Пётр Чайковский

Пётр Ильич Чайковский (1840 оны 5 сарын 7 [хуучны тооллоор 4 сарын 25]1893 оны 11 сарын 6 [хуучны тооллоор 10 сарын 25]) нь Романтик үеийн Оросын алдарт хөгжмийн зохиолч, багш, хөгжмийн удирдаач.

Пётр Чайковский

Чайковскийн хүн төрөлхтөнд 10 дуурь, 3 балет, 7 симфони (зургаан дугаартай ба Манфредийн симфони), 104 романс, хэд хэдэн хөтөлбөрийн симфони бүтээл, концерт, танхимын хөгжмийн чуулга, найрал дууны бүтээл, кантата, төгөлдөр хуурын бяцхан жүжиг, төгөлдөр хуур зэрэг бүтээлүүдийг үлдээжээ.

Чайковский бол дэлхийн хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг, хөгжмийн романтизмын нэрт төлөөлөгч, амьдралын ээдрээтэй, зөрчилдөөний сэтгэл зүйг гүнзгийрүүлсэн хөгжмийн шилдэг зохиолч, жүжгийн зохиолч-сэтгэл судлаачдын нэг юм.

Тэрээр 1840 онд Вятск мужийн Воткинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд төрсөн. Пётр Чайковский хүүхэд ахуйдаа тааруухан яруу найраг зохиодог байсан бөгөөд голдуу франц хэлээр бичдэг байжээ. Тэрээр хуулийн сургуульд элсэн орж суралцсан. Пётр Чайковский Хууль зүйн сургуулийг төгсөөд тэр даруй Хууль зүйн яамны нэгдүгээр хэлтэст ажилд орсон. Ажлынхаа чөлөөт цагаар дуурийн театрт зочилдог байв. Хөгжимд сонирхолтой Пётр 1861 оны 9-р сард Петербургийн хөгжмийн дээд сургуульд суралцаж, 1866 оноос Москвад багшлах болжээ.

 
Пётр Чайковский, 1860-аад оны сүүл.

1870-аад оны эхэн үе хүртэл Чайковский консерваторийн боловсролын үйл явцыг зохион байгуулах, боловсролын хөтөлбөр, заавар боловсруулахад идэвхтэй оролцож, Профессоруудын зөвлөлд орсон байна. Дотоодын хөгжмийн боловсрол, арга зүйн уран зохиолын хомсдол нь П.И.Чайковскийг гадаадын хөгжим судлаачид, онолчдын бүтээлийг орчуулах (франц, герман хэлнээс)-аас гадна өөрийн сурах бичиг бичихэд хүргэв. Профессор П.И.Чайковскийн эрчимтэй, үр бүтээлтэй ажлыг түүний үеийнхэн өндрөөр үнэлэж байжээ.

Тэрээр "Могучая кучка" нэртэй эх оронч хөгжмийн зохиолчдийн нэг байгаагүй ч гэсэн нижигнэсэн, эргэцүүлсэн, хөгжмийн хуваариар илэрхийлэгдсэн уянга аялгуу ба нийцэлтэй маш их орос маягийн хөгжим зохиодог байжээ.

П.Чайковскийн үндсэн бүтээлүүд

засварлах
Дуурь
  • Воевода (1868), Ундина (1869), Опричник (1872), Евгений Онегин (1878), Орлеанская дева (1879), Мазепа (1883), Черевички (1885), Чародейка (1887), Пиковая дама (1890), Иоланта (1891)
Бүжгэн жүжиг
Симфони
  • Симфони № 1 «Өвлийн мөрөөдөл» op. 13 (1866)
  • Симфони № 2 op.17 (1872)
  • Симфони № 3 op. 29 (1875)
  • Симфони № 4 op. 36 (1878)
  • «Манфред» — симфони (1885)
  • Симфони № 5 (1888)
  • Симфони «Амьдрал» (дуусаагүй) (1892—1893).
  • Симфони ми-бемоль мажор (1892—1893).
  • Симфони № 6 «Патетическая» op. 74 (1893)
Сюит
  • Сюит № 1 op. 43 (1879)
  • Сюит № 2 op. 53 (1883)
  • Сюит № 3 op. 55 (1884)
  • Сюит № 4 Моцартиана op. 61 (1887)
  • Щелкунчик, op. 71a (1892)
Оркестрын бүтээлүүд
  • Торжественная увертюра на Датский гимн op. 15 (1866)
  • «Буря» op. 18 (1873)
  • Славянский марш (1876) op. 31
  • «Франческа да Римини» — симфоническая фантазия (1876) op. 32
  • Итальянское каприччио op. 45 (1880)
  • Серенада для струнного оркестра op. 48 (1880)
  • «1812 год» — торжественная увертюра (1880) op. 49
  • «Гамлет», увертюра-фантазия, ор. 67, 1888
  • «Гроза», увертюра к драме op. 76 (1864)
  • «Фатум» — симфоническая фантазия op. 77 (1868)
  • «Воевода» симфоническая баллада op. 78 (1891)
  • «Ромео и Джульетта» — увертюра-фантазия (1869, 1870, 1880)
  • Марш Добровольного флота (1878)
  • Марш Юрьевского полка (1893)
Piano Concerto No.1 in B-flat minor Op.23 – I. Allegro

Allegro non-troppo e molto maestoso – Allegro con spirito from Tchaikovsky's First Piano Concerto

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.
Valse in F-sharp minor

From Twelve Pieces for piano, Op. 40, No. 9, a digital recording by Kevin MacLeod

Romeo and Juliet Overture

Performed by the Skidmore College Orchestra, courtesy of Musopen

1812 Overture

Performed by the Skidmore College Orchestra. Courtesy of Musopen

Сонсч чадаагүй бол туслалцаа аваарай.

Гадаад холбоос

засварлах

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.