Абрахам Линкольн

Абрахам Линкольн (буюу Авраъам; англ. Abraham Lincoln, 1809 оны 2 сарын 12 - 1865 оны 4 сарын 15) -16 дахь АНУ-ын ерөнхийлөгчийн албыг 1861 оны 3 сараас 1865 оны 4 дүгээр сарын 14-нд буудуулж алуулах хүртлээ хашсан бөгөөд Бүгд Найрамдахчуудын намаас сонгогдсон анхны төрийн зүтгэлтэн, америкийн үндэсний баатар юм.

Абрахам Линкин

Абрахам Линкольн 54 насандаа, 1863 он

Америкийн Нэгдсэн Улсын 16 дахь ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1861 оны 3 сарын 4 – 1865 оны 4 сарын 15
Дэд Ерөнхийлөгч Ханнибал Хэмлин
Эндрью Жонсон
Өмнөх Жэймс Буканан
Дараах Эндрью Жонсон

Иллиной муж улсын 7-р тойргоос сонгогдсон
АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн
Албан тушаал хашсан
1847 оны 3 сарын 4 – 1849 оны 3 сарын 4
Өмнөх Жон Хенри
Дараах Томас Харрис

Төрсөн 1809 оны 2 сарын 12 (1809-02-12)
АНУ, Кентакки, Ходженвилл
Нас барсан 1865 оны 4 сарын 15 (56 насалсан)
АНУ, Вашингтон, Питерсон Хаус
Иргэншил Америкийн Нэгдсэн Улс
Сан Марино[1][2][note 1]
Улс төрийн нам Бүгд Найрамдах (1854–1865)
Нэгдсэн Эвлэл (1864–1865)
Улс төрийн
бусад хүчин
Виг (1854 оноос өмнө)
Гэр бүлийн хүн Мэри Тодд
Хүүхэд Роберт
Эдвард
Виллиам
тэд
Мэргэжил Хуульч
Гарын үсэг
Цэргийн алба
Алба хаасан Иллинойн цэргийн тойрог
Хашсан он 1832
Цол US-O3 insignia.svg Ахмад
Дайн, тулаан Хар Шонхорын дайн

Тэрээр ядуу фермерын гэр бүлд төрсөн. Бага наснаасаа биеийн хүчний ажил хийж эхэлсэн байдаг. Гэр бүлийн санхүүгийн байдлаас болоод жил гаруйн хугацаанд сургуульд суран уншиж, бичиж сурч улмаар номонд дуртай болсон байна. Нас биед хүрснийхээ дараа тэрээр бие даасан амьдралаа эхлүүлж, өөрөө бие даан боловсрол эзэмшиж, шалгалт өгөн улмаар тэнцэж хуулийн дадлага хийх боломжтой болсон байна.

Боолчлолыг шинэ америкийн нутаг дэвсгэрт өргөжүүлэхийг эсэргүүцэгчийн хувьд тэрээр Бүгд найрамдах намыг байгуулах санаачлагчдын нэг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдож, 1860 оны сонгуульд ялалт байгуулсан байна.

Abraham Lincoln v2.jpg

Түүний ерөнхийлөгчийн үйл ажиллагаа АНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж, боолчлолыг устгахад хүргэсэн. Линкольн хэд хэдэн өрсөлдөгчөө Засгийн газарт оруулж, нэг зорилгын төлөө ажиллахад хүргэж чадсан байна. Ерөнхийлөгч Их Британи болон Европын бусад орнуудыг дайны туршид хөндлөнгөөс оролцуулахгүй байж чадсан. Түүнийг Ерөнхийлөгч байх үед Америкийн зүүн мужуудыг баруун эрэгтэй холбосон -тив дамнасан төмөр зам баригдсан байна.

ЗүүлтЗасварлах

  1. The Government of San Marino, in a March 29, 1861 letter from the Captain Regents, offered Lincoln honorary citizenship. On May 7, 1861, Lincoln accepted the offer by responding, “Although your dominion is small, your State is nevertheless one of the most honored, in all history.”

ЭшлэлЗасварлах

  1. Office of the Historian - Countries - San Marino. History.state.gov. 2012-07-05-д хандсан.
  2. FACTBOX: Five facts: Most Serene Republic of San Marino. Reuters. 2012-07-05-д хандсан.