Сяо Табуянь (хятадаар: 蕭塔不煙; пиньинь: Xiāo Tǎbùyān) (? - ?) нь Хар Хидан улсыг үндэслэгч Елюй Дашигийн их хатан мөн 1143-1150 он хүртэл хөвүүн Илийг насанд хүртэл нь түр хугацаанд захирсан гүр хан юм.

1144 онд Даши хааны Кангуо (康國)-гийн 10-р оныг халж, Шяньчин (咸清)-гийн тэргүүн оныг тунхаглав. 1144 оны 3 сард Огуз аймгууд Бухар хотыг довтлов. 1146 онд Алтан улсын Шизун хаан Хэлагийн элч Жангэ Ханнү (粘割 韓奴) Хар Хиданд ирээд, Сяо Табуянийг Алтан улсад дагаар орохыг тулган шаардсанд элчийг цаазлав.

1150 онд хөвүүн Иле нь нас биед хүрсэн тул хаан сууринаа шилжүүлэв. Хэзээ нас барсан нь тодорхойгүй.

Нөхөр: Елюй Даши

Хүүхэд: Елюй Иле, Елюй Пүсүвань

Өмнөх
Елюй Даши
Хар Хидан Улсын Гүрхан
1143-1150
Дараах
Елюй Иле