Яйчилын Батсуурь

Яйчилын Батсуурь нь Монгол улсын дипломатич, олон улсын харилцаа худалдааны мэргэжилтэн, УИХ-ын гишүүн асан.

Яйчилын Батсуурь нь 1963 онд Дорноговь аймгийн Сайншанд сум/хотонд төржээ. Бага насаа Алтанширээ сумын Тойг багийн нутагт морь унаж, уяж өссөн. Түүний өвөө Гомбоцэрэн нь улсын аварга малчин, улсын алдарч уяач хүн байжээ. Аав Д.Яйчил нь Зүүнбаянгийн нефть бааз, аймгийнхаа усны аж ахуйд насаараа жолооч хийжээ.

Я.Батсуурь 07.00 цагт сэрдэг уламжлалтай. Ингээд өглөөнийхөө ундыг уучихаад, 08:30 цагт ажил дээрээ хүрэлцэн ирдэг аж.

Боловсрол

засварлах
  • 1971 онд Алтанширээ сумын дунд сургуульд анх элсэн орж, 1981 онд Сайншандын 10 жилийн дунд сургуулийг дүүргэжээ.
  • 1987 онд Зөвлөлт улсаас сургуулиа төгсөж ирээд Дорноговь аймгийн Улаан-Уулын цэргийн албанд хилчин байлдагчаар цэргийн алба хаасан.
  • 1981-1987 онд Москва хотын олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.
  • 1995-1997 онд Австрали улсын Монашийн их сургуулийг төгсжээ.
  • 1998 онд Япон улсын Осакагийн их сургуулийн дамжаа дүүргэсэн.

Ажилласан байдал

засварлах
  • 1988 оноос Гадаад Явдлын Яамны консулын газар атташе-аар ажлын гараагаа эхлүүлсэн.
  • 1991 онд ОХУ-ын Улаан-Үд дэх Монгол улсын ерөнхий консулын газарт дэд консулаар
  • АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны нарийн бичгийн даргаар
  • 2003-2009 онд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар
  • 2004-2008 онд Монгол улсаас Тайландын Хаант улсад суусан Элчин сайдаар ажилласан.
  • 2008-2012 онд хооронд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажилласан.
  • 2009-2012 онд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.
  • 2012-2015 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Гишүүнчлэл

засварлах
  • Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч
  • 2009-2017 онд Монголын шагайн холбооны ерөнхийлөгч
  • "Дорноговь сан"-гийн тэргүүн

Сонирхол

засварлах
  • Үндэсний шагайн харваа
  • Үндэсний морин уралдаан

Гавьяа шагнал

засварлах
  • Дорноговь аймгийн алдарт уяач цол /2012 оны 1 сарын 12-ны А/01 захирамж/
  • Алтан гадас одон /2012 оны 12 сарын 26/
  • Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд цол /2012 оны 12 сарын 29/
  • Шагайн харваа спортоор үндэсний үлэмж дархан мэргэн цолтой.

Цахим холбоос

засварлах

Олимпын хорооны ерөнхийлөгчид горилогчид

Батсууриуд