Монголын уран зургийн галерей

Монголын уран зургийн галерей бол Монголын дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байдаг газар юм.

Түүхэн тойм

засварлах

1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн бүтээсэн уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, өрөг урлал гээд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээл тус галерейд хадгалагдаж байна.

Үйл ажиллагаа

засварлах

Монголын уран зургийн галерей нь жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж, судлан сурталчилж, хадгалж хамгаалан олон түмэнд дэлгэн толилуулдаг. Монголын уран зургийн галерейд нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал, түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүд бий. Жилд гадна дотнын томоохон хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10000 гаруй үзэгчид үйлчилж байна.

Байршил

засварлах

Улаанбаатар хотын төв цэгээс зүүн тийш, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Соёлын төв өргөөний зүүн талын Б корпус

Гадаад холбоос

засварлах