4 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 106 дахь (өндөр жил бол 107 дэх) өдөр юм. Мөн он дуустал 259 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

засварлах
  • МЭӨ 1457 - Египетийн фараон III Тутмос болон Кадешийн хаан Канаанитийн армийн эсрэг тулаан эхэлжээ. Энэ нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний бөгөөд анхны тулаан юм.
  • 1346 - Сербийн эзэнт гүрний хаанаар "Бүхнийг чадагч" Бушан өргөмжлөгдөж улмаар Балканы хаант улсуудыг эзлэн түрэмгийлж эхэлжээ.
  • 1520 - Испанийн хаан V Чарльзын эрсэг Комунеросын хувьсгал дэгджээ.
  • 1582 - испанийн аялагч, эзлэн түрэмгийлэгч Хернандо де Лерма Аргентин улсын Сальта арлыг илрүүлэв.
  • 1746 - Кммберландын гүн Уиллиам Августусаар удирдуулсан цэргийн хүч Францын Якобчуудыг дэмжигч цэргийн хүчтэй тулалдав. Тулааны дараа Шотландын ёс зан заншилд бага хэмжээгээр өөрчлөлт оржээ.
  • 1780 - Германы Умард Райн-Вестфалиад Мюнстерийн их сургууль байгуулагдав.
  • 1799 - Наполеоны дайн: Табор уулын тулаан: Наполеоны цэргийн хүч Османы Туркийн армийг Йордан гол өгсөн Акра орчимд бүслэн дарав.
  • 1818 - АНУ-ын Сенатын танхим Канадтай хиллэх хилийн зурвасыг эцэслэн баталжээ.
  • 1847 - Английн далайчид Маори омгийнхон руу санаандгүй гал нээснээр нутгийн уугуул иргэд Английн далайчдын эсрэг босчээ. Үүний улмаас Шинэ Зеландыг эзлэн түрэмгийлэх гэсэн урт хугацааны дайн дэгдсэн юм.
  • 1853 - Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбайаас Тане хот руу зорчиж байжээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Лий Миллсийн тулаан эхлэв.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Холбооны бүх цэргийн адмирал Девид Диксон Портероор удирдуулсан Холбоотны тэнгисийн цэрэг, Виксбург орчимд Холбооны явган цэргийн ангитай буудалцав.
  • 1910 - Орчин үеийн шайбтай хоккейн дүрмийн дагуу зохиогдсон анхны тэмцээн АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын цэнгэлдэхэд болжээ.
  • 1912 - Харриет Күймби Английн сувгийг нисч гаталсан анхны эмэгтэй болов.
  • 1917 - Швейцарьт цөлөгдсөн Владимир Ленин Оросын Петроград хотод эргэн иржээ.
  • 1919 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан иргэдийг хүч хэрэглэн тараасан Британийн колонийн засаг захиргааны эсрэг залбирал үйлдэхийг Мохандас Ганди уриалжээ.
    • Польш-Зөвлөлтийн дайн: Польшийн арми Вильна ажиллагаа явуулж, одоогийн Литва улсын Вилниус хотыг эзлэн авчээ.
  • 1921 - Монгол Улсын Ерөнхий сайдаар Догсомын Бодоо тодорчээ. Тэрээр 1922 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл энэ албыг хашсан юм.
  • 1922 - Герман болон ЗХУ Рапаллогийн гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Итали-Германы хамтарсан тэнгисийн цэргийн хүч Британийн усан онгоцнуудыг бөмбөгдөж эхлэв.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны цэргийн хүч Сербийн Бельград хотыг бөмбөгдөв. Үүний улмаас 1,100 хүн амиа алджээ. Түүнээс гадна түүхийн дурсгалт Христийн Ортодокс сүм бүрэн нурсан юм.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн "Улаан арми" Германы армийн эсрэг сүүлийн шийдвэрлэх тулааны хийжээ. Сийловын өндөрлөгийн төлөөх тулаанд хоёр талаас нийтдээ нэг сая цэрэг оролцсон гэх мэдээ бий.
    • АНУ-ын арми Нацистын улстөрийн хоригдлуудыг хорьж байсан Колдицийн лагерийг чөлөөлжээ.
    • Германы дүрвэгсэд тээвэрлэж явсан "Гойа" хөлөг онгоцыг Зөвлөлтийн шумбагч онгоц гал нээн устгав. Үүний улмаас 7,000 хүн газар дээрээ амиа алджээ.
  • 1947 - Америкийн улстөр судлаач Бернард Барук АНУ болон ЗХУ-ын харилцаанд сэв суусныг ажиглан "Хүйтэн дайн" гэх нэр томъёог анх удаа ашиглав.
  • 1961 - Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэдгээ зарлан тунхаглажээ.
  • 1963 - АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотод болж буй хүний эрхийн төлөөх тайван жагсаалыг засгийн газрын зүгээс хүч хэрэглэн тарааж байгааг эсэргүүцэн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг "Бирмингемийн шорон"-гоос захидал бичжээ.
  • 1972 - Аполло сансрын хөтөлбөр: АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас "Аполло 16" хөлөг хөөрөв.
  • 1990 - Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон гэдэг.
  • 2001 - Энэтхэг-Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.
  • 2003 - Грекын парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.
  • 2007 - Виржиниагийн технологийн коллежийн халдлага: Солонгос гаралтай Сён-Хуй Чо гэгч Виржиниагийн технологийн коллежд зэвсэглэн халдаж 32 хүн амиа алдан, 17 гаруй хүн шархаджээ. Халдлага үйлдсэнийхээ дараа Сён-Хуй Чо өөрийгөө буудан хороосон байна.
  • 2012 - Норвеги улсад террорист халдлага үйлдсэн Андерс Беринг Бревикид холбогдох хэргийн шүүх хурал нийслэл Осло хотод эхэлжээ.
    • Пулитцерийн шагналын Уран зөгнөлийн төрөлд аливаа ном зохиол ялалт байгуулсангүй. Ингэснээр 1977 оноос хойш анхны тохиолдол болсон юм.
  • 2014 - Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо Севол гатлага онгоц осолдож 304 зорчигч амиа алджээ. Олон нийт болон төрийн зүтгэлтнүүд Севол онгоцны удирдлагын багийг буруутгаж байсан ч тэд ослын үед хийх ёстойгоо хийсэн болох нь тогтоогдсон юм.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1319 - Францын хаан II Жон (1364 онд нас барсан)
  • 1488 - Жосон улсын хаан Жунжон (1544 онд нас барсан)
  • 1839 - Италийн 12 дахь ерөнхий сайд Антонио Старабба (1908 онд нас барсан)
  • 1844 - Нобелийн шагналт Францын зохиолч Анатоль Франц (1924 онд нас барсан)
  • 1847 - Швейцарийн холбооны ордоны загварыг бүтээсэн Австрийн архитекторч Ханс Ауэр (1906 онд нас барсан)
  • 1867 - Нисэх онгоцыг зохион бүтээсэн Америкийн эрдэмтэн Уильбур Врайт (1912 онд нас барсан)
  • 1889 - Английн нэрт жүжигчин, найруулагч Чарльз Спенсер Чаплин (1977 онд нас барсан)
  • 1893 - Олимпын мөнгөн медальт Америкийн халхалттай гүйгч Жон Нортон (1979 онд нас барсан)
  • 1917 - Алдарт зохиолч Йан Флемингийн "Жеймс Бонд" зохиолын нууц ажилтан "Жеймс Бонд"-ын дүрийг бүтээсэн анхны жүжигчин Барри Нелсон (2007 онд нас барсан)
  • 1921 - Академийн наадам, "Алтан Бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт Английн нэрт жүжигчин Петер Устинов (2004 онд нас барсан)
  • 1922 - Бельгийн 43 дахь ерөнхий сайд Лео Тиндеманс (2014 онд нас барсан)
  • 1927 - Ромын пап XVI Бенедикт
  • 1933 - Олимпын аварга, Европын хошой аварга Зөвлөлтийн уртын харайгч, гүйгч Вера Крепкина
  • 1940 - Данийн хатан хаан II Маргрете
  • 1942 - "Формула 1" уралдааны Уиллиамс багийг үндэслэгч Френк Уиллиамс
  • 1950 - "Цагдаагийн академи" киноны Таклберригийн дүрээр алдаршсан Девид Граф (2001 онд нас барсан)
  • 1952 - Азийн таван удаагийн аварга Израйлийн урдын харайгч, олон төрөлтийн тамирчин, гүйгч Эстер Рот-Шахаморов
  • 1955 - Люксембургийн их ван Хенри
  • 1965 - "Муу залуус", "Том ээжийн байшин" киноны од Мартин Лоуренс
  • 1969 - Дэлхийн хошой мөнгөн медальт Шведийн уулын цаначин Патрик Жарбин
  • 1971 - Америкийн нэрт дуучин Селена (1995 онд нас барсан)
    • Олимпын хүрэл медальт, Хосын төрөлд их дуулгийн 20 түрүү авсан Беларусийн теннисч Наташа Зверава
  • 1973 - Сенегал гаралтай Америкийн дуучин Эйкон
  • 1977 - Шведийн хөлбөмбөгч Фредрик Льюнгберг
  • 1982 - Францын сагсанбөмбөгч Борис Диау
  • 1984 - Олимпын хошой мөнгө, нэг хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга Ямайкын гүйгч Керрон Стьюарт
  • 1985 - Нигерийн хөлбөмбөгч Тайе Таиву
  • 1986 - Японы хөлбөмбөгч Шинжи Оказаки
  • 1987 - Английн хөлбөмбөгч Аарон Леннон

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1113 - Киевийн хаан II Свиатополк (1050 онд төрсөн)
  • 1756 - Францын нэрт одон оронч Жак Кассини (1677 онд төрсөн)
  • 1788 - Францын математикч Жорж-Луй Леклерк (1707 онд төрсөн)
  • 1828 - Испани гаралтай Францын уран зураач Франциско Гойа (1746 онд төрсөн)
  • 1850 - "Мадам Тюссо" лааны тосон барималын музейг санаачлагч Мери Тюссо
  • 1859 - Францын нэрт философич, Гадаад хэргийн сайд Алексис де Токвиль (1805 онд төрсөн)
  • 1928 - Олимпын хүрэл медальт Эстонийн сонгомол бөхийн тамирчин Роман Стайнберг (1900 онд төрсөн)
  • 1942 - Олимпын аварга Ирландын полочин Денис Сейнт Жорж Дейли (1862 онд төрсөн)
  • 1972 - Нобелийн шагналт Японы зохиолч Кавабата Ясүнари (1899 онд төрсөн)
  • 1988 - Палестины "Фатах" бүлэглэлийг үндэслэгч Халил аль-Вазир (1935 онд төрсөн)
  • 1991 - Академийн наадмын хоёр, "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт нэрт найруулагч Сир Девид Лийн (1908 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах
  •   Дани Хатан хаан Маргрете мэндэлсэн өдөр
  •   Унгар Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр
  •   Америкийн Нэгдсэн Улс Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр
  • Дэлхийн дуу хоолойны өдөр

  Commons: 4 сарын 16 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан