Айраг сум
Айраг (ᠠᠶᠢᠷᠠᠭ) — Монгол улсын Дорноговь аймгийн сум . Сайншанд хотоос 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т оршдог. Сумын төв Хар-Айраг нь жоншны уурхайтай. Олборлосон жоншоо 60 км зайд орших Бор-Өндөр хот уруу төмөр замаар тээвэрлэн, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт баяжуулдаг.
Айраг сум
ᠠᠶᠢᠷᠠᠭᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сумын төв | Хар-Айраг |
Газар нутаг | |
• Нийт | 7,442.58 км2 (2,873.60 миль2) |
Хүн ам (2020) | |
• Нийт | 3,638 |
• Нягтрал | 0.49/км2 (1.3/миль2) |
Үзүүлэлт | 2000 | 2002 | 2004 | 2006 | 2008 | 2010 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Суурин хүн амын тоо | 3,467 | 3,464 | 3,414 | 3,486 | 3,566 | 3,599 | |
Малын тоо толгой | 73,615 | 67,928 | 84,364 | 51,370 | 60,315 | 68,008 | 123668 |
Түүх засварлах
Ардын хувьсгалын өмнө Цэцэнхан аймгийн Боржигин цэцэн вангийн хошуу, хувьсгалын дараагаар Ханхэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуунд харъяалагдаж байсан. Тус сум нь 1927 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдаж Айраг сум хэмээн нэрлэгджээ.
Засаг даргын тамгын газар /ЗДТГ/ засварлах
2016 онд сумын Засаг дарга Л.Мөнхжаргал, сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүү.
Сургууль засварлах
Ерөнхий боловсролын сургууль нь 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургуультай боллоо. 2015 оны сургуулийн захирал О.Одончимэг. 2016 оны сургуулийн захирал Б.Насанжаргал.
Эх сурвалж засварлах
- ↑ Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал - 2011 он (Memento 11. Есдүгээр сар 2014 цахим архивт). Сайншанд 2012 он.
- ↑ Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн зэрэгцүүлэлт. 2000-2010 оноор (Memento 19. Есдүгээр сар 2013 цахим архивт)