Ебусу (манж хэл: ᠶᡝᠪᡠᡧᡠ, хятад хэл: 葉布舒) (1627 оны 11 сарын 25 – 1690 оны 10 сарын 23) нь Манжийн Чин гүрний Дээд эрдэмт хааны дөтгөөр агь, улсад туслагч гүн цолтой ноён.

Товч намтар

засварлах

Ебусу нь 1627 оны 11 сарын 25 нд Дээд эрдэмт хааны Яньжа овгоос гаралтай татвар эмээс төрсөн. Тэрбээр эзэн хааны хөвүүн байсан тул хааны шууд захиргааны гурван хошууны нэг Манжийн шулуун шар хошууны цэргийн албанд зүтгэх болжээ. 1643 онд эцэг нь тэнгэрт хальсны дараа хаан болох эрхтэй байсан ч, төрсөн эхийн гэр бүл нь ядуувтар жирийн овог байсны улмаас бага тушаалын түшмэл болж, зөвхөн улсыг сахих жанжин (ᡤᡠᡵᡠᠨ ᠪᡝ ᡩᠠᠯᡳᡵᡝ ᠵᠠᠩᡤᡳᠨ, 镇国将军) хэмээх албан тушаалд томилогдсон. 1669 онд улсад туслагч гүн цол хүртжээ. 1690 онд өвчнөөр нас барсан.

Эхнэр, хүүхдүүд

  • Авааль эхнэр, Түбүсү овгийн эм (嫡妻圖布蘇氏). Юньцивэй түшмэл Вэньташигийн ууган охин.
    • Ууган охин (1652 – 1728): 1667 онд гувалгия овгийн Хуанхайтай хуримласан.
  • Бага эхнэр, Нара овгийн эм (繼妻納喇氏). Гармашигийн охин.
    • Сүрдэн (苏尔登, 1661 – 1718), улсыг сахих жанжин (ᡤᡠᡵᡠᠨ ᠪᡝ ᡩᠠᠯᡳᡵᡝ ᠵᠠᠩᡤᡳᠨ, 镇国将军)