Казань
Казань (орос. Казань ; тат. Казан) бол эртнээс түүхтэй, одоогийн Оросын холбооны улсын бүрэлдэхүүн ордог—Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл, саятан хот юм.
Хот
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Оросын хотын жагсаалт |
Ижил мөрөн, Казань гол хоёрын бэлчирт 425.3 км² газар эзлэн байршсан Казаньд 2010 онд 1.16 сая хүн оршин сууж байсан. Тиймээс Орост 8-р олон, Ижилийн эдийн засгийн бүст 2-р олон (Самарын ард) хүнтэй хот юм байна.[2] Энэ хотынхноос Орос (48,6 %), Татар (47,6 %) хүмүүс тэнцүүхэн тоотой байдаг бол өөр зуу гаран ястан үндэстний төлөөлөл цөөн хувийг нь нөхдөг.[3]
НэрЗасварлах
Монгол хэлнээ Казань, Казан гэж 2 янз бичигдэнэ. Татар (н≠ң), Англи хэлний бичиг (n≠ng) шиг /n/ /ŋ/ хоёр авиа ялгаатай тэмдэглэгддэг худам монгол бичигт Казан (сүүл «н»-тэй) гэж бичнэ. Харин дээрх ялгаагүйгээрээ орос бичиг шиг тул кирилл монголоор оростой адил Казань гэж бичнэ. Орост Каза́нь гэх учир (а́=аа) монголоор Казаань (монг-бичигт Казаан) гэж дуудна.
ТүүхЗасварлах
Казань хотыг 1005 онд Ижилийн Булгарчууд үүсгэн байгуулжээ. 13-р зуунд Алтан Ордны Улс тус хотыг эзлэн авснаар Ижилийн Булгарчууд тусгаар тогтнолоо алдав. Монголчуудын ноёрхол унаснаар 1393 оноос эхлэн Казанийн ханлиг (ойролцоогоор 1437-1552 он) үүсэх нөхцлийг бүрдүүлэв. Исламын ханлигийн нийслэл учраас Казань нь 15-р зууны дундуур чухал худалдаа ба гар урчуудын төв болон хөгжив.
Олон арван жил үргэлжилсэн Москва-Казанийн дайн 1552 онд оросын их гүн Догшин Иван тус хотыг эзэлснээр дуусгавар болов. Казань нь Хаант Орос гүрний анхны орос биш хот болон нэгджээ. Үүгээр Казань нь оросын олон үндэстний улсын эхлэл цэг болжээ.
Уур амьсгалЗасварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Казань
Эх сурвалж: wetterkontor.de
|
ҮзэсгэлэнЗасварлах
Хотын тээврийн улаан автобус
Мөн үзэхЗасварлах
Цахим холбоосЗасварлах
Эш татсан холбоосЗасварлах
- ↑ Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)
- ↑ Города с численностью населения 100 тысяч человек и более. Росстат. the original on 2011-08-22-с архивлагдсан. 2011-04-14-д хандсан.
- ↑ Национальный состав населения Республики Татарстан