Бадамтарын Балдоо
Бодонгууд-Хоонхон овогт Бадамтарын Балдоо (1925 оны 10-р сарын 1-нд Буриад-Монголын Мухаршибирийн районд төрсөн-2003 онд нас барсан) -Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Элчин сайд дипломат, ШУА-ийн академич, эрдэмтэн.1975 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн, 1991 онд академич.
Намтар
засварлах1934-1937 онд нийслэл хотын үлгэр жишээ бага сургууль сурсан байна.
1937-1943 онд Нийслэлийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль сурч дүүргэсэн.
1947 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн.
1947-1955 онуудад МАХН-ын Төв Хороонд лектор, ухуулгын тасгийн дарга.
1959 онд ЗХУ-ын Москвагийн Нийгмийн Ухааны Академийг төгссөн. 1960 онд “Монгол дахь соёлын хувьсгал, соёлын байгуулалт” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1959-1963 онд " “Энхтайван социализмын асуудал” сэтгүүлийн монгол редакцийн эрхлэгч.
1960-1961 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтийн орлогч захирал, Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр 1960-1976 онд сонгогдож байжээ.
1961-1962 онд МУИС-ийн философийн тэнхимийн эрхлэгч,
1962-1963 онд “Үнэн” сонины Суртлын хэлсийн эрхлэгч,
1962-1976 он Монголын Үндэсний Олимпын Хорооны гишүүн, дэд ерөнхийлөгч байжээ.
1963-1976 онд МАХН-ын Түүхийн институтийн орлогч эрхлэгч.
1976-1984 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Энэтхэг /Балба, Бангладеш, Шри Ланка/, Унгар /Австри/-д суугаа БНМАУ-ын Элчин сайд.
1984-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн захирал,
1990-1999 онд ШУА-ийн Зүүн Ази судлалын төвд зөвлөх,
2000-2003 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зөвлөхөөр ажиллаж байв.
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цол хүртсэн.