Өвөөлж (Upupa epops) нь Upupidae овгийн толгойн орой дээрх титэм мэт залаагаар онцлог, Африк ба Евразид тархан нутагладаг эрээн өнгөт шувуу юм.

Өвөөлж

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Coraciiformes
Овог: Upupidae
Leach, 1820
Төрөл: Upupa
Карл Линней, 1758
Зүйл: U. epops
Латин нэр
Upupa epops
Карл Линней, 1758
Approximate range.     үүрээ засдаг    жилийн турш байдаг     өвөлждөг
Approximate range.
    үүрээ засдаг    жилийн турш байдаг     өвөлждөг

Гадаад төрх

засварлах

Өвөөлж нь дундаж хэмжээний шувуу бөгөөд 25-32 см урт, далавчаа дэлгэхэд 44-48 см. Урт нарийн, доош бага зэрэг махийсан, хар хошуутай.

Идэш тэжээл

засварлах

Голдуу хорхой шавьжаар хооллох ба зарим жижиг хэвлээр явагч, мэлхий, үр, жимс жимсгэнэ иддэг. Газар дээр хооллох ба ховор тохиолдолд нисэж байхдаа хорхой шавьж барьж иднэ. Их иддэг шавьж нь царцаа, хүрэлзгэнэ, цох, чихүүр хорхой, голио, шоргоолж зэрэг юм. Томхон хорхойг газар эсвэл чулуунд цохин алж, далавч, хөл зэрэг идэхгүй биеийн хэсгийг салгаж хаядаг байна.

Нэг хос нэг улирал л үргэлжлэх бөгөөд дараагийн үржлийн үед өөр хос олдог. 4-6 сард 5-8ш бөөрөнхий, сүүн цэнхэрдүү өнгийн, 4.5 гр жинтэй өндөг гаргана. 16-19 хоноод ангаахай болдог байна.


Цахим холбоос

засварлах
  Commons: Өвөөлж – Викимедиа дуу дүрсний сан