Датэ Жи-Ичиро (Япон: 伊達 治一郎, だて じいちろう, 1952 оны 1 сарын 6 - ) нь Японы чөлөөт бөхийн тамирчин юм. Ойта мужийн уугуул.

Датэ Жи-Ичиро
Чөлөөт бөх
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Датэ Жи-Ичиро
Төрсөн огноо 1952 оны 1 сарын 6
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Монреалийн олимп 74кг
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Минск 1975 74кг
  • Ойта мужийн Сайки Цүрүока ахлах сургууль, Кокүшикан их сургуулийг төгсөөд Кокүшикан их сургуульдаа багшлах болжээ.
  • 1972 оны Мюнхены олимпод сонгомол бөхийн төрлийн 74кг-ийн жинд хүч сорьж, 3-р тойрогт ялагдан хасагдсан байна. Уг олимпын дараагаас чөлөөт бөхөөр барилдах болжээ.
  • 1976 оны Монреалийн олимпод чөлөөт бөхийн 74кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртэхдээ 7 барилдааныхаа 6-д нь цэвэр ялжээ.
  • 1980 оны Москвагийн олимпод улсынхаа шигшээ багт багтсан боловч Япон улс олимпийг бойкотлосны улмаас оролцож чадаагүй ажээ.
  • Зодог тайлаад тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн байна.
  • Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна асан Мүсашимарү Хавайд ахлах сургуулийн сурагч байхдаа Датэгаар чөлөөт бөх заалгаж байсан бөгөөд түүнийг мэргэжлийн сүмод хөл тавихад нь Датэ тусалсан гэдэг.

Гадаад холбоос

засварлах