Хоогэ (манж хэл: ᡥᠣᠣᡤᡝ; хятадаар: 豪格) (1609 оны 4 сарын 16 – 1648 оны 5 сарын 4) нь Манжийн Дээд эрдэмт хааны ахмад хөвүүн, хошой Сү чин ван.

Хошой Сү чин ван Хоогэ

Товч намтар

засварлах

Хоогэ нь Дээд эрдэмт хааны Уланара овогтой хатнаас төрсөн ууган хөвүүн. Тэрбээр бага наснаас Хятад, Монгол, Чосоний эсрэг хийсэн аян дайнд оролцож байсан. 1643 онд эцэг нь өөд болсны дараа тэрбээр авга ах Доргонтой хаан суурингийн төлөөх ил далд тэмцэл өрнүүлсэн. Тухайн үед Хоогэгийн талд манж найман хошууны хоёр шар хошуу, шулуун хөх хошуу, Дайшань чин вангийн харьяаны хоёр улаан хошуу түүнийг дэмжиж байсан бол Доргоны талд хоёр цагаан хошууг захирсан төрсөн ах дүүс нь тус тус дэмжиж байв. Хоёр талын зөрчил дотоодын дайн тэмцэл болохоос өмнө Хоогэ, Доргон нар буулт хийхдээ, Доргоны талаас дэвшүүлсэн Бумбутай хатны хөвүүн Фулинийг Манжийн хаан болгоход санал нэгдэж, Эеэр засагч цолтойгоор хаан сэнтийд заларчээ. Гэхдээ Хоогэ, Доргон хоёрын хооронд үүссэн улс төрийн тэмцэл нь далд хэлбэрт шилжин үргэлжилсээр байсан бөгөөд 1648 онд зарим манж ноёд Эеэр засагч хааныг түлхэн унагах хуйвалдааныг зохион байгуулж байсныг Додо чин ван илрүүлэн, баривчилжээ. Энэ явдлаар шалтаглаж Хоогэгийн цол гуншинг хураан авч, шоронд хорьсны дараа тэндээ нас баржээ. 1651 онд Доргон чин ван өөд болсны дараа Эеэр засагч хааны зарлигаар Хоогэг цагаатгаж, Хошой Сү чин ван цолыг нь сэргээж, Сү У чин ван (肃武亲王) хэмээн нэхэн өргөмжилсөн. 1778 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар манж хаадын дээдсийн сүмд тахихаар болсон.

  • Гуравдугаар хатан: Нара овгийн хатан. Хэли тайжийн охин
    • 3-р охин (1638 – 1646)
  • Дөрөвдүгээр хатан: Шуолонгу (碩隆武氏) овгийн хатан. Дэлгэр тавнангийн охин.
    • 2-р охин, жүнжү (郡君; 1636 – 1680)
    • 5-р охин, жүнжү (郡主; 1638 – 1652)
    • Мэнгуан, вэньлян жүн ван (溫良郡王 猛瓘; 1643 – 1674), 5-р хөвүүн
  • Татвар эм: Гувалгия овгийн эм (瓜爾佳氏)
    • 1-р охин (1631 – 1692)
  • Татвар эм: Нара овгийн эм (那拉氏)
    • Цижэнгэ (齊正額; 1634 – 1677), ууган хөвүүн
  • Татвар эм: Хуан (黃氏; ? - 1648)
    • Гутай, туслагч жанжин (輔國將軍 固泰; 1638 – 1701), 2-р хөвүүн
    • Вохэна, туслагч жанжин (輔國將軍 握赫納; 1639 – 1662), 3-р хөвүүн
    • 7-р охин, жүнжү (郡君; 1641 – 1703), 7-р охин
      • 1659 онд Гэн Жинжонтай (1644–1682) хуримласан.
  • Татвар эм: Ван овогт эм. Ван Мингийн охин.
    • 4-р охин (1638 – 1667)
  • Татвар эм: Ню овогт эм (牛氏). Ню Жүрмигийн охин.
    • 6-р охин (1638 оны 11 сарын 19 – 1693 оны сүүлч)
    • 10-р охин (1646 оны 6 сарын 24 – 1677 оны зун)
  • Татвар эм: Сирингиоро овгийн эм (西林覺羅氏). Нинэрнагийн охин.
    • 8-р охин (1641 оны 11 сарын 3 – 1703 оны хавар)
    • 9-р охин (1644 оны 10 сарын 25 – 1661 оны эх)
  • Татвар эм: Нингута овгийн эм (寧古塔氏). Сумын занги Такэдугийн охин.
    • Шинбао (星保; 1643 – 1686), 6-р охин
  • Татвар эм: Иргэнгиоро овгийн эм (伊爾根覺羅氏). Хансүгийн охин.
    • Шүшү (舒書; 1645 – 1685), 7-р хөвүүн
  • Татвар эм: Сирингиоро овгийн эм (西林覺羅氏). Сумын занги Тайркангийн охин.
    • 11-р охин ( 1646 – 1693)