Дээд эрдэмт

(Амбагай (манж)-с чиглүүлэгдэв)

Хун тайж (1592-1643; 51 насалсан) — 1626-1643 онд төр барьсан Чин улсын хоёрдугаар хаан, манж хүн байв.

Дээд Эрдэмт
Хожуу Алтан улсын хаан (1626-1636)
Чин улсын хаан (1636-1643)
Хожуу Алтан улс
Дайчин улс
Хаанчлал1626.10.20 – 1643.09.21
(17 жил, 2-р хаан)
Төрсөн огноо1592 оны 11 сарын 28 (1592-11-28)
Өнгөрсөн огноо1643 оны 9 сарын 21
(
  1. REDIRECTЗагвар:25 насалсан)
ӨмнөхНурхач
УдаахЭеэр засагч
ЭцэгНурхач
ЭхШяоцигао
Ургийн овогАйсингиоро
Оны цолХожуу Алтан улс
(1626-1636)
манж: Абка-и суре
монгол: Тэнгэрийн сэцэн

хятад: Тяньцун
Чин улс
(1636-1643)
манж: Вэсихун эрдэмунгэ
монгол: Дээд эрдэмт
хятад: Чун Дэ / 崇德

Хааны төрсөн нэр тодорхойгүй. Хун тайж (Hong Taiji, [hɔŋˈtaiːji], 皇太極) гэсэн нэрс бий.[1] Хун тайж гэдэг ба Хятадын түүхийн судар бичгүүдэд голдуу Hong Taiji хэмээх нэрээр дурдагддаг, харин зарим эх сурвалжид Абахай гэсэн нэр байдаг ч Абахай гэж Хятадын түүхэнд огт дурдаагүй Орос хэлний галигласан Амбагай гэх үгтэй ойролцоо байснаас үүссэн гэж үздэг. Голдуу "黄台吉" (Хунтайж) гэж түүхэнд тэмдэглэжээ.[2] Хоёр өөр оны цолтой. Тухайлбал 1626-1636 оны Хожуу Алтан улсын Тэнгэрийн сэцэн, манжаар Абка-и суре, хятадаар Тяньцун, 1636-1643 оны Чин улсын Дээд эрдэмт, манжаар Вэсихун эрдэмунгэ, хятадаар Чундө, хааны сүмийн цолыг Чин Тайзун гэдэг.

Төр барьсан нь

засварлах
 
Дээд Эрдэмт хаанаас Мин улсын цэргийн албанд байсан олон монгол ноёдод өгсөн бичиг (1640)
 
1636 онд Манж-Солонгосын хоёрдугаар дайн

Манж нар улсаа байгуулсны дараа Мин улсыг эзлэх бодлого явуулж байв. Гэвч энэ бодлогод нь монголчууд тээг болох болжээ. Монголын Их хаан Лигдэн нийт монголчуудыг нэгтгэх төрийн бодлого явуулж байсан ба түүний эсрэг өмнөд Монголын ноёд тэмцэлдэж байв. Өмнөд Монголын ноёд Лигдэнг эсэргүүцэхийн төлөө Нурхачийн үеэс Манжтай холбоотон болох бодлого барьж байлаа. Харин Манжийн хаан Нурхачийг нас барсны дараагаар түүнийг залгамжилсан Хунтайж Дээд Эрдэмт хаан Монгол аймгуудыг нэгтгэх талаар эрчимтэй гадаад бодлого явуулж эхлэв.

Дээд Эрдэмт хаан монгол ноёдыг тавьсан тангарагтаа үнэнч байхыг шаардаж, тангаргаа зөрчвөл шийтгэж байхаар болсон ажээ. Үүний үр дүнд Манж, Монголын цэрэг Лигдэн болон Мин улсын эсрэг довтлох явдал тогтмол болов. Хожуу Алтан улсын Нурхачи хааны үед Лигдэн Мин улстай холбоотны гэрээ байгуулж, Мин улсын хилийг Манжийн довтолгооноос хамгаалах болсон ба үүнийхээ төлөөсөнд Мин улсаас жил бүр 13000 лан мөнгө авдаг байсан ажээ. Абахай сэцэний үед манж нарын Мин улс руу хийх довтолгоон ширүүссэн тул Мин улс Лигдэнд жил бүр 81000 лан мөнгө өгдөг боллоо. 1630-аад онд Абахай сэцэн хаан өмнөд Монголын зарим ноёдтой хамтран Лигдэнгийн эсрэг тэмцсэн бөгөөд улмаар 1632 онд Лигдэнг довтлоход Лигдэн Хөх нуур руу ухарчээ. Манжийн цэрэг Лигдэнг нэхэж, Түмэдийн нутагт байсан Байшин (одоогийн Хөх хот) хотыг шатаасан байна. Лигдэн хаан Хөх нуур руу ухарч яваад 1634 онд нас баржээ. Түүний эхнэр, хүүхэд, харьяат албатыг манж нар хураан авч, захиргаандаа оруулав. Түүний дараа 1636 онд өмнөд Монголын 16 аймгийн ноёд чуулган нийлж, Манжийн хаан Абахай сэцэнг Монголын хаанд өргөмжилсөн байна. Абахай сэцэн Хожуу Алтан улсын нэрийг Чин улс хэмээн өөрчилж, Тэнгэрийн сэцний хэмээх оны цолоо Дээд эрдэмтийн хэмээн халжээ. 1643 онд Дээд эрдэмт хаан нас баржээ. Зарим эх сурвалжид түүнийг хордуулсан гэдэг ажээ. Тэрээр албан ёсны гурван хатантай байсан бөгөөд тэдгээр нь бүгд монгол хүмүүс байжээ.

Хатад, татвар

засварлах
  1. Шяодуаньвэнь хатан: боржигин Жэржэр (1600-1649), Хорчины Мангус тайжийн охин. 1614 онд хааны ордонд орж, 1636 онд Дээд эрдэмт хааны их хатан болсон. 1643 онд бэлбэсэн хатан болсон. Хожим нь Шяодуаньвэнь хатан гэж нэхэн өргөмжлсөн. Дээд эрдэмт хааны 2, 3, 8 дугаар охидыг нь төрүүлсэн.
  2. Боржигин Бумбутай (1613–1688), Хорчины Зайсанбөх тайжийн охин. Боржигин Жэржэрийн авга дүү. 1625 онд Дээд эрдэмт хаантай ураг барилдаж, 1636 онд Юнфу ордны Жуан татварт өргөмжлүүлсэн. 1643 онд түүний хүү Фүлин, хаан сууснаар бэлбэсэн их хатан болжээ. 4, 5, 7-р охидыг нь төрүүлж өгсөн.
  3. Боржигин Харжол (?-1641), Зайсан тайжийн охин. Бумбутай хатны эгч. 1634 онд гэрлэж, 1636 онд Гуаньсуй ордны Чэнь татварт өргөмжлөгдсөн. Дээд эрдэмт хааны хайрт хатны нэг байсан. 1637 онд нэг хүү төрөөд, удалгүй эндсэн.
  4. Ижин гүйфэй, Наннан тайху (?-1674), Авга хошууны Дорж эцэг ноёны охин. Төрсөн нэр нь боржигин Намужун. Өмнө нь Лигдэн хутагт хааны хатан. 1634 онд Лигдэн хаан нас барж, өөрөө манж цэрэгт олзлогдсоны дараа Манжийн хааны хатан болжээ. Монголын түүхэн сурвалж бичигт Наннан тайху гэдэг. 1636 онд Линьжи ордны эрхэм татвар болжээ. Тэрээр манж хаанд очсоны дараа Бөмбөгөр хэмээх хүү, 11-р охиныг нь төрүүлсэн. Өмнөх хүү Абунайг нь Манжийн хаан өргөмөл хүүгээ болгожээ.
  5. Канхуйшүфэй (Боржигин Бадамжуу) (?-1667), Лигдэн хааны бага хатан Дуутүмэн үжин. Манжид олзлогдоод хааны татвар болжээ. 1636 онд Яньчин ордны татвар хатнаар өргөмжлөгдсөн. Хүүхэд төрүүлээгүй.
  6. Ниохуру овогт Нэгдүгээр татвар Манжийн хааны анхны хатан. Иду ноёны охин. Лобохойг төрүүлсэн.
  7. Уланара овогт хоёрдугаар татвар, Хүүгэ, Лүгэ, нэг охин төрүүлсэн.
  8. Иэхэнара овогт татвар
  9. Боржигин овогт татвар
  10. Нара овогт татвар
  11. Хилэй овогт татвар
  12. Янжа овогт татвар
  13. Иргэн Гиоро овогт татвар
  14. Овог нь тодорхойгүй татвар, Түсэ агийг төрүүлсэн.
  15. Овог нь тодорхойгүй татвар, 12-р гэгэг төрүүлсэн.

Хөвгүүд

засварлах
  1. Хоогэ (豪格) (1609–1648), Уланара овогт хатнаас мэндэлсэн.
  2. Логэ (洛格) (1611–1621), Уланара овогт хатнаас мэндэлсэн.
  3. Лобохой (洛博會) (1611–1617), Ниохуру овогт хатнаас мэндэлсэн.
  4. Ебусу (葉布舒) (1627–1690), Янжа овогт татвар эмээс төрсөн.
  5. Шосэ (碩塞) (1628–1655), Иэхэнара овогт татвар эмээс төрсөн.
  6. Госэ (高塞) (1637–1670), Нара овогт татвар эмээс төрсөн.
  7. Чаншу (常舒) (1637–1699), Иргэн гиоро овгийн татвар эмээс төрсөн.
  8. Нэр нь тодорхойгүй 8-р агь (1637–1638), Гуаньсуй ордны Чэнь татвар Боржигин Харжол хатнаас төрсөн.
  9. Фүлин (福臨) (1638–1661), Боржигин Бумбутай хатнаас төрсөн.
  10. Тоосэ (韜塞) (1639–1695), Нэр нь тодорхойгүй татвар эмээс төрсөн.
  11. Бомубогор (博穆博果爾) (1642–1656), Линьжи ордны эрхэм татвар, Боржигин Намужун хатнаас төрсөн.
  1. Аухан гүрүн гүнж (敖漢)(1621–1654); 1633 онд Монголын Аухан хошууны Банди тайжтай гэрлэсэн.[44]
  2. Вэньжуан гүрүн гүнж (靖端長公主), жинхэнэ нэр нь Маката (馬喀塔) (1625–1663); 1635 онд Цахарын Эжэй хантай гэрлэсэн. 1661 онд Эжэй ханы дүү Абунайтай гэрлэсэн.
  3. Жиндуань гүрүн гүнж (靖端長公主) (1628–1686); 1639 онд Хорчины Житатай тайжтай гэрлэсэн.
  4. Юнму гүрүн гүнж (雍穆長公主), жинхэнэ нэр Яту (雅圖) (1629–1678); 1641 онд Хорчины ван Биртахартай гэрлэсэн.
  5. Шухуй гүрүн гүнж (淑慧長公主), жинхэнэ нэр Ату (阿圖) (1632–1700)
  6. Гүрүн гүнж (1633–1649), Хорчины Цэвээн тайжтай гэрлэсэн.
  7. Шүжэ гүрүн гүнж (淑哲長公主) (1633–1648)
  8. Юн ань гүрүн гүнж (永安長公主) (1634–1692)
  9. 9-р гэг (1635–1652).
  10. 10-р гэг (1635–1661).
  11. Дуаньшүнь гүрүн гүнж (端順長公主) (1636–1650).
  12. 12-р гэг (1637–1678).
  13. 13-р гэг (1638–1657).
  14. Кэчүнь хошой гүнж (和碩恪純長公主) (1642–1704/5), Чахарын Хилэй (奇壘) овгийн татвар эмээс төрсөн. У Сан Гүйн хүү У Иншюньтай 1653 онд гэрлэсэн. 1673 онд У Ин Шиун цаазлуулсан.

Лавлах холбоос

засварлах
Өмнөх
Нурхач
Чин улсын хаан
1626—1643 он
Дараах
Эеэр засагч