Хорлоогийн Уртнасан

Хорлоогийн Уртнасан - Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин.

Хорлоогийн Уртнасан
Төр. он 1945 он
Тө. газар Монгол улсын Улаанбаатар хот
Нас бар. 2019 оны 2 сарын 2
      (74 насалсан) [1]
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил Дуурийн дуучин

НамтарЗасварлах

1945-03-03-нд Улаанбаатар хотод төрсөн. Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсөж, 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон.

Бүтээсэн дүрүүдЗасварлах

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан 1983 онд
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа 1970 онд
  • А.Бородин “Игорь ван” Ярославна 1972 онд
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1976 онд
  • Дж.Верди “Травиата” Виолеттад 1977 онд
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна 1980 онд
  • Дж.Пуччини “Тоска” Тоска 1981 онд
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа 1982 онд
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад 1984 онд
  • Дж.Верди “Отелло” Дездемона 1989 онд
  • Дж.Пуччини “Турандот” Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.

НайруулагчаарЗасварлах

  • 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар”,
  • 1991 онд Дж.Пуччини “Чио Чио Сан”,
  • 2002 онд Д.Лувсаншарав "Хар Хорум" дууриудыг найруулан тавьсан.

Гавьяа ШагналЗасварлах

  • 1976 он: БНМАУ-ын МУГЖ
  • 1981 он: Ардын Жүжигчин цол хүртсэн.
  • 1984 он: Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул төрийн шагнал хүртсэн.
  • 1999 он: Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртсэн.

Эх сурвалжЗасварлах

  1. ikon.mn: ЭМГЭНЭЛ; нийтлэгдсэн 2019-2-2, хандсан 2019-2-3