Цэнгэлдэх хүрээлэн
Цэнгэлдэх хүрээлэн бол спорт, урлагийн тоглолт, тэмцээн, цэнгүүн зохиогдох байр болсон ихэвчлэн оройдоо дээвэргүй, зууван дугариг хэлбэртэй барилга юм. Нүсэр цэнгэлдэх хүрээлэн нь дотроо дасгалын өрөө, хувцас солих өрөө гэх мэт олон өрөө, тасалгаанаас бүтдэг хэдий ч ерөнхийдөө арга хэмжээ зохион явагдах голын зай, түүнийг тойрон дугуйрсан үзэгчдийн суудлууд хоёрт хуваагдана.
Ихэвчлэн хөнгөн атлетик, хөлбөмбөг зэрэг гадаа зохиогддох спортуудын талбар болдогоос гадна арвин багтаамжтайн давуулагаас олныг хамарсан дуу бүжгийн тоглолт, аливаа наадам, бөхийн барилдаан зохиогддог.
Хамгийн үнэтэй боссон цэнгэлдэх хүрээлэнгүүд
засварлах- Их Британийн Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэн (2006 онд) - 1.5 тэрбум доллар
- Канадын Монреаль хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэн (1976 онд) - 1.4 тэрбум доллар
- АНУ-ын Арлингтон дахь Коубойс цэнгэлдэх хүрээлэн (2009 онд) - 1.3 тэрбум доллар