Шинэ Барга баруун хошуу
Шинэ Барга баруун хошуу (монгол бичгээр шин-э баргу барагун хошигу, хятадаар 新巴尔虎右旗) - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотор Өвөр Монголын ӨЗО-ы аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харьяалагддаг хошуу.
Шинэ Барга баруун хошуу
新巴尔虎右旗 • ᠰᠢᠨᠡ ᠪᠠᠷᠭᠤ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | |
---|---|
Улс | Хятад |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Аймгийн энтэй хот | Хөлөнбуйр |
Хошууны төв | Алтан-Эмээл |
Газар нутаг | |
• Нийт | 24,839.47 км2 (9,590.57 бээр2) |
Өндөр | 559 м (1,834 фут) |
Хүн ам (2020)[1] | |
• Нийт | 38,358 |
• Нягтрал | 1.5/км2 (4/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
Вэб сайт | www |
Шинэ Барга баруун хошуу | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||
Хялбаршуулсан | 新巴尔虎右旗 | ||||||
Уламжлалт | 新巴爾虎右旗 | ||||||
| |||||||
Монгол нэр | |||||||
Монголын Кирилл | Шинэ Барга баруун хошуу | ||||||
Монгол бичиг | ᠰᠢᠨᠡ ᠪᠠᠷᠭᠤ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ | ||||||
|
Нутаг дэвсгэр - 25,102 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 36,764.[2] Хүн амын 79.8% нь Монгол үндэстэн байдаг.[3] Хөлөнбуйрын малжих дөрвөн хошууны нэг гэдэг. Цаашилвал хошууны нутаг Алтан-Эмээл, Архашаат, Хөлөн гэх 3 балгас, Буйр, Хэрлэн гэх 2 суманд хуваагдана.[4][5] Хошууны захиргааны газар Алтан-Эмээл балгасанд байрладаг.
Тус хошуу Хөлөнбуйрын баруун захын гурван улсын уулзвар байрладаг нутаг юм. Зүүнээс бусад захаар нь Хятад-Монголын 467.4 км, Хятад-Оросын 48 км хилийн зурвас зурайдаг.[3] Далай нуурын ихэнх бие, түүнд цутгах Хэрлэн голын адгийг тус хошууны нутагт үзэж болно.
Бусад холбогдол
засварлахЗүүлт
засварлах- ↑ Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
- ↑ Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)
- ↑ 3.0 3.1 "Baidu" нэвтэрхий толь: Шинэ Барга баруун хошуу (Хятад хэлээр)
- ↑ АТД Китая (Хятад хэлээр)
- ↑ "Солонго" мэдээллийн сүлжээ: Хөлөнбуйр хотын газрын зураг[permanent dead link] (Монгол хэлээр)