Аркан эсвэл нуман боомт нь дээд хашиц талдаа муруйлттай бетонон боомт юм. [1] Аркан боомт нь нуман дээр дарж буйгидростатикийн даралтын эсрэг үйлчлэх хүчийг нумын хэлбэрээр бий болгох ба уг хэлбэр нь байгууламжийг бэхжүүлж, шахалтанд ажиллах боломжийг өгөх ба боомтод ирэх усны даралтын хүчийг буурь болон хавцлын ханаруу дамжуулна. Аркан боомт нь тогтвортой, хүчдэл бат бэх сайтай нарийн хадан хавцал, хөндийн мөргөцөгт илүү тохиромжтой. [2] Аркан боомт нь бусад төрлийн боомтоос илүү нимгэн учраас барилгын материалыг бага шаарддаг бөгөөд алслагдсан бүс нутагт эдийн засгийн болон практикийн хувьд ашигтай.

, Лесотод байдаг 185 м өндөр Кетсе боомт гэдэг бетон нуман боомт.
Морров Пойнт боом нь давхар муруйлттай нуман боомт юм.

Ангилал

засварлах

Ерөнхийдөө нуман боомтыг суурийн зузааныг боомтын өндөрт харьцуулсан харьцаанаас (b/h) хамааруулан ангилдаг: [1]

  • Нимгэн, харьцаа 0.2 оос бага
  • Дунд зэргийн зузаан, 0.2- 0.3 хооронд
  • Зузаан, харьцаа нь 0.3-аас их.

Нуман боомтыг мөн боомтын өндөрөөс нь хамааруулан ангилбал: [1]

  • Нам боомт - 30 м хүртэл өндөр,
  • Дунд зэрэг өндөр боомт - 30-91 м өндөр,
  • Өндөр боомт - 91 м -ээс өндөр

Үүнээс гадна БНбД 33-01-03 -т заасны дагуу боомтын өндөр, буурийн хөрсний нөхцөл зэргээс хамааруулан 4-н ангид хувааж үзнэ.

Боомтын байгуулалтаас хамааруулан дан муруйлттай, давхар муруйлттай, хос радиустай гэх мэт ангилж болно.

 
Курит Боомтын ойролцоох Шах Аббас Арк Arch - 14-р зуун

Түүхийн туршид нуман боомтын бүтээн байгуулалт нь МЭӨ 1-р зуунд Ромоос эхэлж, хэд хэдэн загвар, техник боловсруулсны дараа 20-р зуунд харьцангуй төлөвшиж эхэлсэн юм. Анхны мэдэгдэж буй нуман боомт болох Валлон дэ Баумэ боомт хэмээн нэрлэгддэг Гланум боомтыг Францад байсан Ромчууд МЭӨ 1-р зуунд барьсан байна. [3] [4] [5] Боомт нь ойролцоогоор 12 м өндөр, хярын урт нь 18 м байсан байна. Боомтын тэнхлэгийн радиус нь 14 м орчим байсан бөгөөд хоёр давхар чулуун өрлөгөөр боссон байна. Ромчууд үүнийг Ганумын ойролцоо газрыг усаар хангахад зориулж барьсан байна.

Монголчууд орчин цагийн Иран улсад нуман боомт барьсан түүхтэй. Тэдний хамгийн эртнийх нь 1300 оны орчим баригдсан 26 м өндөр 55 м урттай 35 м орчин радиустай Кебар боомт байв. Тэдний хоёр дахь боомт нь 1350 оны орчим баригдсан Курит боомт юм. 1850 онд уг боомтыг 4 м өндөрлөж 64 болгосон бөгөөд 20-р зууны эхэн хүртэл дэлхийн хамгийн өндөр боомт болж үлдсэн байна. Курит боомт нь маш нарийн хавцалд цулуугаар баригдсан байна. Өдгөө боомтын доод хашиц тал өгөршин унасан ч боомт хавцалд оршсон хэвээрээ байгаа юм.[4]

 
Гүрж улсын Кавказад орших Энгүри боомт .

Төсөл тооцоо

засварлах

Аркан боомтын төсөл тооцоо нь маш нарийн төвөгтэй үйл явцтай. Эхний боомтын загварыг хялбар тооцоогоор тогтоож төслийн шалгуурт нийцсэн зорилтуудыг биелүүлэх хүртэл хувилбарт загварыг сайжруулж эцсийн төслийг бий болгодог. [1] [6]

Ачаалал ба үйлчлэл

засварлах

Аркан боомтод үйлчлэх гол хүчнүүд нь: [1] [6]

  • Боомтын жин
  • Усан сан ба доод хашиц дахь уснаас үүссэн гидростатикийн ачаалал
  • Температурын ачаалал
  • Газар хөдлөлтийн ачаалал

Боомтод нөлөөлж болзошгүй өөр бусад ачааллууд нь: мөс, хагшаасны ачаалал, шүүрэлтийн усны сөрөг даралт зэрэг болно. [1] [6]

 
Идукки боомт Керала , Энэтхэг .

Нуман боомтын төрлүүд

засварлах

Нуман боомтын байгуулалтын хэлбэр дээр үндэслэж боомтыг дараах гурван төрөлд хувааж үзэж болно:

  1. Тогтмол радиустай аркан боомт
  2. Хувьсах радиустай аркан боомт
  3. Тогтмол өнцөгт өнцөгтэй аркан боомт

Аркан боомт жишээ

засварлах
 
Мадридын ойролцоо Эл Атазар боомт
  • Бучанан боомт (олон нумт боомтын жишээ)
  • Контра боомт
  • Даниел-Жонсон боомт
  • Деринер боомт
  • Эл Атазар боомт
  • Энгури боомт

Дэлгэрүүлж үзэх

засварлах
  • Хүндийн хүчний нуман боомт
  • Хүндийн хүчний боомт
  • Парабол арк

Ашигласан материал

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Design of Arch Dams - Design Manual for Concrete Arch Dams, Bureau of Reclamation Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "USBR" defined multiple times with different content
  2. "Arch Dam Forces". Archived from the original on 5 February 2007. Татаж авсан: 2007-02-05.
  3. A History of Dams, Peter Davies
  4. 4.0 4.1 "Key Developments in the History of Arch Dams". Cracking Dams. SimScience. Archived from the original on July 28, 2012. Татаж авсан: 20 September 2018. from archive.org
  5. "Historical Development of Arch Dams. From Cut-Stone Arches to Modern Concrete Designs". Barrages.org. Татаж авсан: 18 July 2010.
  6. 6.0 6.1 6.2 Arch Dam Design - Engineering Manual EM 1110-2-2201, Washington DC: U.S.Army Corps of Engineers, 1994 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name "USACE" defined multiple times with different content

Гадаад холбоос

засварлах