1964 оны Зуны Олимп

(Токиогийн олимп (1964 он)-с чиглүүлэгдэв)
Зуны олимпын XVIII наадам
XVIII Olympic Winter Games
Зохиогдсон хот  Япон, Токио
Оролцсон улс 93
Оролцогчдын тоо 5151
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
19 спорт, 163 цогц медаль
Нээлтийн ёслол 1964 оны 10 сарын 10
Хаалтын ёслол 1964 оны 10 сарын 24
Наадмыг нээгч Эзэн Хаан Шоова
Тамирчдын тангараг Оно Такаши
Бамбар асаагч Сакаи Ёшинори
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Олимпын цэнгэлдэх хүрээлэн

Зуны олимпын XVIII наадам буюу Токиогийн олимп (Англи: XVIII Olympic Summer Games) нь 1964 оны 10 сарын 10-наас 10 сарын 24-нд Японы Токио хотноо зохион байгуулагдсан зуны олимп юм. Токио хот нь 1940 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг авсан ч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас Хельсинки хотод эрхийг нь шилжүүлсэн ч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас уг олимп зохиогдож чадаагүй билээ. Ийнхүү 1964 онд Ази тивд анх удаа олимпын наадам зохиогдсон нь энэ юм. Апартеидийг өөгшүүлж байсан Өмнөд Африк улсыг уг олимпод оролцохыг нь хориглосон[1].

Зуны олимпын XVIII наадам 1964 оны 10-р сарын 10-наас 10-р сарын 24 хүртэл Японы Токио хотноо зохион байгуулагджээ. Ази тивийн хотод зохион байгуулагдсан анхны олимп байсан бөгөөд манай монголчуудын хувьд ч хамгийн анхны олимпдоо оролцсон нь байсан юм. “ТОКИО 1964”-д манай улс спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 4 нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан.

Нийт 93 улсын 5151 тамирчин оролцож байсан 1964 оны олимпын нээлтийн үгийг эзэн хаан Шоова хэлж, бамбарыг нь японы тамирчин Сакаи Ёшинори асааж байв. 

Зохион байгуулах хотыг сонгосон нь

засварлах

1959 оны 5 сарын 26-нд Баруун Германы Мюнхен хотод болсон ОУОХ-ны 55-р чуулганаар болсон санал хураалтаар Токио хот Детройт, Брюссель, Вена хотуудыг ялж, зуны олимпын XVIII наадмыг зохион явуулах эрхтэй болсон.

ОУОХ-ны санал хураалтуудын үр дүнг харуулсан вэб хуудсаас доорх дүнг авав.

1964 оны зуны олимпыг зохион байгуулах хотыг сонгох санал хураалтын дүн
Хот Улс 1-р шат
Токио   Япон 34
Детройт   Америкийн Нэгдсэн Улс 10
Вена   Австри 9
Брюссель   Бельги 5

Медалийн хүснэгт

засварлах
 
Полина Астахова ЗХУ-ын гимнастикийн багийн бүрэлдэхүүнд дараалсан 3 дахь алтан медалиа хүртэв.

Медалийн чанараар тэргүүлсэн 10 улсыг доорх хүснэгтэд жагсаав:

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Америкийн Нэгдсэн Улс 36 26 28 90
2   Зөвлөлт Холбоот Улс 30 31 35 96
3   Япон (зохион байгуулагч орон) 16 5 8 29
4   Герман 10 22 18 50
5   Итали 10 10 7 27
6   Унгар 10 7 5 22
7   Польш 7 6 10 23
8   Австрали 6 2 10 18
9   Чехословак 5 6 3 14
10   Нэгдсэн Хаант Улс 4 12 2 18

Монгол улс Токиогийн олимпод

засварлах

Монгол улс зуны олимпод анх удаагаа оролцсон нь 1964 оны Токиогийн олимп байлаа. Спортын чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетик зэрэг 5 төрөлд нийт 21 тамирчин оролцсон түүхтэй.

Багийн ахлагчаар Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Бадамтарын Балдоо, тугчаар хөнгөн атлетикийн дасгалжуулагч “Чемпион” хэмээх Чүлтэмийн Найдан нар оролцсон байна.

Нийт 93 орон оролцсоноос 13 орон анх удаагаа олимпод хөл тавьсны дотор Монгол Улс байлаа.

Манай тамирчдаас хамгийн дээд амжилтыг чөлөөт бөхийн төрөлд Жигжидийн Мөнхбат 78 кг-ын жинд үзүүлж, долдугаар байр эзэлсэн бол Чимэдбазарын Дамдиншарав 52 кг-ын жинд есдүгээр байр тус тус эзэлсэн юм.

  1. "Past Olympic Host City Election Results". GamesWeb.com. Татаж авсан: 6 сарын 7. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)