Монголын урчуудын эвлэл

Монголын урчуудын эвлэл (Union of Mongolian Artists) нь 1942 оноос эхтэй. Монголын урчуудын эвлэлийн нэрийг товчилж МУЭ гэнэ. Өдгөө 700 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм.

Түүхэн тойм засварлах

1942 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж Улсын Уран Сайхны хүрээлэнгийн харьяанд “Зураг Урлалын Газар” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

1946 онд “Дүрслэх Урлагийн Газар” болон өргөжин зураг баримлын тасагтай болж урлах эрдмийн олон төрлөөр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй.

1955 оны 5 дугаар сарын 24-нд Монголын Урчуудын Эвлэлийн анхдугаар их хурал худалдаж “Монголын Урчуудын Эвлэл” хэмээн шинэлэн зохион байгуулснаар монголын урчуудын олон нийтийн байгууллага бий болсон юм.

1994 онд МУЭ нь зураач, барималч, урчууддаа зориулан урлангийг байрыг ашиглалтанд оруулжээ.

1997 онд МУЭ-ийн нэгдсэн урлангийн цогцолбор болж, 50 орчим зураач, уран бүтээлчид уран бүтээлээ туурвин ажиллаж байна.

1965 онд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимыг уран бүтээлчид өөрсдөө босгожээ.

1966 онд Үзэсгэлэнгийн дан барилга ашиглалтад орсноор уран бүтээлчдийн бүтээлийг олон түмэнд дэлгэн үзүүлэх боломжтой болжээ.

1998 оны 11 дүгээр сард Үзэсгэлэнгийн барилгын өргөтгөл танхим ашиглалтад оруулсан юм. Үзэсгэлэнгийн барилга хоёр давхар болон өргөжиж зураач, уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн тавих болжээ. Өдгөө МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхим жил бүр 40 орчим уран бүтээлийн үзэсгэлэн гардаг.

Монголын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, зураач, урчууд, уран бүтээлчдэд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал олгож иржээ.

Нэр хүнд засварлах

Монголын урчуудын эвлэл нь зураач, уран барималч зэрэг дүрслэх урлагийн төрлөөр уран бүтээл туурвидаг хүмүүсийн дунд хүндтэй байр суурь эзэлнэ. Энэ нь:

  • Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч гэдэг нэршил
  • Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач гэдэг хэллэг нь

уран бүтээлчдийн нэр хүндийн илэрхийлэл болж байдаг.

Цахим холбоос засварлах

Монголын урчуудын эвлэлийн албан ёсны вэб сайт

Монголын урчуудын эвлэлийн албан ёсны фейсбүүк хуудас