2000 оны Зуны Олимп
Сиднейн олимп (Sydney 2000 Summer Olympic Games, Millennium Games/Games of the New Millennium, албан ёсоор Games of the XXVII Olympiad) нь 2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл Австралийн Сидней хотноо зохиогдсон 27 дахь удаагийн зуны олимпын наадам. Олимпын наадам Өмнөд хагаст зохиогдож буй хоёр дахь тохиолдол. Өмнөх нь Австралийн Мельбурн хотод 1956 онд зохиогдсон.
Олимпын 27-р наадам Games of the XXVII Olympiad | |
| |
Зохиогдсон хот | Австралийн Сидней хот |
---|---|
Оролцсон улс | 199 |
Оролцогчдын тоо | 10,651 (6,582 эрэгтэй, 4,069 эмэгтэй) |
Зохиогдсон спортын тэмцээнүүд |
28 төрөл 300 багц медаль |
Нээлтийн ёслол | 2000 оны есдүгээр сарын 15 |
Хаалтын ёслол | 2000 оны аравдугаар сарын 1 |
Наадмыг нээгч | Австралийн амбан захирагч Виллиам Дийн |
Тамирчдын тангараг | Речелл Хоокс |
Шүүгчдийн тангараг | Питер Кэрр |
Бамбар асаагч | Кэти Фриймэн |
Төв цэнгэлдэх хүрээлэн |
Австрали цэнгэлдэх хүрээлэн |
Зохион байгуулах хотыг шийдсэн нь
засварлахСидней хот 1993 оны есдүгээр сарын 23-нд Монакогийн Монте-Карло хотод болсон ОУОХ-ны 101-р чуулган дээр 4 шаттай санал хураалтын дүнд Бээжин, Берлин, Стамбул, Манчестер хотуудаас илүү санал авч сонгогджээ.
2000 Зуны Олимпыг зохион байгуулах хотыг тодруулах санал хураалт | |||||
---|---|---|---|---|---|
Хот | 1-р шат | 2-р шат | 3-р шат | 4-р шат | |
Австрали Сидней | 30 | 30 | 37 | 45 | |
Хятад Бээжин | 32 | 37 | 40 | 43 | |
Нэгдсэн Хаант Улс Манчестер | 11 | 13 | 11 | - | |
Герман Берлин | 9 | 9 | - | - | |
Турк Стамбул | 7 | - | - | - |
Наадмын тухай
засварлахНээлтийн ёслол
засварлахНээлтийн ёслолын ажиллагаа нь Австралийн бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг харуулснаар эхэлсэн бөгөөд Австралийн үндэсний дууллыг Хюмэн Нэйчэ хамтлаг эхэлж, дараа нь Жюли Энтони хэмээх дуучин үргэлжлүүлэн дуулсан.
Ёслолын ажиллагаа нь цааш Австралийн газар нутаг, хүн амынх нь олон онцлогийг харуулж үргэлжилжээ. Тухайлал анх Австралийн уугуул иргэд хэрхэн тус "арал тивийг" эзэмшсэн, дараа нь анхны флот ирж, олон улсаас цагаачид ирж байгаа, хөдөөгийн амьдралын хүнд хэцүү байдал зэргийг харуулсан. Энэ арга хэмжээний хоёр дурсууштай үзүүлбэр бол Төв Австралиас ирсэн 200 уугуул эмэгтэй Олимпын тоглолтыг ивээх Бурхны хүчирхэг сүнсэнд зориулж бүжсэн үзүүлбэр, барилгын салбарын дуу чимээг төлөөлүүлж бүжиглэсэн хэдэн зуун өсвөр насны товшуур бүжигчдийн үзүүлбэр юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн эхнэр хүнд өвчтэй байсан тул Олимпын тоглолтод хамт ирж чадаагүй. Харин Австралийн Олимпын аварга усанд сэлэгч, Шинэ Өмнөд Вэльс мужийн парламентын гишүүн Доон Фрэйзер Самаранчийн дэргэд байж, Австралийн соёлын үзүүлбэрийг тайлбарлаж байлаа.
Уралдаан тэмцээний тойм
засварлахЕсдүгээр сарын 16
засварлахТус Олимпын анхны медалийг эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн зайд гардуулсан бөгөөд энэ төрөлд АНУ-ын тамирчин Нэнси Жонсон түрүүлжээ.
Триатлон буюу гурван төрөлт анх удаа Олимпын тоглолтын хөтөлбөрт орсон бөгөөд энэ өдөр эмэгтэйчүүдийн уралдаан боллоо. Швейцарыг төлөөлсөн Брижитт МакМахон энэ тэмцээнд аваргалж Австралийн хүчтэй тамирчдыг ардаа орхилоо.
Тус Олимпын анхны од нь Ян Торп боллоо. 17 настай Австралийн тамирчин залуу эхлээд 400 м-ийн чөлөөт сэлэлтэд дэлхийн шинэ рекорд амжилт тогтоосныхоо дараа 4 x 100 м буухиа чөлөөт сэлэлтийн тэмцээнд орсон. Багийнхаа сүүлийн гараанд гарсан Торп түрүүлж байсан америкчуудыг гүйцэж, дэлхийн шинэ рекорд тогтоожээ. Эмэгтэйчүүдийн буухиа чөлөөт сэлэлтэд америкчууд Нидерланд, Шведийн багуудын урд орж дэлхийн рекордыг шинэчилсэн.
Самаранч хүнд өвчтэй эхнэр рүүгээ буцан явсан боловч түүнийг ирэхэд эхнэр нь хэдийн өнгөрсөн байлаа. Самаранч Сидней рүү дөрөв хоногийн дараа буцжээ. Энэ хугацаанд Самаранчийн эхнэрийг хүндэтгэсний тэмдэг болгон Олимпын далбааг хагас мандуулсан юм.
Есдүгээр сарын 17
засварлахКанадын Саймон Витфийлд эрэгтэйчүүдийн гурван төрөлтөд сүүлийн зуун метрт бусдаасаа тасран гүйж, Олимпын тоглолтын гайхамшигтай ялалтуудын нэгийг авчрав.
Дугуйн уралдаанд Германы тамирчин Роберт Бартко Олимпын шинэ рекорд тогтоосон бол Нидерландын Леонтиен Зийлаард-ван Моорсел эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн рекорд тогтоолоо.
Усан санд Америкийн Том Долан 400 м-ийн холимог сэлэлтийн төрөлд дэлхийн рекордыг эвдэж, дөрвөн жилийн өмнө Атлантад хүртсэн аваргын титмээ амжилттай хамгаалав. Голланд эмэгтэй Инге де Бруийн 100 м-ийн далайн гахай сэлэлтэд өөрийн рекордоо нэгээс илүү секундээр ахиулж дэлхийн шинэ рекорд тогтоолоо.
Есдүгээр сарын 18
засварлахАвстраличуудын хувьд Олимпын тоглолтын энэ өдрийн гол тэмцээн нь 200 м-ийн чөлөөт сэлэлт байв. Голланд эр Пийтер ван ден Хоогенбанд хагас шигшээ тэмцээнд дэлхийн рекордыг эвдэж, Австралийн шинэ баатар Ян Торпоос түрүүлэв. Шигшээ уралдаанд голланд эр хагас шигшээд сэлсэн хугацаагаа давтаж, Торпоос даруй хагас секундын өмнө барианд орлоо.
Зийлаард-ван Моорсел дугуйн хагас шигшээ уралдаанд дэлхийн рекорд тогтоосныхоо дараа шигшээ уралдаанд алтан медаль хүртжээ.
Есдүгээр сарын 23
засварлахЗалагчгүй дөрвөн сэлүүрт завины уралдаанд Их Британи түрүүлснээр тус багийн гишүүн Стийв Рэдгрэйв таван олимп дараалан алтан медаль хүртлээ.
4 x 100 м-ийн буухиа холимог сэлэлтийн төрөлд АНУ-ын Б.Ж. Бэдфорд, Меган Квонн, Жэнни Томпсон, Дара Торрес нар дэлхийн шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль хүртлээ.
Есдүгээр сарын 24
засварлахСонгодог бөхийн хамгийн хүнд жинд АНУ-ын Их дээд сургуулиудын ч аварга болж байгаагүй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг ч медаль хүртэж байгаагүй Рулон Гарднер Оросын Александер Карелиныг ялж алтан медаль авав. Карелин 1988, 1992, 1996 оны Олимпын тоглолтуудад дараалан алтан медаль хүртэж байсан. Энэ барилдаанаас өмнө Карелин олон улсын чанартай нэг ч тэмцээнд нэг ч ялагдаж байгаагүй бөгөөд 13 жилийн турш босоо байсан, арван жилийн турш өрсөлдөгчдөө ганц ч оноо алдаж байгаагүй ялагдашгүй тамирчин байлаа.
Есдүгээр сарын 25
засварлахАвстралийн Кэти Фрийман 400 м-ийн шигшээ уралдаанд түрүүлж, Ямайкын Лоррэйн Грэхэм, Их Британийн Катарин Мерри нарын урд барианд орлоо. Фрийман ийнхүү түрүүлснээр Олимпын түүхэнд анх удаа Олимпын бамбар асаасан тамирчин алтан медаль хүртсэн тохиолдол боллоо.
Есдүгээр сарын 28
засварлахКанадын Ерөнхий сайд агсан Пьер Трудо нас барсантай холбогдуулан Канадын тамирчид хүндэтгэл илэрхийлэн Олимпын тосгонд Канадын далбааг хагас мандууллаа (Цагийн зөрөөнөөс шалтгаалан Трудог нас барахад Сиднейд есдүгээр сарын 29 болсон байв). Олимпын үлдсэн өдрүүдэд Канадын далбааг хагас мандуулсан.
Есдүгээр сарын 30
засварлахКамерун эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтод Испанийн багийг хожиж түүхэндээ анх удаа алтан медаль авлаа. Тоглолтын хувь заяа үндсэн болон нэмэлт цаг дууссаны дараа торгуулийн цохилтоор шийдэгдсэн юм.
Аравдугаар сарын 1
засварлахХаалтын ажиллагаа Кристин Ану өөрийн хит дуу болох "Island Home"-ээ дуулснаар эхлэв. Тэрбээр цэнгэлдэх хүрээлэнгийн голд уугуул үндэстний бүжигчдийн хамт дуугаа дуулсан бөгөөд эргэн тойрон нь хэдэн зуун шүхэр, дэнлүү барьсан хүүхдүүд уугуул үндэстний зүүдний цагийн дүрсийг үүсгэж байв.
Хуан Антонио Самаранч хаалтын үг хэлж, тус Олимпыг урьд хожид байгаагүй шилдэг Олимп болсныг тэмдэглэн хэлэв.
Олимпын сүлд дууг сопрано хоолойт Айвонн Кэнни дуулсан. Тус ёслолын ажиллагаанд мөн Жимми Барнс, INXS, Миднайт Ойл, Кайли Минөүг, Слим Дасти, Кристин Ану, Ники Вэбстэр, Жон Пол Янг, Мэн эт Вөрк, Мельбурны дуучин Ванесса Аморози, Томми Эммануэл, поп хослол Савиж Гарден зэрэг хамтлаг дуучид оролцсон.
Тоглолтыг дараагийн Олимпын хот болох Афинд шилжүүлэх ёслол болж, Сиднейн боомт дээгүүр асар том салют буудан өндөрлөв.
Медаль хүртсэн улсууд
засварлахАфины олимпоос медаль хүртсэн улс орнууд | ||||||
---|---|---|---|---|---|---|
Байр | Улс | алт | мөнгө | хүрэл | нийт | |
1 | Америкийн Нэгдсэн Улс | 36 | 24 | 31 | 91 | |
2 | Орос | 32 | 28 | 28 | 88 | |
3 | Хятад | 28 | 16 | 15 | 59 | |
4 | Австрали | 16 | 25 | 17 | 58 | |
5 | Герман | 13 | 17 | 26 | 56 | |
6 | Франц | 13 | 14 | 11 | 38 | |
7 | Итали | 13 | 8 | 13 | 34 | |
8 | Нидерланд | 12 | 9 | 4 | 25 | |
9 | Куба | 11 | 11 | 7 | 29 | |
10 | Нэгдсэн Хаант Улс | 11 | 10 | 7 | 28 | |
Бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү. |
- Нийт медаль авсан улсын тоо : 80
2007 онд АНУ-ын гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн алдарт тамирчин Марион Жөүнс тетрагидрогестринон хэмээх хориотой бодисыг 2000 оны есдүгээр сараас эхлэн 2001 оны долоодугаар сар хүртэл хэрэглэснээ хүлээснээр энэ олимпоос авсан бүх медалиа хураалгав.[1] ОУОХ Жөүнс болон түүний буухиа гүйлтийн багийн гишүүдийн 5 медалийг хураасан.[2] Түүнчлэн Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Жөүнсийг хоёр жилийн турш тэмцээнд оролцох эрхийг нь хассан юм.[3]
АНУ-ын эрэгтэй 4x400 м-ийн буухиа гүйлтийн багийн гишүүн Антонио Пэттигрю хориотой бодис хэрэглэснээ хүлээсний дараа 2008 оны наймдугаар сарын 2-нд Олон Улсын Олимпын Хороо АНУ-ын багийн алтан медалийг хураав.[4] Шигшээ гүйлтэд оролцсон АНУ-ын багийн дөрвөн гишүүний гурав нь тухайлбал Пэттигрю болон ихэр тамирчид болох Алвин Харрисон, Калвин Харрисон нар болон, урьдчилсан шатны гүйгч Жиром Янг нар бүгд хүч чадал сайжруулах бэлдмэл хэрэглэснээ хүлээсэн буюу ийм бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрчээ.[4] Зөвхөн урьдчилсан шатанд гүйсэн Анжело Тэйлор болон дэлхийн рекорд эзэмшигч Майкл Жонсон нар л энэ асуудалд холбогдоогүй байна.[4] Энэ медаль нь Жонсоны хувьд тав дахь алтан медаль байсан бөгөөд тэрбээр Пэттигрюгийн мэдүүлгийг сонсоод мэхлэгдэж, араараа тавиулж, урам хугарсан тул энэ медалийг эргүүлж өгөх гэж байсан хэмээн мэдэгдэв.[4] Энэ тэмцээний алтан медалийн эзэн одоо ч тодроогүй л байна.
Тоо баримт
засварлах- Зохион байгуулах зардал: 6.6 тэрбум австрали доллар, үүнээс улсын төсвөөс 1.7-2.4 тэрбум австрали доллар зарцуулсан[5][6]
Албан ёсны лого
засварлахТом лого нь Сиднейн Опера Хаусын (дуурийн театр) дүрсийг агуулсан бол албан ёсны лого нь гүйж буй гүйлтийн тамирчны дүрсийг харуулсан.
Албан ёсны бэлгэдлүүд
засварлах2000 оны Зуны Олимпын наадмын албан ёсны бэлгэдлүүд нь:[7]
- Сид нугасан хошуут — 'Сид' нь тус Олимпын тоглолтын хот болох 'Сидней'-н эхний үеэр нэрлэгдсэн
- Милли ехидна — 'Милли' нь 'Милленниум' буюу мянган гэсэн үгнээс үүссэн нэр
- Олли кукабурра — 'Олли' нь 'Олимп' гэдэг үгнээс гаралтай
Хүрэл медалиуд
засварлах1991 оны эцэс хүртэл,[8] Австрали 1, 2 центийн зоос хэрэглэж байсан.
1992 онд эдгээр зоосыг гүйлгээнээс гаргаж эхэлжээ. Хүмүүсийг эдгээр зоосоо гүйлгээнд хэрэглэдэг зоосоор сольж авахыг уриалсан байна.
Хураан авсан 1, 2 центийн зоосуудаа хайлуулж, 2000 оны Олимпын тоглолтод зориулж хүрэл медалиуд хийжээ.[9] [10]
Шагнал
засварлах- Олон Улсын Олимпын Хороо Сидней хот болон түүний оршин суугчдыг хамтран ажиллаж, дэлхий дахинаас ирсэн бүх тамирчид, зочдод баяр баясгалангаа харуулсных нь төлөө "Пьер де Кубертений цом"-оор шагнажээ.
Шинэ Өмнөд Вэльсийн Цагдаагийн Хүчнийг сайшаав
засварлах- Урьд хожид байгаагүй аюул осолгүй наадам зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн Шинэ Өмнөд Вэльсийн Цагдаагийн Хүчнийг сайшааж, Олимпын цагариг хэрэглэх эрх олголоо.
Монгол улс Сиднейн олимпод
засварлах2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпод 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртэж чадаагүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгигсдын эгнээнд багтжээ.
Нэмэр
засварлах
Лавлах бичиг
засварлах- ↑ "Jones returns five medals from 2000 Sydney Olympics." ESPN Track and Field News. 8 October 2007.
- ↑ "Jones stripped of Olympic medals." BBC Sport. 12 December 2007.
- ↑ "IOC strips Jones of Sydney medals." ABC News. 13 December 2008.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 Wilson, Stephen. "IOC strips gold from 2000 US relay team." Associated Press. 2 August 2008.
- ↑ Sydney 2000 - Auditor Slams Costs liebreich.com, 2003-04-23
- ↑ Auditor-General’s Report to Parliament 2002 Volume Two archived Auditor's report, pages 10-11. 'Olympic Co-ordination Authority ... OCA’s current report on the actual result ... Total net impact in AUD$ million: ... 1,326.1'
- ↑ "A Brief History of the Olympic and Paralympic Mascots". Bejing2008. 2004-08-05. Татаж авсан: 25 October.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Australian Decimal Coins
- ↑ "Other Olympic and Paralympic Products" — on page 17 (just before page 18) of the Gold Corporation — 2001 Annual Report — Publication by the Parliament of Western Australia
- ↑ Australians add local color to medals for Olympic Games — Publication date: 28 August 2000
Гаднын холбоос
засварлах- Sydney Olympic Games Information
- Sydney Olympic Park
- Sydney Olympic Games Opening Ceremony - Australian Special Events
- Australian Olympic Committee site on 2000 Sydney Olympics - includes information and photo gallery
- IOC Site on 2000 Summer Olympics
- Sydney 2000 Games Collection at the Powerhouse Museum - information and audio files
- A Look Back at the Sydney Olympics and Paralympics - Australian Bureau of Statistics
- 2000 Sydney Olympics - Culture and Recreation
- Satellite view of 2000 Sydney Olympics sites
- Sydney 2000 Olympic Games - archived websites in PANDORA
- Sydney 2000 Olympic and Paralympic Games Photo Map - Photomap of Venues, Events and Construction leading up to Sydney 2000
- Volunteers Website - Website maintained by and for Sydney 2000 Volunteer Alumni
- Official Report Vol. 1 - Digital Archive from the Amateur Athletic Foundation of Los Angeles
- Sydney 2000 Olympic pins[permanent dead link]
- http://news.parseek.com/sport
- http://www.isna.ir