Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.

Буйр нуур
Landsat-7 хиймэл дагуулаас авсан зураг. 2005 оны 8 сар.
Байршил Халхгол сум, Дорнод аймаг, Монгол улс
Хөлөнбуйр, Өвөр Монгол, Хятад
Солбицол 47°51′47″N 117°51′29″E / 47.86306°N 117.85806°E / 47.86306; 117.85806Солбицол: 47°51′47″N 117°51′29″E / 47.86306°N 117.85806°E / 47.86306; 117.85806
Нуурт цутгах Халх гол
Нуураас гарах Оршуун гол (Хөлөн нуур руу цутгана)
Ай савд багтдаг орон  Монгол,
 Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Урт 40 км
Өргөн 20 км
Талбай 610 км²
Дундаж гүн 6.5 м
Хамгийн гүн цэг 11 м
Усны хэмжээ 3.8 км³
Хөвөөний түвшин 583 м
Хөлдөх хугацаа 11 сар - 5 сар
Буйр нуур, Монгол
Буйр нуур
Буйр нуур
Байршил

Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.

Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай.

Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.[1]

Сонирхолтой баримтууд

засварлах
  1. Буйр нуур (Memento 10. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn