4 сарын 14
4 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 104 дахь (өндөр жил бол 105 дэх) өдөр юм. Мөн он дуустал 261 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- МЭӨ 43 - Аугаа жанжин Юлий Цезарийн амь насанд халдсан Десимус Брутусын армийн эсрэг Марк Антони цэрэг хөдөлгөж буулгаж аван барьцаалжээ.
- МЭ 70 - Йерусалемын бүслэлт: Ромын эзэн хаан Веспасианы хүү Титус Эзэнт гүрний еврейн төв сууринг Ромын легионы дөрвөн ангийн хамт бүслэв.
- 193 - Ромын сенатор Септимус Северус Иллирикимийн орчим болсон тулаанд ялалт байгуулж улмаар цэргүүдийнхээ урд үг хэлэн өөрийгөө Ромын эзэн хаан хэмээн зарлажээ.
- 1028 - Германы хаан ширээнд Конрадын хөвүүн III Хенри суув.
- 1205 - Загалмайтнууд болон Болгарчуудын хооронд болсон Адрианополийн тулаан эхэлжээ.
- 1294 - Юань гүрний аугаа хаан Хубилайн ач Төмөр Юань гүрний хаан ширээнд сууж, хаан ширээний нэрээ "Өлзийт" хэмээн авч Юань гүрний хаан Өлзийт Төмөр болжээ.
- 1434 - Францын алдарт Нантесын сүмийг барьж эхлэв.
- 1471 - Английн хаан ширээний тэмцэл: Засаглал нь ганхаад байсан IV Эдуард хаанаар удирдуулсан Йорксистүүд, Уорвикийн гүнгээр удирдуулсан Ланкастрчуудтай Банет орчимд тулав. Тулаан IV Эдуардын ялалтаар өндөрлөж, хаан ширээгээ эгүүлэн авчээ.
- 1561 - Дэлхийн түүхэнд үл мэдэгдэх нисдэг биетийн талаар дурдсан анхны шастир бүтээгджээ. Германы Нюремберг орчмын тэнгэрт үл мэдэгдэх гэрэл үзэгдэж улмаар хоорондоо дайтаж байсан талаар "Агаарын тулаан" шастирт дурдсан байна.
- 1639 - Бохемийн цэргүүд Шведийн армитай Шемниц орчимд тулалдсан ч ялагдал хүлээв. Улмаар Шведчүүд бие дааж улс байгуулахаар болжээ.
- 1715 - Одоогийн Өмнөд Каролина мужид эзлэн түрэмгийлэгчид болон нутгийн уугуул иргэдийн хооронд дайн дэгдэв.
- 1775 - Хууль бусаар боолчуудыг эзэмшигчдийн эсрэг нийгэмлэгийг Бенжамин Франклин, Бенжамин Раш нар байгуулсан нь АНУ-д боол болон төрийг эвлэрүүлэн зуучлах анхны байгууллага болжээ.
- 1816 - Британийн эзлэн түрэмгийллийн эсрэг Барбадосын боолын бослогыг удирдаж байсан Бусса Британичуудын гарт амиа алдав. Тэрээр Барбадосын үндэсний баатар болон мөнхөрчээ.
- 1828 - Алдарт хэл шинжээч Ноа Уебстер толь бичиг зохиож, зохиогчийн эрхээ өөр дээрээ авсан байна.
- 1849 - Унгар улс Австриас тусгаар тогтож байгаагаа зарлан, удирдагчаараа Лахос Коссутыг сонгожээ.
- 1865 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн Форд театрт жүжиг үзэж байхад нь жүжигчин Жон Уилкис Бүүт буудав. Буудуулснаас хойш нэг өдрийн дараа А.Линкольн амиа алдсан байна.
- АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Х.Сьюардын гэрт Льюс Пауэлл гэгч этгээд халджээ.
- 1871 -Германд парламент бюу рейхстаг байгуулагдсан.
- 1890 - АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болон Америк тивийн улс гүрнүүдийн олон улсын бага хуралд оролцогчид Пан-Америкийн холбоог байгуулав.
- 1900 -Парис хотод Европ дахь хамгийн том олон улсын үзэсгэлэн нээгдсэн.
- 1894 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисоны зохион бүтээсэн кинетоскопыг арван ширхэгийг суурилуулсан үзвэрийн газар АНУ-ын Нью-Йорк хотод байгуулагджээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн анхны кино театр болсон байна.
- 1908 - АНУ-ын Монтана мужийн Миссури гол дээр ган төмрөөр барьсан "Хаузерийн хос далан"-гийн эхнийх нь усаа даалгүй нуржээ.
- 1909 - Османы эзэнт гүрний цэргүүд Силисиа хотын Армени иргэдийн эсрэг халдлагыг зохион байгуулав.
- 1912 - Британийн зорчигч тээврийн Титаник хөлөг онгоц Умард Атлантын тэнгист орон нутгийн цагаар 23:40 цагийн орчимд мөсөн уул мөргөв.
- 1921 - Монголын нутгийг чөлөөлж, Богд хаанаас итгэл, хүндлэл олсон Барон Унгерн фон Штернберг 19-45 насны буриадуудыг цэрэгт татах тушаал гаргажээ. Үл дагагсадыг хатуу ширүүнээр залхаан цээрлүүлэхээр зарласан байдаг.
- 1927 - Шведийн Гётеборг хотод Вольво компани анхны машинаа гаргасан байна.
- 1928 - Германы нисэх хүчний "Юнкерс В 33" нисэх онгоц Канадын Грийнли аралд газардав. Ингэснээр Германы түүхэнд атлантын далай дамнасан анхны нислэг болон түүхэнд үлдсэн юм.
- 1931 - Испанийн цэргийн өндөр албан тушаалтнууд эзэн хаан XIII Альфонсын бүх хэргэм зэргийг хурааж, Хоёрдугаар бүгд найрамдах улсаа тунхаглав.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн тэнгисийн цэргүүд Норвегийн Намсос аралд газардав. Тэднийг газардсанаас хойш хоёр өдрийн дараа ширүүн тулаан дэгдсэн байна.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы генерал Эрвин Роммелоор удирдуулсан арми Ливийн Тобрук хот руу халдав.
- 1942 - Шинэхэн байгуулагдсан Мальта улс Жорж хааны загалмайг төрийн далбаандаа ашиглахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн хаан VI Жорж өөрөө Мальт улсад энэ эрхийг гардуулсан байна.
- 1944 - Энэтхэгийн Бумбай хотын боомтод дэлбэрэлт болж 300 гаруй хүн амиа алдав. Дэлбэрэлтийн дараах эдийн засгийн хохирол 20 сая фунтээр хэмжигдэж байсан гэдэг.
- 1958 - ЗХУ-ын хөөргөсөн "Спутник 2" хөлөг 162 өдөр сансарт ажилласны эцэст сүйрэв. Дэлхийн сансар судлалын түүхэнд ЗХУ анх удаа энэ хөлөгт амьд амьтан суулган хөөргөсөн юм. Лайка нэртэй нохойг суулган нисгэсэн ч хөөрснөөс хойш ердөө хэдхэн цагийн дараа үхжээ.
- 1967 - Того улсын Ерөнхийлөгч Николас Груницкийг засгийн эрхээс нь түлхэн унагаснаас хэдхэн өдрийн дараа тус улсын засгийн эрхэнд генерал Гнассингбе Эядема гарчээ. Тэрээр 38 жил тус улсын засгийн эрхийг атгасан юм.
- 1978 - Зөвлөлт Гүржийн нийслэл Тбилис хотод эх хэлээ төрийн албан ёсны хэл болгохын төлөө нэгдсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал болов.
- 1981 - АНУ-ын Сансар судлалын "Шаттл" хөтөлбөрийн хүрээнд хөөрсөн STS-1 буюу "Колумбиа" хөлөг туршин нислэгээ амжилттай үйлдэв.
- 1986 - АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы тушаалаар Ливи улсад агаарын дайралт хийж 60 хүн амиа алдсаныг эсэргүүцэн Баруун Герман улсад ажиллаж байсан Америкийн хоёр иргэнийг чиглэсэн халдлага болжээ. Улмаар Америкийн хоёр иргэн Баруун Берлинд амиа алдсан юм.
- Түүхэнд бүртгэгдсэн хамгийн том мөндөр Бангладеш улсын Гопалганж дүүрэгт буужээ. Нэгж мөндөр 1 кг-ын жин татаж байсан гэдэг. Байгалийн гамшгийн улмаас 92 хүн амиа алдсан байна.
- 1988 - "Эрнест Уилл" цэргийн ажиллагааны хүрээнд АНУ-ын Самуель Б.Робертс хөлөг онгоц Персийн буланд гал нээжээ.
- 1991 - ЗХУ-аас албан ёсоор тусгаар тогтносны дараа Бүгд найрамдах Гүрж улсад ерөнхийлөгч гэх албан тушаал бий болов.
- Амстерам дахь Винсент ван Гогийн мүзейгээс нийт 500 сая ам.долларын үнэ бүхий 20 уран зураг хулгайлжээ.
- 1994 - Ирак улсын хойд хэсэгт болж байсан цэргийн сургуулилтийн үеэр АНУ-ын нисэх хүчний хоёр нисдэг тэрэг байр зүйн алдаа гаргаж АНУ-ын армийн хоёр нисдэг тэргийг гал нээн устгасны улмаас 26 цэрэг амиа алджээ.
- 1999 - Албанийн цагаачдын лагерь руу НАТО-гийн цэргүүд алдаа гарган гал нээсны улмаас 75 хүн амиа алдав.
- Австралийн Сидней хотод хүчтэй аадар бороо сүүлдээ мөндөр болон хувирч 2.3 тэрбум австрали долларын хохирол учруулжээ. Энэ нь Австралийн түүхэн дэх хамгийн их хөнөөл дагуулсан байгалийн гамшиг болсон юм.
- 2002 - Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез төрийн эргэлт гаргахыг санаархсан цэргүүдийн гарт хоёр хоног барьцаалагдсаны эцэст эргэн ажилдаа оржээ.
- 2003 - АНУ-ын Засгийн газрын тушаалаар хүний генийн бүтцийг тайлах ажиллагааг зохион байгуулж улмаар хүний генийн бүтцийн 99.99 хувийг тайлж чадсан байна.
- АНУ-ын цэргүүд Багдад хотыг бүрэн эзлэх цэргийн ажиллагааны үеэр Палестины зэвсэгт бүлэглэлийн тэргүү Абу Аббас амиа алджээ.
- 2005 - АНУ-ын Орегон муж улс ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх шийдвэрээс яг нэг жилийн өмнө Мултнома сүмд ижил хүйстнүүдийн нууц хурим болов.
- 2010 - Төвдийн өөртөө засах улсын Юшү хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2,700 гаруй хүн амь насаа алджээ.
- 2014 - Нигерийн нийслэл Абужа хотод болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас наад зах нь 75 хүн амиа алдаж, 141 хүн шархдав.
- Нигерийн Чибок хотын нэгэн дунд сургуулиас 276 сурагч охидыг барьцаалав. Энэ хэргийг Африкийн "Боко Харам" террорист бүлэглэл зохион байгуулжээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1578 - Испанийн хаан III Филип (1621 онд нас барсан)
- 1629 - Голландын нэрт математикч, одон оронч Кристиаан Хьюженс (1695 онд нас барсан)
- 1738 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Кавендиш-Бентинк (1809 онд нас барсан)
- 1741 - Японы Эзэн хаан Момозоно (1762 онд нас барсан)
- 1773 - Францын зургаа дахь Ерөнхий сайд Жеан-Баптист де Виллье (1854 онд нас барсан)
- 1812 - Шинэ Зеландын 11 дэх Ерөнхий сайд Жорж Грей (1898 онд нас барсан)
- 1889 - Английн нэрт түүхч Арнольд Ж.Тойнбий (1975 онд нас барсан)
- 1903 - Олимпын хүрэл медальт Шведийн зээрэнцэг шидэгч Рут Сведберг (2002 онд нас барсан)
- 1905 - Олимпын мөнгө, хүрэл медальт Германы гүйгч Георг Ламмерс (1987 онд нас барсан)
- 1906 - Саудын Арабын Хаан Файсал (1975 онд нас барсан)
- 1907 - Гайти улсын 40 дэх Ерөнхийлөгч Франсуа Дувалье (1971 онд нас барсан)
- 1921 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Томас Шеллинг (2016 онд нас барсан)
- 1927 - Нобелийн шагналт Шинэ Зеландын химич Алан МакДайрмид (2007 онд нас барсан)
- 1932 - Египетийн 47 дахь Ерөнхий сайд Атеф Эбейд (2014 онд нас барсан)
- Америкийн кантри урсгалын хатан хаан гэгдэх нэрт дуучин Лоретта Линн
- 1942 - Олимпын алт, мөнгөн медальт, Европын аварга Зөвлөлтийн өндрийн харайгч Валерий Брумель (2003 онд нас барсан)
- 1943 - Ливаны 65 дахь Ерөнхий сайд Фуад Синиора
- 1945 - Самоа улсын найм дахь Ерөнхий сайд Туйледа Айоно Сайлеле Малиелегао
- Алдарт "Дийп Пөрпл" хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Ричрад Блекмор
- 1958 - "Доктор Хэн" киноны од Шотландын жүжигчин Питер Капальди
- 1960 - "Бидний хайртай Реймонд", "Музейз өнгөрөөсөн шөнө", "Немогийн эрэлд" киноны од, Америкийн инээдмийн жүжигчин Бред Гарретт
- 1962 - Олимпын мөнгөн медальт Канадын спорт алхааны тамирчин Гуйлламе ЛеБланк
- 1973 - "Төгөлдөр хуурч" кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагнал хүртсэн жүжигчин Адриен Броди
- 1983 - Шотландын хөлбөмбөгч Жеймс МакФадден
- 1984 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Даваанямын Бямбадорж (Харүмафүжи)
- 1992 - Данийн хөлбөмбөгч Фредерик Сөренсен
- 1996 - "Нарангэрэлт бяцхан мисс", "Нимийн арал", "Миний эгчийн асрагч" киноны од жүжигчин Абигейл Бреслин
Нас барсан алдартнууд
засварлах- 911 - Ромын пап III Сержиус (төрсөн огноо тодорхойгүй)
- 1132 - Киевийн вант улсын Их ван I Мстислав (1076 онд төрсөн)
- 1912 - Францын 50 дахь Ерөнхий сайд Анри Бриссон (1835 онд төрсөн)
- 1914 - Социалист "Фабианы нийгэмлэг"-ийг үүсгэн байгуулалцсан Хуберт Бланд (1855 онд төрсөн)
- 1930 - ЗХУ-ын нэрт яруу найрагч, зохиолч Владимир Маяковский (1893 онд төрсөн)
- 1986 - Францын нэрт зохиолч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Симон де Боварь (1908 онд төрсөн)
- 2000 - Компьютерийн зип файлын программыг зохиогч, программист Фил Катц (1962 онд төрсөн)
- 2013 - Перу улсын 121 дэх Ерөнхий сайд Армандо Виллануева (1915 онд төрсөн)
- 2015 - Америкийн нэрт дуучин Перси Следж (1940 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах- Өмнөд Солонгос Хар өдөр
- Мальдив Дивехи хэлний өдөр
- Орос Молога өдөр (Ярославл тойрог)
- Гүрж Гүрж хэлний өдөр
- Япон Такаямагын хаврын баярын эхний өдөр
- Ангол Залуусын өдөр
- Пан Америкийн өдөр (Америк тивийн ихэнх улс орнууд)
Commons: 4 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан