Хөлөнбуйр

(Хөлөнбуйр хот-с чиглүүлэгдэв)

Хөлөнбуйр (монг. kölün buyir; Хятад: 呼伦贝尔 Hūlúnbèi'ěr) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны үндсэн 12 хувийн нэг болох тойргийн энтэй хот (хоёрдугаар түвшний нэгж). Захиргааны газар нь Хайлаар дүүрэгт байрладаг.

Хөлөнбуйр
呼伦贝尔市 • ᠬᠥᠯᠥᠨ ᠪᠤᠶᠢᠷ ᠬᠣᠲᠠ
Хөлөнбуйрын тал нутаг
Хөлөнбуйрын тал нутаг
Өвөр Монгол дахь Хөлөнбуйр хотын харьяаллын байршил
Өвөр Монгол дахь Хөлөнбуйр хотын харьяаллын байршил
Хөлөнбуйр, Өвөр Монгол
Хөлөнбуйр
Хөлөнбуйр
Өвөр Монгол дахь хотын төвийн байршил
Солбицол (Хөлөнбуйрын хотын захиргаа): 49°12′26″N 119°46′16″E / 49.2072°N 119.7711°E / 49.2072; 119.7711Солбицол: 49°12′26″N 119°46′16″E / 49.2072°N 119.7711°E / 49.2072; 119.7711
Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Өөртөө засах оронӨвөр Монгол
Захиргааны төвХайлаар дүүрэг
Газар нутаг
  Аймгийн энтэй хот263,953 км2 (101,913 бээр2)
  Хотын нутаг
 (2017)[1]
252.00 км2 (97.30 бээр2)
  Дүүргүүд[1]1,518.9 км2 (586.5 бээр2)
Хүн ам
 (2010)
  Аймгийн энтэй хот2,549,278
  Нягтрал9.7/км2 (25/бээр2)
  Хотын нутаг
 (2017)[1]
349,400
  Нягтрал1,400/км2 (3,600/бээр2)
  Дүүргүүд[1]
356,000
  Томоохон угсаатны бүлгүүд
Хятадууд: 81.85%
Монголчууд: 8.6%
Манжууд: 4.13%
Цагийн бүсUTC+8 (Хятадын Стандарт)
Шуудангийн код
021000
Бүсийн дугаар0470
ISO 3166 кодCN-NM-07
Вэб сайтwww.hlbe.gov.cn
Хөлөнбуйр
Хятад нэр
Хялбаршуулсан呼伦贝尔
Уламжлалт呼倫貝爾
Монгол нэр
Монголын КириллХөлөнбуйр хот
Монгол бичигᠬᠥᠯᠥᠨ ᠪᠤᠶᠢᠷ ᠬᠣᠲᠠ

2001 онд тойргийн энтэй хот (Хятад: 地级市 dìjíshì) болон өөрчлөн байгуулагдахаас өмнө аймаг (Хятад: méng) гэгдэж байв. 263,953 км² талбайт нутагтай. Дотроо хот хөдөөг багтаадаг ч хууль ёсны дагуу хот учраас дэлхийн хамгийн том газар нутагтай хот гэдэг. 2000 оны тооллогоор 2,687,228 оршин суугчтай байв. Үүний 81.85% нь Хятад үндэстэн, 8.60% болох 231,276 нь Монгол үндэстэн, 9.55% нь бусад угсаатан байжээ.

Хөлөн нуур (өөрөөр Далай нуур гэдэг) болон Буйр нуур (ихэнх хэсэг нь Монгол улсад харьяалагдана) хоёрын нэрээр нэрлэгдсэн учиртай. Баруун захаар Монгол Улс, хойд захаар Оросын Холбооны Улстай хил залгахад БНХАУ-ыг төлөөлнө. Зүүн талаараа улсын дотор Хармөрөн муж, урд талаараа ӨЗО-ны Хянган аймагтай хаяа залгадаг.

Угсаатны бүтэц

засварлах
Хөлөнбуйрын угсаатны бүтэц (2000 оны тооллого)
Ард түмэн Тоо Эзлэх хувь (%)
Хятад үндэстэн 2,199,645 81.85 %
Монгол үндэстэн 231,276 8.60 %
Манж үндэстэн 111,053 4.13 %
Дагуур ястан 70,287 2.62 %
Хотон үндэстэн 30,950 1.15 %
Хамниган ястан 25,418 0.95 %
Солонгос үндэстэн 8,355 0.31 %
Орос үндэстэн 4,741 0.18 %
Орчон омог 3,144 0.12 %
Бусад 2,359 0.09 %

Засаг захиргааны хуваарь

засварлах

Одоогийн байдлаар Хөлөнбуйр засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд дотроо дөрвөн янз зэргэмж бүхий гуравдугаар түвшний 13 нэгжид хуваагддаг. Эдгээрийг тоочвол 1 дүүрэг, сианы энтэй 5 хот, 4 хошуу, өөртөө засах 3 хошуу, бүгд 13 нэгж болно.

Газрын зураг
 
# Монгол
нэр, зэргэмж
Хятад нэр, зэргэмж
ба пиньинь галиг
Хүн ам
(2004)
Газар нутаг
(км²)
Нягтшил
(/км²)
Засаг
захиргааны төв
1 Хайлаар дүүрэг 海拉尔区       Hǎilā'ěr Qū 26 түм 1,440 181
2 Манжуур хот (сианы энтэй) 满洲里市       Mǎnzhōulǐ Shì 16 түм 696 230
3 Жалан-Айл хот (сианы энтэй) 扎兰屯市       Zhālántún Shì 44 түм 16,800 26
4 Ягши хот (сианы энтэй) 牙克石市       Yákèshí Shì 40 түм 27,590 14
5 Гэгээнгол хот (сианы энтэй) 根河市          Gēnhé Shì 17 түм 19,659 9
6 Эргүнэ хот (сианы энтэй) 额尔古纳市    É'ěrgǔnà Shì 9 түм 28,000 3
7 Арын хошуу 阿荣旗            Āróng Qí 32 түм 12,063 27 Нажи балгас
8 Шинэ Барга баруун хошуу 新巴尔虎右旗       Xīnbā'ěrhǔ Yòu Qí  3 түм 25,102 1 Алтан-Эмээл балгас
9 Шинэ Барга зүүн хошуу 新巴尔虎左旗       Xīnbā'ěrhǔ Zuǒ Qí  4 түм 22,000 2 Амгалан балгас
10 Хуучин Барга хошуу 陈巴尔虎旗            Chénbā'ěrhǔ Qí  6 түм 21,192 3 Баянхүрээ балгас
11 Орчон өөртөө засах хошуу 鄂伦春自治旗       Èlúnchūn Zìzhìqí  28 түм 59,800 5 Али гол балгас
12 Эвэнх өөртөө засах хошуу 鄂温克族自治旗    Èwēnkèzú Zìzhìqí  14 түм 19,111 7 Баянтохой балгас
13 Мориндаваа Дагуур
өөртөө засах хошуу
莫力达瓦达斡尔族自治旗
       Mòlìdáwǎ Dáwò'ěrzú Zìzhìqí
32 түм 10,500 30 Ниржи балгас
  • Jinri Nei Menggu: Chifeng 今日内蒙古: 赤峰 (Inner Mongolia Today: Chifeng), 内蒙古人民出版社 Nei Menggu renmin chubanshe, 呼和浩特 Хөх хот 1997, ISBN 7-204-03544-5, х.9+129
  1. 1.0 1.1 1.2 1.3 Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 46. Archived from the original on 18 June 2019. Татаж авсан: 11 January 2020.