгыг үйлчилгээний ус гаргуур эсвэл ус гаргах барилга гэж нэрлэнэ. Ус гаргах барилгын хэмжээнээс илүүдсэн усыг гаргах зориулалттай туслах ус гаргуур гэж бас байна. Туйлын үертэй хүнд нөхцөлд ажиллах аварын ус хаяур гэж байх ба энэ үед өмнөх хоёр төрлийн ус гаргах барилгатайгаа хосолж ажиллаж болно. Босгот ус халиагуур нь урсац хтэй боловч бага өндөртэй шороон даланд хэрэглэгдэнэ.

Ус хаяур нь түүний тогтворшилтонд аажим нөлөөлөх, ус халиагуур дээгүүр өнгөрөх усны урсгалын динамик үйлчлэл, коррози, кавитаци гэх мэтээр элэгдэж элээгдэж байдаг. Пеннсилванийн Жонстаунд Жонстауны үер ("1889 оны алдарт үер") Өмнөд Форк далангийн дээгүүр хальж байсан нь ус хаяурын хангалтгүй тооцооны үр дүн юм.

Аварын ус хаяурын төсөл тооцоо хийхдээ усны урсгалын турбулент чанар хамгийн бага байхаар ус халиах гадаргуугын хэлбэрийг сонгож авах ба барьсаны дараа үргэлж элэгдэл цууралтын хяналтыг явуулж байх ёстой. Элэгдэл болон кавитацид хамгийн тэсвэртэй ус халиах муруйн хэлбэр бол парабол хэлбэр бөгөөд түүнийг практик хэлбэртэй ус халиагуур гэж нэрлэдэг.

Боомт барьж байгуулах

засварлах

Нийтлэг шаардлага

засварлах
Үйл ажиллагаа Жишээ
Эрчим хүч үйлдвэрлэх Усны эрчим хүч бол дэлхий дээрх эрчим хүчний нэг гол үүсвэр юм. Олон улс орон эрчим хү үйлдвэрлэх зорилгоор гол мөрөн дээрээ далан болон усан цахилгаан станцуудыг барьсан байдаг. Жишээлбэл, Өмнөд америк дахь Парана гол дээр баригдсан Итайпу далан нь 14 ГВт эрчим хүч үйлдвэрлэх ба Парагвай улсын эрчим хүчний 93%-ийг, Бразил улсын эрчим хүчний 20%-ийг дангаараа хангаж байна.
Ус хангамж Дэлхий дээр олон хот суурин гадаргын усыг хуримтлуулж унд ахуй, үйлдвэрлэлдээ хэрэглэж байна. Лондон хот – Тамес голоос, Честер хот Дее голоос гэх мэт. Эдгээр нь бага түрэлтэт далангууд мөн ус халиагуураар бий болсон гадаргын усны эх үүсвэртэй хотууд юм. Харин их хэрэглээтэй тохиолдолд томоохон далан бүхий усан санг хэрэглэх ба үүний жишээ нь каскад усан сангийн Клаервен далан юм.
усны эх үүсвэр / усжуулалт, услалтын систем Хөдөө аж ахуй ялангуяа усжуулалтын зорилгоор эрт үеэс голын урсацыг тохируулах далан барьж ашиглаж ирсэн байдаг.[53] Бусад тохиолдолд болох усны түвшин тохируулах зорилгоор далан барьж ашигладаг. Жишээ нь Арал тэнгисийн усны түвшинг тохируулж байхаар Берг Страйт даланг барьж ашиглаж байна.[54]
Үерээс хамгаалах Вэбстерийн Хар ус далан болон Нью-Хэмпшир дахь Дельта ажиллагаанууд нь үерийн аюулаас хамгаалах зорилготой далан болон далангийн ажлууд юм.[55]
Орчны нөхөн сэргээлт далангууд (эсвэл далангууд) нь хүний хэрэглээнд үндэслэн газар нутгийг сэргээн засварлахад хэрэглэгдэж ба зарим бүс нутгшийг усанд автуулах, заримыг нь уснаас хамгаалах гэх мэт олон үүрэгтэй хийгдэнэ.
Ус хуваарилах Ердийн жижиг далангууд нь усжуулалт, ус хангамж, эрчим хүчинд ус хуваарилах үүрэгтэй баригдах ба өөр ямар нэгэн илүүдэл функ буюу зорилго байдаггүй. Заримдаа, хуваарилах далан нь ус ихтэй бүс газраас ус багатай газарлуу ус шилжүүлэх эсвэл нэг усан сангаас нөгөө усан санд ус шилжүүлэх үүрэгтэйгээр баригдана. Харах: Хуваарилах далан.
Усан зам далан нь гүн ихтэй усан сан үүсгэх учир тэнд усан тээвэр хөгжих ба голын доод ба дээд хашицад тусгай шлюз гэж нэрлэгдэх усан онгоц шилжүүлэх барилгын тусламжтайгаар шилжүүлнэ. Томоохон голууд дээр баригдах далангууд нь ихэвчлэн шлюзтэй баригдах ба дээд хашицад усан замаар их зам туулах боломжийг бий болгодог. Мөн гүехэн гол дээр цувраа далангууд барьж усан онгоц хөвөх явах боломж бүхий гүнийг үүсгэн усан тээврийг хийж болдог.
Амралт ба спорт, усан орчны үзэсгэлэн далан нь дээрх маш олон шалтгаанаар хэрэглэгдэхээс гадна зарим тохиолдолд хавсрага хэрэглээнүүд гарч ирдэг. Зарим хүмүүсийн гоо зүйн сонирхол болон амралт сувилалын шалтгаанаар далан бүхий усан сантай газар амралт, аялалын бүсийг бий болгодог. Усан сангийн эргэн тойрон ногоон мод, өвсөөр ихэнхдээ хучигдсан зөөлөн дулаан уур амьсгалтай, эрчим хүчтэй байх учир хүмүүсийн амрах дуртай газруудаар сонгогддог. Мөн нууранд загас үржүүлэх гэх мэт усан орчны баялагуудыг бүтээж болно.

Дээрхи зорилгууд нь өөр өөрийн шалгуур, шаардлагуудтай байх учир бүгдийг нь хослуулсан далан бүхий усан сан ховор байна. Усны эрчим хүчний зориулалттай далан аль болох их ус хуримтлуулж их эрчим хүч гаргахыг зорьдог бол усан тээврийн зориулалттай далан нь аль болох усны түвшинг тогтмол байлгахыг эрмэлздэг. Орчин үед далангийн менежмент, усан сангийн оновчлол, ажиллагааны төлөвлөгөө нь аж ахуй эрхлэгчдийн гол асуудал болж байна.[56]

Байрлал буюу хөндлүүр

засварлах
 
Такато боомтын ус хаяж буй зураг

Далан барих газрын хамгийн тохиромжит хэсэг бол голын голдирол дахь гүн болоод нарийн хавцал юм. Далангийн тэргүүн зорилго нь голын усыг хуримтлуулж хиймэл нуур бүхий усны нөөцийг бий болгох явдал юм. Хөндлүүр нь бага зардлаар далан босгож их ус эсвэл тооцоот хэмжээний усыг хуримтлуулахад хүрэлцээтэй тохирч байх ёстой. Эдийн засгийн хамгийн чухал асуудал нь далангуудын өртгийн харьцаа байдаг. Мөн нийгмийн талаас авч үзвэл усан сангийн дор орох газар нутаг нь эдийн засгийн эргэлтэнд ордоггүй, ач холбогдол багатай газар байх хэрэгтэй.

Инженерчлэл ба инженер геологийн талаас далан баих хөндлүүрийн орчимд дараах зйүлсийг авч үзнэ:

  • Ул хөрс болон хөндлүүрийн орчмын ус нэвтруулэх чадвар
  • Газар хөдлөлтийн судалгаа
  • Хөрсний гулсалт, нуралт ба наруугын тогтворшил
  • Голын усны түвшин, гидрологи
  • Хөндлүүр ба дээд хашиц талын талбайн топографийн зураглал
  • Их үерийн хэмжээ
  • Усан сангийн хагшаажилт
  • Байгаль орчны нөлөө тухайлбал голын загасны нүүдэл (харах Загас гаргуур), ой болон хээрийн амьтадад үзүүлэх нөлөө, усны чанар
  • Хүний амьдралд нөлөөлөх нөлөөлөл
  • Усан санд автах талбайн судалгаа, нүүлгэн шилжүүлэлт
  • Төлөвлөж буй барилгын болон усан сангийн талбайгаас байгалийн болон хүний гараар бий болсон хортой цэгүүдийг судлах шилжүүлэх

Нөлөөллийн үнэлгээ

засварлах

Нөлөөллийн үнэлгээ хэд хэдэн чиглэлээр хийгддэг: даланг барьсанаар бий болох хүний нийгэм эдийн засгийн өсөлт (хөдөө аж ахуй, ус, эрчим хүч, үер усны аюул), далан ба усан сангаас үзүүлэх хээрийн ан амьтад байгальд үзүүлэх нөлөөлөл, геологит үзүүлэх нөлөөлөл (газар доорхи усны хөдөлгөөн), хүний амтдрал дахь сөрөг нөлөөлөл (нүүлгэн шилжүүлэлт, Архелогийн болон соёлын олдворыг илрүүлэлгүй усанд автуулах, мөн нүүлгэн шилжүүлэх).

Байгаль орчны нөлөөлөл

засварлах
 
Мод болон хогын хуримтлал боомтын дээд хашицад бий болсон байдал

далангаар бий болсон усан сан нь голын экологийн байдалд маш олон эерэг ба сөрөг нөлөөллийг үзүүлдэг. далангаас дооших голын хэсэгт жилийн турш тогтмол ус өгөгдөх эсвэл, хөрөөний ир мэт огцом хэлбэлзэлтэй урсац өгөгдөх, зарим тохиолдолд ямар ч ус өгөгдөхгүй байх нь тухай орчинд их нөлөөлж байдаг. Турбинаар өнгөрөх усанд агуулагдах ууссан хагшаасны хэмжээ бага байх учир доод хашицад гарсаныхаа дараа голын ёроолыг угаах зэрэг үр дүнг үзүүлдэг байна. Жишээлбэл, Глен Хавцлын далан голын өдөр бүрийн урсацын циклийг өөрчилсөнөөр далангийн доод хэсгийн голын голдирод элсэн овгор үүсгэх зарим хэсэгт голдиролын элэгдэл бий болгосон байна.

Хуучны далангуудыг авч үзвэл тэдгээрт загас гаргах ямар нэгэн суваг цувц байдаггүй ба дээд хашицад загаснуудыг хуримтлуулан тэдгээрийн байгалийн амьдралын мөчлөгийг тасладаг байна. Харин загас гаргуур барьсанаар харьцангуй загасны нүүдэл чөлөөтэй болж түрс шахалт ихсэж тоо толгой нь нэмэгдсэн олон далангуудын жишээ байна. Гэвч одоогийн загас гаргуур загасны байгалийн амьдрал дахь үйл явц тухайлбал түрс шахалт гэх мэтийг бүрэн дэмжиж чадахгүй байна. Зарим газарт, залуу загаснуудыг ("жараахай") хагас жилийн турш доод хашицад чиргүүлийн тусламжтайгаар шилжүүлж байсан тохиолдолд байдаг. Судалгаа идэвхитэй хийгддэг газар нутагт турбин ба далангаас усан орчны амьдралд нөлөөлөх нөлөөлөл бага байгааг тогтоосон байна.

Том далангууд нь тухайн голын экосистемийг хэсгээс нь өгсүүлээд бүхэлд нь өөрчлөх боломжтой байдаг ба усан санд автсан талбайн үнэ цэнэ ихтэй бол их гарз учирна. Мөн том далангуудын усан сан газар хөдлөлтийн үед хэрхэн хариу үйлчлэл үзүүлэх эсэх талаар нарийн судалгаа тооцоолол хийгдсэн байх ёстой.

далангууд нь дэлхийн дулааралд нөлөөлдөг гэж үздэг. Усан сангийн усны түвшний хэлбэлзэл нь метань шиг ногоон хүлэмжийн хий үүсгэх гол нөхцөл болдог.[57] Халуун орны далангуудын усан сан, тэдгээрийн орчинд усны түвшний хэлбэлзэлд ил гарсан газарт бий болох биологийн үйлчилгээнээс их хэмжээний хүлэмжийн хий ялгардаг.[58]

Нийгэмд үзүүлэх нөлөөлөл

засварлах

Хүний нийгэмд үзүүлэх нөлөө маш чухал асуудлын нэг. Ник Куллатер Өлсгөлөн дэлхий: Азийн ядуурлын эсрэг Америкийн хүйтэн дайн гэсэн бүтээлдээ далан ба усан сан нь нийтлэг эрх ашигт тулгуурлан хийгдэх ба засгийн газрын эрх мэдэл хүслээр шийдэгддэг гэж дүгнэжээ. Тэрээр нэг жишээ дурьдсан нь Энэтхэгийн дотоод яамны сайд Мораржи Десай 1960 онд тосгоны оршин суугчдад хийсэн ярилцлагандаа хэрэв хамтран ажиллаж дэмжихгүй бол Пон далангаас ус өгөхгүй байхаар сануулж байжээ.[59]

Өөр нэг нийтлэг эрх ашгийн төлөө төрийн хүчээр бий болсон далангийн жишээ бол ,Хятадын Хөх мөрөн дээр баригдсан Гурван хавцлын далан нь (АНУ) Хүүвэр далангаас 5 дахин том ба 600км урт усан санг үүсгэж эрчим хүч үйлдвэрлэж байгаа ба сая сая айл өрхийг нүүлгэн шилжүүлж, асар олон үнэт дурсгалт түүхийн олдворууд усан доор автсан ба голын экологийн өөрчлөлтөнд их нөлөөтэй далангуудын нэг юм.[60] Судалгаагаар, 40–80 сая хүн далангийн барилгаас болж гэр оронгоо нүүлгэж зарим нь гэр оронгүй болсон гэсэн тооцоо байдаг.[61]

Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

засварлах

Усан цахилгаан станцын барилгын ажил нь хүрээлэн буй орчны нөлөөлөл, голын урсацын олон жилийн судалгаа, боломжит хөндлүүрийн судалгаа гэх мэт нарийн судалгаанаас гадна уламжлалт дулааны цахилгаан станцтай эсвэл бусад боломжит эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулагдаж байж хийгдэх ёстой. Гол дээрх хөндлүүрүүд эдийн засгийн хувьд ач холбогдолгүй боловч ганц байгаа боломжит хөндлүүр нь суурьшлийн бүс буюу эрчим хүч хэрэглэгчээс хол бол цахилгаан эрчим хүч дамжуулах шугамын зардал их байж болно. Гэх мэт өөр өөр маш олон боломжит хувилбар дээр суурилж шийдэлд хүрэх нь чухал байдаг. Мөн тухайн орчны уур амьсгал, гидрологийн богино бага урт хугацааны үечлэл, газрын доорхи усны хөдөлгөөн, цэвдэг хайлалт гэх мэт нөхцөлд хэр мэдрэмтгий, хэрхэн ажиллах төлөвлөгөө, эсвэл сайжруулалтыг тусгаж өгнө. Урсацын урт хугацааны багасалтанд хэт мэдрэмтгий бол усан цахилгаан станцаас өөр эх үүсвэр судалж үзэж болно.

Гэхдээ нэгэнт баригдаад ашиглалтанд орсон, засвар үйлчилгээний чанарын өндөр түвшинтэй станц бол бусад төрлийн эх үүсвэрүүдийг бодход хямд төсөр ашигтай ажиллах тохиолдол элбэг бий. Ямарч нүүрс, шатхуун шатаалгүйгээр эрчим хүч гаргах ба цөмийн болон салхины эрчим хүчээс хямд цахилгаан гаргана.[баримт хэрэгтэй] Хэрэглээнд тулгуурлаж ажиллаж чаддагаараа салхины эрчим хүчнээс давуу талтай юм.

Боомтын эвдрэл

засварлах
Гол өгүүлэл: Боомтын эвдрэл
 
Тетон далангийн эвдрэлийн дараа усан сан хоосорсон үе.
 
Аюултай ажил болон хүнд барилга угсралтын үед хэрэглэдэг олон улсын тэмдэг

Хэрэв далангийн их бие нурсан, угаагдсан ямар нэгэн байдлаар задарсан бол доод хашицад бий болох аюул нь гамшгийн хэмжээнд хүрч болно. далангийн их биеийн хэв гажилт, суултын хяналт болон хажуу завьж болон суурь, дотоод шүүрэлтийн хяналт ажиглалтын дүнд илрэх ямар нэгэн алдааг хэрэв аюултай тохиолдолд далан нурахаас өмнө доод хашицад оршин суух иргэдэг мэдээлж сэрэмжүүлэх арга хэмжээ авах ёстой. Ихэнх далангууд усан сангийн түвшин болон шүүрэлтийн хэмжээг байнга хянах системээр тоногдлогдсон байдаг. далангийн нуралт эвдрэлийн түгээмэл шалгаан нь далан дотуур болон сууриар шүүрэх шүүрэлт байдаг. Үүнээс сэргийлэх арга нь далангийн буурийн ан цавт чулуулагт өрөмдөж гаргасан цооногт даралттайгаа цемент шахаж ан цавийг бөглөх ба үүний цементаци хийх гэж нэрлэдэг. Энэхүү цементлэгдсэн цооногуудын олонлог нь далангийн бууринд цементэн хөшиг бий болгож шүүрэлтийг тэр хэмжээгээр бууруулж өгдөг.

далангийн барих технологи хөгжиж байх үед, далан нь аюул агуулсан барилгын ажил гэж тооцогдож байгаль болон хүний аж төрөх, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тусгай баримт бичиг журмаар зорицуулдаг байжээ. Тухайлбал, далангийн барилгын ажилд хамрагдаж байгаа хүн бүр Олон улсын хүмүүнлэгийн тухай хууль (IHL) ба бусад дүрмүүдээр хамгаалагдах ба тэдгээрт заасан эрх зөрчигдөж байвал ажиллахгүй байх, эсвэл барилгын ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байжээ. Хөнгөвчлөх тодорхйололт нь, IHL-ийн дүрмээр тодорхойлогдсон нэг тэнхлэгт орших гурван шар тойрог бүхий хамгаалалтын тэмдэгийг ашигладаг. Бусад далангийн эвдрэлийн шалтгаан нь ус хаяурын буруу тооцооны уршиг, шороон далангийн дотуурх шүүрэлт, шүүрэлтийн гуурс үүсэх, буурь суурийн бат бус байдал, ус халиагуурын алдаа Өмнөд Форк далан), геологийн муу судалгаа болон тогтворгүй байдал (Важонт далан, Малпассет далан, Тесталинден далан гэх мэт), гаргах барилгын муу аричлгаа засвар (Лавн нуур далан, Вал ди Става далангийн сүйрэл), хэт их хур тунадасны нөлөө (Шакидор далан), газар хөдлөлт болон хүний буруутай нөлөөлөл тухайлбал компьютер тооцооны алдаа (Бупалло голын далан, Дале Дик усан сан, Таум Саук усан цэнэгт усан цахилгаан станц гэх мэт) зэрэг юм.

Тэмдэглүүштэй хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй далангийн сүйрэл нь Рояал агаарын хүчин 'Дамбурстер' онгоцоор Дэлхийн 2-р дайны үед Германд хэд хэдэн цохилт өгөхөөр төлөвлөсөн ба үүнд Эдэр гол, Рухр гол дээр эрчим хүч үйлдвэрлэдэг 3-н даланг сонгон авч эрчим хүч дэд бүтцийн гачигдалд оруулах зорилгоор бөмбөгдсөн байна. Сүүлд нь эдгээрээр сэдэв болгон хэд хэдэн уран сайхны кино бүтээжээ.

2007 оноос, Недерландад IJkdijk гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба далан ба далангийн эврдэлийг урьдчилан тодорхойлж сануулга өгөх шинэлэг системийг эрж хайж боловсруулж эхэлжээ. Хөтөлбөрийн судалгааны талбайд бүхэл бүтэн далан болон далангийн системийг нурааж туршилт хийсэн байна. Нуралт болон бусад хэмжилт, дамжуулалтын мэдээллийг тенсор ашиглан дамжуулсан байна.

Мөн үзэх

засварлах
  Commons: Боомт – Викимедиа дуу дүрсний сан
  1. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition
  2. Source: Tijdschrift voor Nederlandse Taal- en Letterkunde (Magazine for Dutch Language and Literature), 1947. The first known appearance of dam stems from 1165. However, there is one village, Obdam, that is already mentioned in 1120. The word seems to be related to the Greek word taphos, meaning grave or grave hill. So the word should be understood as dike from dug out earth. The names of more than 40 places (with minor changes) from the Middle Dutch era (1150–1500 CE) such as Amsterdam (founded as 'Amstelredam' in the late 12th century) and Rotterdam, also bear testimony to the use of the word in Middle Dutch at that time.
  3. Günther Garbrecht: "Wasserspeicher (Talsperren) in der Antike", Antike Welt, 2nd special edition: Antiker Wasserbau (1986), pp.51–64 (52)
  4. S.W. Helms: "Jawa Excavations 1975. Third Preliminary Report", Levant 1977
  5. 5.0 5.1 Günther Garbrecht: "Wasserspeicher (Talsperren) in der Antike", Antike Welt, 2nd special edition: Antiker Wasserbau (1986), pp.51–64 (52f.)
  6. 6.0 6.1 Mohamed Bazza (28–30 October 2006). "overview of the hystory of water resources and irrigation management in the near east region" (PDF). Food and Agriculture Organization of the United Nations. Татаж авсан: 1 August 2007.
  7. "The reservoirs of Dholavira". The Southasia Trust. December 2008. Archived from the original on 11 Долдугаар сар 2011. Татаж авсан: 27 February 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  8. Govindasamy Agoramoorthy, Sunitha chaudhary & Minna J. HSU. "The Check-Dam Route to Mitigate India's Water Shortages" (PDF). Law library – University of New Mexico. Archived from the original (PDF) on 20 Долдугаар сар 2013. Татаж авсан: 8 November 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  9. "This is the oldest stone water-diversion or water-regulator structure in the world" (PDF). Archived from the original (PDF) on 6 Хоёрдугаар сар 2007. Татаж авсан: 27 May 2007.
  10. Singh, Vijay P. (2003). Water Resources System Operation: Proceedings of the International Conference on Water and Environment. Allied Publishers. p. 508. ISBN 81-7764-548-X. {{cite book}}: Invalid |ref=harv (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  11. Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Part 3. Taipei: Caves Books, Ltd.
  12. 12.0 12.1 Smith 1971, p. 49
  13. Smith 1971, p. 49; Hodge 1992, pp. 79f.
  14. Smith 1971, p. 42
  15. Hodge 1992, p. 87
  16. Hodge 2000, pp. 331f.
  17. Hodge 2000, p. 332; James & Chanson 2002
  18. Smith 1971, pp. 33–35; Schnitter 1978, pp. 31f.; Schnitter 1987a, p. 12; Schnitter 1987c, p. 80; Hodge 2000, p. 332, fn. 2
  19. Schnitter 1987b, pp. 59–62
  20. Schnitter 1978, p. 29; Schnitter 1987b, pp. 60, table 1, 62; James & Chanson 2002; Arenillas & Castillo 2003
  21. Vogel 1987, p. 50
  22. Hartung & Kuros 1987, pp. 232, 238, fig. 13, 249
  23. 23.0 23.1 Donald Routledge Hill (1996), "Engineering", p. 759, in Rashed, Roshdi; Morelon, Régis (1996). Encyclopedia of the History of Arabic Science. Routledge. pp. 751–795. ISBN 0-415-12410-7. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  24. Adam Lucas (2006), Wind, Water, Work: Ancient and Medieval Milling Technology, p. 62. BRILL, ISBN 90-04-14649-0.
  25. Donald Routledge Hill (1996). A history of engineering in classical and medieval times. Routledge. p. 31. ISBN 0-415-15291-7. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  26. Donald Routledge Hill (1996). A history of engineering in classical and medieval times. Routledge. pp. 56–8. ISBN 0-415-15291-7. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  27. "Key Developments in the History of Buttress Dams".
  28. "John Redpath, the Whispering Dam, and Sugar".
  29. "Historical Development of Arch Dams".
  30. Rankine, W. (1857) On the stability of loose earth. Philosophical Transactions of the Royal Society of London, Vol. 147.
  31. "dam". Encyclopedia Britannica.
  32. "Egypt bond". Archived from the original on 2005-05-13. Татаж авсан: 2018-02-16.
  33. Roberts, Chalmers (December 1902), "Subduing the Nile", The World's Work: A History of Our Time, V: 2861–2870, Татаж авсан: 2009-07-10
  34. Finance, Jewish Encyclopedia c.1906
  35. Frederic Courtland Penfield, Harnessing the Nile, Century Magazine, Vol. 57, No. 4 (February 1899)
  36. "The First Aswan Dam". University of Michigan. Archived from the original on 15 Зургадугаар сар 1997. Татаж авсан: 2 January 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  37. "Is it Worth a Dam? ". Environmental Health Perspectives Volume 105, Number 10, October 1997 (Загвар:WayBack)
  38. "Arch Dam Forces". Татаж авсан: 7 January 2007.
  39. British Dam society Archive copy (Memento 31. Наймдугаар сар 2011 цахим архивт)
  40. 40.0 40.1 "Dams and Development: An Overview". 16 November 2000. Archived from the original on 28 Аравдугаар сар 2010. Татаж авсан: 24 October 2010. Box 1. What is a large dam?
  41. "Asphalt concrete cores for embankment dams". International Water Power and Dam Construction. Archived from the original on 7 Долдугаар сар 2012. Татаж авсан: 3 April 2011. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  42. Neves, edited by E. Maranha das (1991). Advances in rockfill structures. Dordrecht: Kluwer Academic. p. 341. ISBN 0-7923-1267-8. {{cite book}}: |first= has generic name (help)
  43. "Shuibuya" (PDF). Chinese Committee on Large Dams. Archived from the original (PDF) on 5 Есдүгээр сар 2011. Татаж авсан: 23 August 2011.
  44. "Methodology and Technical Notes". Watersheds of the World. Archived from the original on 4 Долдугаар сар 2007. Татаж авсан: 1 August 2007. A large dam is defined by the industry as one higher than 15 meters high and a major dam as higher than 150.5 meters. {{cite web}}: Check date values in: |archivedate= (help)
  45. Guinness Book of Records 1997 Pages 108–109 ISBN 0-85112-693-6
  46. "УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ ҮНДСЭН ЖУРАМ". Archived from the original on 2015-05-11. Татаж авсан: 2018-02-16.
  47. Yilmaz, Metin (November 2003). "Control of Groundwater by Underground Dams" (PDF). The Middle East Technical University. Татаж авсан: 7 May 2012.
  48. Onder, H (2005). "Underground Dams – A Tool of Sustainable Development and Management of Ground Resources" (PDF). European Water: 35–45. Татаж авсан: 7 May 2012. {{cite journal}}: Invalid |ref=harv (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)
  49. ICME (1998). Case studies on tailings management. Paris, France: UNEP. pp. 9–10. ISBN 1-895720-29-X. Татаж авсан: 10 August 2011. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  50. "Properties of Tailings Dams" (PDF). NBK Institute of Mining Engineering. Archived from the original (PDF) on 1 Аравдугаар сар 2011. Татаж авсан: 10 August 2011.
  51. 51.0 51.1 Environmental issues and management of waste in energy and mineral production: proceedings of the Sixth International Conference on Environmental Issues and Management of Waste in Energy and Mineral Production: SWEMP 2000 ; Calgary, Alberta, Canada, May 30 – June 2, 2000. Rotterdam [u.a.]: Balkema. 2000. pp. 257–260. ISBN 90-5809-085-X. {{cite book}}: |first= has generic name (help); |first= missing |last= (help)
  52. 52.0 52.1 Renewables Global Status Report 2006 Update (Memento 18. Долоодугаар сар 2011 цахим архивт), REN21, published 2006, accessed 16 May 2007
  53. C. J. Shiff (1972). M. Taghi Farvar; John P. Milton (eds.). "The Impact of Agricultural Development on Aquatic Systems and its Effect on the Epidemiology of Schistosomes in Rhodesia". The careless technology : ecology and international development. Natural History Press. pp. 102–108. OCLC 315029. Recently, agricultural development has concentrated on soil and water conservation and resulted in the construction of a multitude of dams of various capacities which tend to stabilize water flow in rivers and provide a significant amount of permanent and stable bodies of water. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help); Missing or empty |url= (help)
  54. "Kazakhstan". Land and Water Development Division. 1998. construction of a dam (Berg Strait) to stabilize and increase the level of the northern part of the Aral Sea. {{cite web}}: Missing or empty |url= (help)
  55. "Blackwater Dam". US Army Corps of Engineers. Archived from the original on 2013-02-28. Татаж авсан: 2018-02-16. The principal objective of the dam and reservoir is to protect downstream communities
  56. "Lake Diefenbaker Reservoir Operati ons Context and Objectives" (PDF). Saskatchewan Watershed Authority. Archived from the original (PDF) on 6 Аравдугаар сар 2014. Татаж авсан: 27 June 2013.
  57. "Water Reservoirs behind Rising Greenhouse Gases". French Tribune. 9 August 2012. Татаж авсан: 9 August 2012.
  58. "Dams the latest culprit in global warming". Times of India. 8 August 2012. Татаж авсан: 9 August 2012.
  59. Cullather, 110.
  60. "Three Gorges dam wall completed". china-embassy. 20 May 2006. Татаж авсан: 21 May 2006.
  61. "World Commission on Dams Report". Internationalrivers.org. 29 February 2008. Archived from the original on 13 Есдүгээр сар 2008. Татаж авсан: 16 August 2012.

Эх сурвалж

засварлах
  • Arenillas, Miguel; Castillo, Juan C. (2003). "Dams from the Roman Era in Spain. Analysis of Design Forms (with Appendix)". 1st International Congress on Construction History [20th–24th January]. Madrid. {{cite journal}}: Invalid |ref=harv (help)
  • Hartung, Fritz; Kuros, Gh. R. (1987). "Historische Talsperren im Iran". In Garbrecht, Günther (ed.). Historische Talsperren. Vol. 1. Stuttgart: Verlag Konrad Wittwer. pp. 221–274. ISBN 3-87919-145-X. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • Hodge, A. Trevor (1992). Roman Aqueducts & Water Supply. London: Duckworth. ISBN 0-7156-2194-7. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • Hodge, A. Trevor (2000). "Reservoirs and Dams". In Wikander, Örjan (ed.). Handbook of Ancient Water Technology. Technology and Change in History. Vol. 2. Leiden: Brill. pp. 331–339. ISBN 90-04-11123-9. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • James, Patrick; Chanson, Hubert (2002). "Historical Development of Arch Dams. From Roman Arch Dams to Modern Concrete Designs". Australian Civil Engineering Transactions. CE43: 39–56. {{cite journal}}: Invalid |ref=harv (help)
  • Schnitter, Niklaus (1978). "Römische Talsperren". Antike Welt. 8 (2): 25–32. {{cite journal}}: Invalid |ref=harv (help)
  • Schnitter, Niklaus (1987a). "Verzeichnis geschichtlicher Talsperren bis Ende des 17. Jahrhunderts". In Garbrecht, Günther (ed.). Historische Talsperren. Vol. 1. Stuttgart: Verlag Konrad Wittwer. pp. 9–20. ISBN 3-87919-145-X. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • Schnitter, Niklaus (1987b). "Die Entwicklungsgeschichte der Pfeilerstaumauer". In Garbrecht, Günther (ed.). Historische Talsperren. Vol. 1. Stuttgart: Verlag Konrad Wittwer. pp. 57–74. ISBN 3-87919-145-X. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • Schnitter, Niklaus (1987c). "Die Entwicklungsgeschichte der Bogenstaumauer". In Garbrecht, Günther (ed.). Historische Talsperren. Vol. 1. Stuttgart: Verlag Konrad Wittwer. pp. 75–96. ISBN 3-87919-145-X. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • Smith, Norman (1970). "The Roman Dams of Subiaco". Technology and Culture. 11 (1): 58–68. doi:10.2307/3102810. JSTOR 3102810. {{cite journal}}: Invalid |ref=harv (help)
  • Smith, Norman (1971). A History of Dams. London: Peter Davies. pp. 25–49. ISBN 0-432-15090-0. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  • Vogel, Alexius (1987). "Die historische Entwicklung der Gewichtsmauer". In Garbrecht, Günther (ed.). Historische Talsperren. Vol. 1. Stuttgart: Verlag Konrad Wittwer. pp. 47–56 (50). ISBN 3-87919-145-X. {{cite book}}: Invalid |ref=harv (help)

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: dam – Энэ үгийг тайлбар толиос харна уу