Шашин

алтан ордны улс

Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг. Шашин нь өөрөө институттай -сүм хийдтэй -сургуультай -сүсэгтэн олонтой -өөрийн гэсэн шавьтай байдаг

Дэлхийн шашинуудын тэмдэгүүд
Үүнээс гадна шашин нь зохиомол бөгөөд оюун санааг мунхруулдаг гэж оросын алдарт гүн ухаантан Валедимор Заевски номондоо бичсэн нь үнэний ортой. Лам багш нар худал хэлэхгүй хулгай хийхгүй авгай авахгүй амьдардаг гэж өөрсдөө бахархалтайгаар тунхагладагч хүмүүний сэтгэл санаагаар тоглож энгийн иргэний эд хөрөнийг завшин иддэг нь үнэн.

Түүх засварлах

Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааныг ангиллын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангиллын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог.

Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ.

Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Заратуштрын шашин 3000 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.

Зарим хүмүүсийн хувьд шашин гэдэг нь амьдралынх нь зааврыг өгдөг, удирдуулдаг зүйл билээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Шашин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Шашин – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Вики эшлэл: Шашин – Эшлэл