Эвэнх өөртөө засах хошуу
Эвэнх өөртөө засах хошуу[1] (Хятад: 鄂温克族自治旗 Èwēnkèzú Zìzhìqí) - Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор Өвөр Монголын өөртөө засах орны аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харъяалагддаг өөртөө засах хошуу.
Нутаг дэвсгэр - 19,111 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 146,808.[2] Хошууны захиргааны газар Баянтохой балгасанд байрладаг. Эвэнх угсаатны хувьд Хятад дахь хамгийн дээд (улсын гуравдугаар) түвшний өргөмжит засаг захиргааны нэгж нь болдог.
Хүн амын дийлэнх олонхийг Хятадууд эзлэдэг бол 27,517 Монголчууд 18.74%-г эзлэж байна. Онцгойлон дурдахад тус хошуунд Хятад дахь Буриад Монголчуудын төвхнөсөн нутаг болох "Шинэхэн" (бур. Шэнэхэн) баруун, зүүн хоёр сум байдаг. Мөн Имин голын эргээр Өөлд Монголчууд байдаг ажээ.
Засаг захиргааны хуваарь
засварлахЭвэнх өөртөө засах хошууны нутаг доорх нэгжүүдэд хуваагддаг:
- Баянтохой балгас
- Имингол балгас
- Хонголж балгас
- Даян уурхайн балгас
- Баянхаан сум
- Шинэхэн баруун сум
- Шинэхэн зүүн сум
- Имин сум
- Хуй сум
- Баянтал Дагуур шян
Угсаатны бүтэц (2000)
засварлахАрд түмэн | Тоо | Хувь |
---|---|---|
Хятад үндэстэн | 89,780 | 61,15 % |
Монгол үндэстэн | 27,517 | 18,74 % |
Дагуур ястан | 13,943 | 9,5 % |
Хамниган ястан | 9,733 | 6,63 % |
Манж үндэстэн | 3,775 | 2,57 % |
Хотон үндэстэн | 1,400 | 0,95 % |
Солонгос үндэстэн | 235 | 0,16 % |
Орос үндэстэн | 159 | 0,11 % |
Шивэ ястан | 85 | 0,06 % |
Орчон омог | 78 | 0,05 % |
Бусад | 103 | 0,08 % |
Цахим холбоос
засварлах- ↑ Монгол бичгээр бичсэнээс буулгавал "Эвэнх өөртөө засах хошуу", Орос бичгээс хөрвүүлвэл "Эвенк өөртөө засах хошуу", өөрсдийн дуудлагаас нь үндэслэвэл магадгүй "Эвэнк өөртөө засах хошуу" гэж гурван янзаар бичигдэж болно.
- ↑ Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)