Алтанширээ (ᠠᠯᠲᠠᠨᠰᠢᠷᠡᠭᠡ) — Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.

Алтанширээ сум
ᠠᠯᠲᠠᠨᠰᠢᠷᠡᠭᠡᠰᠤᠮᠤ
Алтанширээ сум is located in Монгол
Алтанширээ сум
Алтанширээ сум
Солбицол: 45°32′26″N 110°28′03″E / 45.54056°N 110.46750°E / 45.54056; 110.46750Солбицол: 45°32′26″N 110°28′03″E / 45.54056°N 110.46750°E / 45.54056; 110.46750
Улс Монгол
Аймаг Дорноговь
Газар нутаг
  Нийт7,225.7 км2 (2,789.9 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,385
Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[1][2]
Үзүүлэлт 2000 2002 2004 2006 2008 2010
Суурин хүн амын тоо 1,547 1,572 1,590 1,422 1,307 1,303
Малын тоо толгой 73,770 55,023 66,396 41,575 56,261 69,918

Товч танилцуулга

засварлах

Газар зүй: Алтанширээ сум нь Улаанбаатар хотоос 450 км, аймгийн төвөөс хотоос зүүн хойш 90 км зайтай байрладаг. Баруун урд талаараа Сайншанд, Сайхандулаан, баруун талаараа Айраг, хойд талаараа Иххэт, Хэнтий аймгийн Галшар сум, зүүн, зүүн урд талаараа Дэлгэрэх, Өргөн сумдтай хил залган оршино. 

Цаг уур: Эрс тэс уур амьсгалтай, 734,8 м2 газар нутагтай, говь хээрийн бүс нутагтай.  

Нэршил: Алтанширээ сум нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн Хондогын хошуу гэж олонд алдаршсан ба Хун дуут Чогдон хун тайж гэдэг уртын дуучнаараа алдартай. Хондогын 20 босоо бөх, номч мэргэн гэвш Анги Шагдар зэрэг алдартан төрсөн нутаг.                                                                   

  • 1923 онд Их дулаан уулын хошууны Баян сум,
  • 1925 онд Баялаг Мааньт,
  • 1931 онд Зүрх чандмань мөн Буян
  • 1934 онд Алтанширээ сум болсон байна.

Алтанширээ нэрээ авсан 1934 онд 420 өрх, 1800 гаруй хүн амтай 54000 толгой малтай байжээ.

Ашигт малтмал

засварлах

Манай сумын нутагт алт, хайлуур жонш, төмрийн хүдэр, ягаан гантиг, зэс, шохойн чулуу, өнгөт чулуу, нүүрс, өнгө өнгийн шороо будгийн тогтоц, цэвэр усны нөөц ихтэй, Сүүлийн үед Тариачийн дүүрэгт хийсэн газрын тосны нөөцийн судалгаа эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Ан амьтан

засварлах

Үнэг, чоно, хярс, туулай, дорго, мануул, өмхий хүрэн, тарвага, ногтруу, бор шувуу, сар, бүргэд, тас, харцага, шаазгай, хэрээ, өвөөлж, ууль, шар шувуу, аргаль, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтад амьдарч байна.

Түүхэн тойм

засварлах

1923 онд Их дулаан уулын хошууны Баян сум, 1925 онд Баялаг, Майнт хэмээн нэрлэгдэж байв. 1931 онд Дорноговь аймаг 23 сумтай байгуулагдахад Зүрх Чандмань сум нэртэй болсон юм. Зүрх Чандмань сумыг 1932 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн Алтанширээ сум хэмээн нэрлэх болжээ.

Байгалийн үзэсгэлэнт газрууд

засварлах

Хүрээ хийдийг холбосон гүнжийн их зам, Ширийн чулуу, Сэнжит хад, Цээлийн тогоо, Зэл чулуу, Дэрсэнэ усны цагаан чулуун хөшөө, Могой булаг, Үзүүр улаан жалцай, Баянбуурал, Тогоо хад, Наймаан усны хиргисүүр, Холбоогийн уулны хайлс, булш, хиргисүүр гэх мэт үзэсгэлэнт болон түүх, дурсгалын газруудтай.

Алтан ширээ сумын билэг тэмдэгт Сэнжит хадыг дүрсэлсэн байдаг. Их бага нийлсэн 99 сэнжит хад байдгаараа алдартай.

Энд төрсөн алдартнууд

засварлах
  • БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваасамбуу,
  • Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан Лувсангийн Нацагдорж
  • Ардын Их Хурлын Депутат Ж.Базар, Лувсангийн Ишдорж,
  • Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь, Б.Дэлгэрсайхан,
  • Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид,
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян, Ш.Гүрбазар, А.Шартолгой
  • Хүний гавьяат эмч Б.Хэнмэдхэв, С.Жанцанхорол,
  • Гавьяат жүжигчин Ж.Ёндонжамц, Б.Цэвэлмаа,
  • БНМАУ-ын аварга малчин Н.Лувсансэнгэ, Д.Наваан-Осор, Ө.Гомбоцэрэн, Ц.Чойжамц, Д.Аюурзана, Я.Лувсаншарав, Ц.Жамбал,
  • Монгол Улсын Алдарт уяач Ө.Гомбоцэрэн, Г.Шоовдор, Улсын анчин Ж.Базар, Ё.Юндэнсамбуу, Г.Очир,
  • Улсын сайн малчин Д.Цэдэвдорж, Б.Бөхбат,
  • Доктор, профессор Ё.Довчин, Б.Даваажав, Ш.Төмөрсүх, Дэд эрдэмтэн А.Загдаа,
  • Спортын мастер М.Чулуун, С.Пүрбиш, Б.Цагаанмаам, Г.Машбат, В.Агиймаа, Б.Баянсан,
  • Алтан гадаст зураач Ц.Монгол,
  • Зохиолч барилгачин Т.Шарбанди,
  • Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч С.Ууганбаяр

Хүн амын тооллого

засварлах

1932 онд 420 өрхийн 54000 хүн амтай.

2011 оны хүн амын тоо 1284 байв.

2018 оны хүн амын тоо 1360 байв. 2018 онд 32 хүүхэд шинээр мэндэлж, сумын нийт өрх 454 байна.

2018 оны сумын мал 134555 толгойгоор тоологдсон. Адуу 8508, тэмээ 554, үхэр 4757, хонь 73009, ямаа 47727. Нийт 55231 төл бойжуулсан ба 1000-аас дээш малтай өрх 26 байна.

Дэд бүтэц

засварлах

Тус суманд төвийн эрчим хүч, шилэн кабелд холбогдон, үүрэн холбооны бүх сүлжээ нэвтэрсэн. Алтанширээ суманд 320 хүүхдийн суудалтай Ерөнхий Боловсролын Сургууль, 60 ортой дотуур байр, 10 ортой Эрүүл мэндийн төв, 50 ортой хүүхдийн Цэцэрлэг, 200 суудалтай Соёлын төв ажилладаг. Тус суманд өдгөө 10 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг 2019 оны 10 сарын 8-ны өдөр  ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхлээд байна.

Эх сурвалж

засварлах
  1. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал - 2011 он (Memento 11. Есдүгээр сар 2014 цахим архивт). Сайншанд 2012 он.
  2. Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн зэрэгцүүлэлт. 2000-2010 оноор (Memento 19. Есдүгээр сар 2013 цахим архивт)