Түшиц хана
Түшиц хана нь усны барилгын нэг үндсэн элемент байх ба иргэний болон зам гүүрийн барилгын элементээр хэрэглэгддэг. Түшиц ханыг барих материалаас нь хамааруул чулуун, тоосгон буюу өрөгт, бетон түшиц хана гэж ангилах ба геометрийн хэлбэрээс нь хамааруулж хүндийн хүчний, хагас хүндийн хүчний, консоль хэлбэрийн гэх мэт ангилна. Консоль - cantilever wall зарим үед retaining wall гэх мэт нэрлэнэ. Хүндийн хүчний түшиц хана нь тогтворшилтын хувьд баталгаатай байх боловч ул хөрс бууринд суулт их үүсдэг. Материалын зурцуулалт их байдгаараа дутагдалтай талтай. Харин консоль түшиц хана нь хүчитгэсэн болон хүчитгээгүй төмөр бетоноор хийх ба stem - шилбэ, суурийн хавтан - slab зэргээс бүрдэх ба зарим тохиолдолд давхар хүчитгэсэн түшицтэй - counterforce, тулгуурт - buttress гэх хийцийн онцлогуудтай байна. Тооцооны гол үндэс нь хязгаарын төлөв байдлын онол дээр тулгуурлах ба тогтворшилт, гулсалт, хязгаарын эргэлтийн системээр онхолдолтыг нь шалгах ба консоль хэлбэрийн түшиц ханын бүтээцийн тооцоог хийдэг. Түшиц ханын тогтвошлыг хангахын тулд түүний овор хэмжээг нэмэгдүүлэхээс гадна идэвхитэй даралтын бүсд татлага хийх эсвэл суурьт анкер хийж өгөх замаар тогтворшилтын нөхцлийг сайжруулна. Түшиц ханын тооцоо хийх олон тооцооны программ байх ба хамгийн түгээмэл ашиглагддаг нь Geo5, ASDIP, DC гэх мэт программууд байна.