Шосэ
Шосэ (манж хэл: ᡧᠣᠰᡝ, хятад хэл: 硕塞; 1629 - 1655) нь манжийн Чин гүрний Дээд эрдэмт хааны тавдугаар агь, хошой чэнзэ чин ван юм. 1655 онд түүний ван цолыг хошой жуан чин ван гэж өөрчлөн, үе улирах төмөр малгайт вангийн зэрэг болгосноор угсаа залгамжлахад хэргэмийг нь бууруулахгүй залгамжлуулах дархан эрхтэй болжээ.
Намтар
засварлахТэрбээр 1629 онд Дээд эрдэмт хааны Ехэ нара овгоос гаралтай татвар эмээс төрсөн. Мүгдэнгийн Чиннин ордонд Бомубогор, Фулинь нартай хамт өсжээ. 1644 онд Нара овгийн эмтэй хуримлаж, чэнзэ жүн вангийн хэргэм хүртэв. Тус жилийнхээ зун Додо чин вангийн удирдсан цэргийн бүлэгт багтаж, Ша-ань жоуг довтлон эзлэв. 1645 онд Додо чин вангийн удирдсан их цэрэг Хэнань мужийг эзлэн авахад түүний доор үүрэг гүйцэтгэхдээ Ли Зичэнгийн жанжин Жан Юсэн, Лю Фанлян нарын цэргийг довтлон бут цохижээ. Доргон ван нас барсны дараа Шосэд хошой чэнзэ чин ван (манжаар:ᡥᠣᡧᠣᡳ ᡴᡝᠰᡳᠨᡤᡤᡝ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, hošoi kesingge cin wang; хятадаар: 和硕承泽亲王) цол соёрхов. 1655 оны 1 сард Шосэ чин ван нас барсны дараа түүний ууган хөвүүн Богудо угсаа залгамжлахдаа хошой жуан чин ван (манжаар: ᡥᠣᡧᠣᡳ ᠨᡤᠠᠮᠪᠠᠯᡳᠩᡤᡡ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, hošoi ambalinggū cin wang; хятадаар: 和硕庄亲王) болжээ.
Гэр бүл
засварлах- Эцэг: Дээд эрдэмт хаан
- Эх: Ехэнара овгийн татвар эм (福晋叶赫那拉氏): Ехэнара овгийн бэйл Анабугийн охин. Түүний эгч нь Дайшань чин вангийн 3-р хатан болсон.
Хатад, хүүхдүүд
- Авааль хатан, Нара овгийн эм (元配福晋納喇氏). Төрийн сайд, шадар цэргийн түшмэл Фиянгугийн охин. 1644 онд хуримласан.
- Хошой жуан чин ван Богудо. Ууган хөвүүн
- Хуэй жүн ван Боргуло. Дэд хөвүүн.
- Хошой Хэшүнь гүнж (1648-1692), хоёрдугаар охин. 1660 онд Шан Кэшигийн хөвүүн Шан Жилонгийн хатан болсон.
- Хоёрдугаар хатан, хорчин аймгийн боржигин овгийн эм (繼室福晋科爾沁博爾濟吉特氏). Хорчины зүүн гарын дунд хошууны хошой баатар чин ван Манзуширийн охин. 1713 онд нас барсан.
- Гуравдугаар хатан, хорчин аймгийн боржигин овгийн эм (側福晋科爾沁博爾濟吉特氏). Хорчины тайж Далайн охин. 1655 онд нас барсан.
- Татвар эм, угсаа гарал тодорхойгүй (庶福晋某氏).
- Гутгаар зэргийн улсад туслагч вэньши жанжин Энгэбу (1652-1681). Гутгаар хөвүүн.
- Татвар эм, ордос овгийн эм. Хуанцигийн охин. (庶福晋厄爾多蘇氏,歡齊之女)
- Сүйха (1654 - 1657). Дөтгөөр хөвүүн.