Раднаасүмбэрэлийн Гончигдорж

Раднаасүмбэрэлийн Гончигдорж нь 1990-1992 онуудад БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга. Мөн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон ууган улс төрчдийн нэг юм.

Раднаасүмбэрэлийн Гончигдорж
Монгол УИХ-ын гишүүн 2012-2016
Овог нэрРаднаасүмбэрэлийн Гончигдорж
Төрсөн1953
Монгол, Архангай
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлАрдчилсан Нам

== Намтар ==шсшсшсшмшмшмш

Боловсрол

засварлах

Р.Гончигдорж 1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1975 онд Монгол Улсын Их Сургууль, 1981 онд Новосибирскийн Их сургуулийн аспирантурт тус тус суралцан төгсчээ. Математикч, математикийн багш мэргэжилтэй. Тэрбээр 1981 онд Новосибирскийн Их сургуулийн аспирантурт суралцаж байхдаа “Многообразия ассоциативных алгебр с дистрибутивным произведением подмногообразий” сэдвээр \Ph.D\, 1991 онд “Directproduct and sheaf Representations of ring and Their Rings of Quotients” сэдвээр \Sc.D\ тус тус эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүнчлэн 1998 онд БНСУ-ын Инчоний Их Сургуулийн хүндэт доктор цолын хүртсэн бол мөн ондоо Академич цолыг хүртэж байжээ. ШУА-ийн гишүүн, Академич, Удирдлагын академийн хүндэт профессор юм. Тэрээр сургуулиа төгссний дараа 1975-1988 он хүртэл арван гурван жил Монгол Улсын Их Сургуульдаа багшаар ажилласан.

Эрдмийн зэрэг цол

засварлах

1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1999 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2001 болон 2011 онуудад Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2009 онд Сүхбаатарын одонгоор шагнаж байсан. Мөн 2010 он буюу Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай ардчилсан Парламент үүсч, хөгжсний 20 жилийн ойн жилээр Төрийн дээд одон болох “Чингис хаан”-ы одонгоор шагнагдсан.

Герман, орос, англи хэлтэй.

Ажилласан байдал

засварлах

1988-1990 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал,

1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга,

1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1994-2000 онд Монголын Социал Демократ Намын дарга,

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2003 оноос Алтангадас ассоциацын ерөнхийлөгч,

2004-2006 онд Ардчилсан Намын дарга,

2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2004 оноос УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн,

2005-2006 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Нам-МАХН-ын хамтарсан бүлгийн дэд дарга,

2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг тус тус хашиж байсан.

2008-2012 онд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажилладаг сонгуульт ажилтай байв.

2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон.

2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна.


Цахим холбоос

засварлах
  • parliament.mn: Раднаасүмбэрэлийн Гончигдорж