Шар шувуу
Шар шувуу нь махчин шувуу бөгөөд өдгөө 200 зүйл бүртгэгдээд байна. Ихэнх нь ганцаар амьдардаг ба шөнийн шувуу юм. Шар шувуу нь жижиг мэрэгч, хөхтөн, шавьж, бусад шувуу болон загас барьж иддэг. Дэлхийн бараг бүх хэсэгт, Антарктид болон Гренландаас бусад газар олдоод байна. Шар шувуу нь Strigidae ба Tytonidae гэсэн 2 овогт хуваагдана.
Шар шувуу Оршин байсан хугацаа: Late Paleocene–Recent | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордсон Умардын цоохор шар шувуу
Strix occidentalis caurina | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Овгууд | ||||||||||||||
Strigidae | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Strigidae sensu Sibley & Ahlquist |
Биеийн бүтэц
засварлахШар шувуу нь толгойн эгц урд хэсэгтээ зэрэгцэн байрлах том нүдтэй, харцагынх шиг хошуутай, хавтгай нүүртэй байна. Нүд нь ухархайтайгаа наалдан бэхлэгдсэн байдаг тул нүдний аягаа хөдөлгөж чадахгүй. Тиймээс толгойгоо 180 градус эргүүлж чөлөөтэй хөдөлгөж 270 градус хүртэлх эргэн тойрноо хардаг байна. Чих нь толгойн ард байрлах ба баруун зүүн нүхнүүд нь дээр, дор байрлалтай. Шар шувуу нь холын хараа сайтай ч хэдхэн см-н зайдах ойр орчмоо тод ялгаж харж чаддаггүй байна. Нүд нь өчүүхэн төдий гэрэлд ч маш мэдрэмтгий байна. Бусад шувуунаас өөр , 2 нүд нь нүүрний урд талд байрлах тул зогсож буй хөдөлгөөнгүй зүйл хүртэлх зайг нарийн баримжаалж тодорхойлдог. Харанхуйд хүчтэй нүд, гайхалтай сайн сонсох чадвар нь шар шувууг шөнө ангуучлах боломжтой болгожээ. Хамгийн жижиг төрөл нь 31гр жинтэй, 13.5см байх бол том төрөл нь 60-71см, 2м хүртэл том далавчтай, 4.5кг жинтэй байна.
Шар шувууны өндөг нь голдуу цагаан өнгөтэй, бөөрөнхий хэлбэртэй, төрлөөсөө шалтгаалан 1, 2ш-12ш хүртэл байдаг.
Шар шувууны төрлүүд ('Strigidae')
засварлах- Surnia: Бэгбаатар
- Glaucidium: Cүлиг
- Athene: Бүгээхэй
- Aegolius: Ариан
- Otus: Орволго
- Asio: Гуйванга
- Strix: Ууль
- Nyctea: Уульж
- Bubo: Шаршувуу