Ганбаатарын Ариунбаатар

Ганбаатарын Ариунбаатар (1988 оны 4 сарын 8-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн) нь Монголын дуучин. Баритон 2016 онд Чингис хаан одон хүртсэн. Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин.

Ариунбаатар 3 хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг, 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсжээ.

Тэрбээр Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

Амжилт засварлах

  • 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
  • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин (Россини, Верди, Чайковский болон Б. Шаравын "Монголын тал нутаг"-ийг дуулсан)