Өнөөгийн Монгол орны түүх

засварлах

XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон

 
Image: 250 pixels

XVII зууны эхэн үед Монголд улс төрийн бутрал хүчтэй явагдаж, тус орон Халх, Өвөр Монгол, Ойрад гэсэн биеэ даасан хэд хэдэн хаант улс болон хуваагдаж, ноёд нь өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байв. Энэ үеийг далимдуулан монголчуудын дорно зүгээр нутагтай зүрчид гаралтай манж нар хүчирхэгжиж, 1636 онд Өвөр Монголыг дагаар оруулсан нь монголчууд Манжийн эрхшээлд орохын эх үүсвэр болжээ. 1640 онд Халх, Ойрадын ноёд Тарвагатайд чуулган хийж, дотоод, гадаад байдлыг хэлэлцэж, хууль цааз батлахын хамт харийн дайсан довтолбол бие биедээ туслан хүчийг нэгтгэж тэмцэхээр тохирчээ. Гэвч манж нар улам хүчирхэгжихийн хирээр монголчуудын тусгаар байдал алдагдсаар 1691 онд Халх Монгол, 1755 онд Зүүнгар улс тус тус Манжийн эрхшээлд оржээ. Тэр үеэс хойш үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхол нь Монголын түүхийн хамгийн хүнд хэцүү цаг үе болж өнгөрсөн байна. Хэдийгээр төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа алдсан боловч Монголын ард түмэн өөрсдийн түүх, соёл, аж ахуй, эдийн засгийн амьдралаа залган хөгжүүлсээр XX зууны эхэн гэхэд төрийн тусгаар тогтнолоо сэргээж чадсан билээ.

XVIII-XX зууны эхэн үеийн Монгол орны төрийн уламжлалт бүтэц задарч Манжийн засаг захиргааны бодлогын дагуу жижиг, салангид аймаг, хошууд хуваагдах болж, Монголын засаг захиргааны төв аппарат, нутаг дэвсгэрийн нэгж аймаг, хошуу, хутагтын шавь нараас бүрдэж байв. Гадаад Монголын төрийг засах явдлын яам нь Манж Чин улсаас Монголыг захирч байсан төрийн гол байгууллага байлаа. Манж Чин улсаас Ар Монголд байгуулсан хамгийн дээд эрхтэй байгууллага нь Улийстайн жанжны газар байв. Тус газар нь Ар Монголын хэргийг ерөнхийд нь хариуцахын хамт Засагт хан ,Сайн ноён хоёр аймаг, Хөвсгөл ба Тагна Урианхайн хэргийг шууд захирч байв. Мөн 1758 онд байгуулагдсан Хүрээний сайдын газар Түшээт хан, Сэцэн хан, Богд Жибзундамба хутагтын шавийн хэрэг, Их Хүрээ, Хиагтын жургааны занги, Оростой харилцах хэргийг эрхэлж байв.Мөн Ховдын хязгаарын монголчуудын хэргийг эрхлүүлэхээр 1762 онд Ховдын манж сайдын газрыг байгуулжээ. Манж нар 1725 онд хуучин байсан Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан 3 аймгийн дээр Сайн ноён аймгийг байгуулж, Ар Монголыг 4 аймагт хувааж, 1728 онд Халхын аймгуудыг тус бүр нэжгээд чуулган болгож, нийлэх газрыг тогтоож өгчээ. Манж нар Ойрадыг эзэлсний дараа Дөрвөдийг зүүн, баруун гар болгон Далай хан, Үнэн зоригт хан аймаг байгуулсан байна. Үүнээс гадна Алтайн урианхай, тагна урианхай, өөлд, мянгад, захчин, торгууд нь аль ч аймагт харьяалагдахгүй байв. Аймаг нь хошуу, тамгатай хутагтуудын шавь гэсэн засаг захиргааны үндсэн нэгжүүдээс бүрдэж, хүн ам, мал сүргийн тоогоор харьцангуй ойролцоо байжээ. Хошууг Манжийн хааны зарлигаар угсаа залгамжилсан ноён захирч, хошууны нийт хэргийг тамгын газрын тусламжтай зохион байгуулж байв. Хошуу доторхи үндсэн нэгж нь цэргийн насны 150 эрээр зохион байгуулагдахсум юм. Хошуунаас гадна Богд Живзундамба тэргүүтэй тамгатай хутагтуудын шавь нар байв. Анх Өндөр гэгээнд олон ноёд шавь өргөснөөр Живзундамба хутагтын шавийн үүсэл тавигджээ. Түүний шавь нарын тоо тасралтгүй өссөөр сүүлдээ 90 мянга орчим хүрчээ. 1723 онд Богдын шавийн хэргийг эрхлүүлэхээр Эрдэнэ шанзодбын яамыг байгуулж, хожим аймгийн чуулганы эрхтэй болгожээ. Богдын их шавь нь дотроо отгуудад хуваагдаж байв. Богд Живзундамбаас гадна шавийн тоо нь 700 хүрч, тамга хүртсэн Эрдэнэ бандид, Жалханз хутагт, Дилов хутагт, Манзушир хутагт зэрэг тамгатай хутагтын тоо 11-д хүрчээ.

XVIII-XX зууны эхэн үеийн Монголын нийгэм нь нийгмийн болон бүлэг, давхраанаас бүрдэж байв. Тэдгээр нь язгуур угсаа, өмч хөрөнгө, эрх мэдэл, эрхлэх ажиил үүрэг, нийгмийн статусаараа харилцан адилгүй засаг ноёд, тайж нар, лам нар, түшмэлүүд, дархад, сум, хамжлага, шавь ард, тариаланчид, гар урчууд, худалдаачид гэх зэрэг янз бүрийн нэршил бүхий нийгмийн бүлгүүдээс бүрдэж байжээ. Эдгээрээс нийгмийн хамгийн дээд оргил хэсгийг засаг ноёд, тайж нар, хутагт хувилгаад, хүрээ хийдийн эрхийг баригч том лам нар бүрдүүлж байв. Засаг ноёдууд нь Монголын язгууртны давхрааны гол хэсэг нь бөгөөд тэд нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл, өмч хөрөнгө, хэргэм зэргээрээ тайж нараас үлэмж давуу байжээ. Тайж нар нь язгууртны давхрааны хамгийн олон тоотой бүлэг нь байсан боловч нийгэм, эдийн байр суурийн хувьд харилцан адилгүй байжээ. Тайж нар угсаа гарлын хувьд төрөл ба харьяат, зэрэглэлийн хувьд тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэргийн тайж нар гэж хуваагддаг байв. Түшмэлүүд, энгийн лам хуврагууд, засаг ноёд, тайж нарын албыг залгуулагч-сум ардууд нь нийгмийн дундаж гол давхрааг бүрдүүлж байжээ. Харин нийгмийн доод ёроолын хэсгийг зарц барлаг, бадарчин гуйлгач, хот хүрээ бараадан амь зуугч хэрмэл борчуул бүрдүүлж байв. Монголд бурхны шашин дэлгэрсэнийг дагалдаад Энэтхэг, Түвэдийн соёлын олон шинэлэг зүйлс Монголын соёлын амьдралд нэвтэрчээ. Мөн бурхны шашны хурал номын үйл эрхлэх лам хуврагуудын бие даасан давхраа бүрэлдэж, Монголд байгуулагдсан бурхны шашны сүм хийдүүд нь Монголын нийгэм, улс төр, шашин соёлын төвийн үүрэг гүйцэтгэж, хотжил суурьшлын гол төв болж байв. Манжийн эрхшээлийн сүүл үеийн байдлаар Монголын хошуу нутаг бүрд сүм хийдүүд байгуулагдаж, тэнд олон мянган лам нар шавилан сууж байлаа. Үүнийг дагалдаад монголд суурин амьдралын хэв маяг үүсч Их хүрээ, Вангийн хүрээ, Заяын хүрээ зэрэг томоохон хот хүрээний үүсэл тавигджээ.Томоохон хүрээ хийдийн дэргэд бурхны шашин номын сургалтууд явагдаж, гар урлал, худалдаа амжилттай хөгжиж , бурхны шашин соёлын олон үнэт бүтээлүүдийг туурвиж байжээ. Монгол улсын ХАА-н хөгжилд гарсан нэг том ололт өөрчлөлт нь амар газрыг эзэмшин, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн явдал юм. 1959 оны хавраас атрыг эзэмшиж,үр тарианы хэд хэдэн сангийн аж ахуй шинээр байгуулж, газар хагалах, боловсруулах, үр тариалах, хураах бүх ажлыг үндсэнд нь ЗХУ-ын үзүүлсэн техник мэргэжилтний туслалцаатайгаар механикжуулсан юм. Ийнхүү БНМАУ атарын I, II аян өрнүүлсний үрээр өөрийн хэрэгцээт гурил үйлдвэрлэх төдийгүй, гадаадад экспортлох болжээ.

XX зуун Монголчуудад оюун санааны амьдралд асар их дэвшлийг авчирсан юм. 1911 оны Үндэсний хувьсгалын үрээр тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улс анхны шинэ цагийн сургуулийг Гадаад явдлын яамнаа 47 сурагчтайгаар 1912 оны 3-р сарын 4 нээснээс хойш 1942 онд Монгол улсын их сургуулийг байгуулснаар боловсролын бүрэн систем бүрэлдэн тогтжээ. Монгол улс сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамрах зорилтыг хэрэгжүүлж, 1940 гэхэд бага, бүрэн бус дунд, бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын систем иж бүрэн төлөвшин тогтсон байна. Ардын хувьсгалын дараа соёл урлаг хөгжиж, театрын урлагийн эх суурь тавигдаж, 1931 онд Ардын цэнгэлдэх хүрээлэнг Улсын төв театр болгон өргөтгөв. 1933 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, ”Учиртай гурван толгой” жүжгийн найруулан тавьжээ.

1959 оноос эхлэн соёлын довтолгооны хоёр жилийн аяныг өрнүүлж, суурин газрыг тохижуулж гудамж талбай засах, мод, бут тарих, эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, халуун ус зэрэг нийтийн үйлчилгээний газруудыг барьж байгуулжээ. Хөдөөгийн монгол гэр цагаан бүрээстэй болж, хүмүүс орны цагаан хэрэглэл, оо сойз, саван хэрэглэх болов. 1967 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатарт телевизийн төвийг ашиглалтанд оруулж, телевизийн анхны нэвтрүүлэгийг цацаж, айл өрхүүд радио нэвтрүүлэг хүлээн авч эхэлсэн нь манай орны соёлын хөгжилд гарсан томоохон үйл явдал байлаа.

Хасар / монголчуудад зүчи хасар гэж танигдсан / Чингис хааны Цус нэгт 3 дүүгийн нэг, жат –ал таварих –ийн өгүүлснээр түүний нэр нь анх Зүчи байсан бөгөөд түүний бусдаас ялгарах хүч чадлыг нь олж хараад Хасар хэмээн нэрийдэх болжээ, Мөн түүнчлэн хасар нум сумаар чадварлаг харвадаг байсан тул хавт хасар хэмээдэг байжээ, Хасар бага ахуй насанд нь тайчуудын удирдагч таргудай хирилтуг боржгон овгоос хөөж гэр бүлээр нь орхин явжээ, Хоол хүнс ховор байсан болохоор түүний эцэг нэгт ах бэгтэр тэдний хоолыг хулгайлж иддэг байсныг мэдээд ах тэмүжингийн хамт түүнийг хороосон гэдэг, Хасарыг халхал жид Элстэйд /1203/, Хасар алга болсон ч ойн гүнд дагуулуудын хамт нуугдаж байжээ. Тэмүүжин Монгол нутгаар шинэ дагуулуудыг цуглуулан, Хасарт бууж өгсөн мэт худал мэдээ тараан дайсан Онг Хаанд ийн арга хэрэглэн, 1203 оны намар Хэрэйд ийг бут цохижээ Хааны хүмүүст хувиарласан газар нутгийг авч үзвэл монголын эзэнт гүрний зүүн жигүүр их монгол улсын зүүн хэсгийг тэмүгэд ,харин 3 хүү болох Зүчи Цагаадай Өгөдэй нарт баруун хэсгийн баруун жигүүрийг өгчээ, баруун жигүүр нь баруун хэсэгтээ тэлэлтээрээ чухал ач холбогдолтой байсан, гэвч зүүн жигүүр нь тийм ч том газар биш юм хасарын эх өэлүн бөө тэв тэнгрээс түүнийг урвагч гэж буруушаахаас хамгаалсан , эх Өэлүн ахын гэргий Бөртэ тэв тэнгэрийг хааны угсаа залгамжлалд аюул учруулж буйг олж харсан, Чингис Хасар болон Тэмүгэг барилдаан зохиож түүнийг алахыг нь зөвшөөрсөн, Баруун жигүүр нь 2 тэнцүү хэсэгт хуваагдсан зүүн жигүүрт байгаа хасар хачиун онцгой эрх мэдэлтэй байв, хасарын улс /хүн болон газар нутгын хэмхээгээр 2рт/Тэмүжингийнхээс бага боловч онцгой ач холбогдолтой байссан , түүний анхнй газар нутаг хайлар болон эргүнэ гол хүлүн уулаар хүрээлэгдсэн хангайн уулсын баруун хэсэгт оршдог байсан , хятадын газар нутгийг эзэлсний дара хасар хунтайжид Шандон Шианши г тус тус газар нутгийн хэмжээнд нэмсэн байна, Хасар Хачиун, Тэмүгэ, нарын сүр жавхлантай асар өргөөнүүд Хонгираад, Икирис, Урууд, Мангууд, зэрэг 5 аймагтай зэрэгцэн байрладаг байжээ.Эдгээр аймгууд Тэмүгэгийн өргөөний гүнжээр ихэвчлэн удирдуулдаг байжээ. Ариг Бөх гийн бослогыг Чингис хааны ач хүү болох Хубилай мөн Тэмгү гийн ач болох Та”Чар нар удирджээ. Хасарын гүнж нарын гэр бүлийнхэн дотроос хамгийн алдартай нь Еэсэнггэ юм. Тэрээр Хасарын дүү байсан бөгөөд дүү Еэги тэй хамт их эвтэй байдаг байжээ.Тэрээр Чингисийн чулууны баатар нь байсан. Түүний омог нь Еэсэнггэгийн хүү Еэсэн эмүгэн түүний дараагаар Эмгүний хүү Шигдийраар удирдуулж их амжилтанд хүрсэн юм.Хэдий тийм ч Шигдийр Хубилай хааны эсрэг Тэмгэгийн ачийн ач хүүг наяанаар удирдуулсан бослогт нэгдсэн ч хааны өргөө мараангүйгээр бүрэн бүтэн үлджээ. Түүхэн сурвалжаас үзэхэд Хасарид хан хүү нар Эзэнт гүрэн хятадаас ухарсан байхад хүртэл хэргэм цолоо хадгалсаар байжээ. Хасарын үр хойч нар Монголын эзэнт гүрийн бусад хэсэгт ч эрх мэдэлтэй байжээ. Жишээ нь, Хасарын үр хойч болох Тогта Тэмур нь 14-р зууны дунд үеийн Илханатэгийн хаан ширээний хамгийн сүүлийн хүчирхэг залгамжлагч байжээ. Мөн түүнчлэн нэг Касарид хан хүү мингийн цэргүүдээс Их хаан Тогхоган-Тэмурийг аварч байх үедээ алагдсан байдаг. Монголчууд хятадаас ухарсанаас болсон эмх замбараагүй байдлаас болж Юан гүрний сүүлчээс 15-р зууны дунд үе хүртэл Хасаридын хан хүү нарт юу болсон нь тодорхойгүй болжээ. Монголын түүхийн 17-18 зуун дахь баримтуудад Хасарын үр хойч нарыг дурьдсан байдаг болов түүхчид түүнийг түүхэн бус гэж үздэг. Нарийн ярьвал, Мэргэн гэгээн Алтан Товч (Лувсанданжингийн Алтан гэгээнээс өөр) Хасаридын ханхүү нарын нөлөөллийг дэврүүлсэн ба өөрөө Хасарын үр хойч байжээ. Ойрдын удирдагч Эсэн Таяиси Хорчиний биеийг баруун Монголоос 1446 онд хөдлөгөсөн байна тэгээд тэд нэр Хошууд болжээ. 1470,1463,1467 оны Хятадын түүхэн эх сурвалжид Болунай нь Хасарын үр хойч гэж батлагдсан байдаг. Монголын нууц товчоонд Чингис хааны эцэг нэгт дүү Бэлгүдэйн үр хойч Онглиудын Муулихайг Болунайн дүү Өнөболд алсан хэмээдэг. Бас нэг алдартай түүх нь Өнөболд Мандуул Хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьдаг гэвч тэр түүний оронд Батмөнх даян хааныг сонгодог.