Рикард "Рики" Рубио Вивес (исп. Ricard "Ricky" Rubio Vives, 1990 оны аравдугаар сарын 21-нд Барселона хотод төрсөн) — Испанийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Миннесота Тимберволвес болон Испанийн шигшээ багийн холбон тоглогч юм. Рубио Миннесотад 2009 оны драфтын дараа тав дахь сонголтоор иржээ.[1] Нутгийнхаа Ховентут (2005—2009), Барселона (2009—2011) багуудад тоглож байхдаа 2007, 2008 болон 2009 оны ФИБА-гийн Оны Шилдэг залуу тоглогчид олгодог шагналыг хүртэж байсан бөгөөд 14 настайдаа мэргэжлийн лигт элссэн содон амжилттай тоглогч билээ.[2]

Түүний НБА-д үзүүлсэн оргил үзүүлэлтийг дурдахад, 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд Финикс Санс багийн эсрэг 24 оноо, 10 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт, 5 бөмбөг таслалт хийж байлаа.[3] Тус багтаа тогтмол амжилттай тоглолтыг үзүүлж байгаа.

Рубио 16 настайдаа шигшээ багийнхаа 16 хүртэлх насны багт дуудагдаж ДАШТ-д Оросын багийг 110:106 хожсон тоглолтонд 51 оноо, 24 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт, 7 бөмбөг таслалтыг хийж гурвын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг гэдгээ харуулж байлаа. Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 оны Олимпийн мөнгө, 2009, 2011 оны Европын аваргын алт, 2013 оны хүрэл медаль хүртсэн билээ.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 193 см
  • Жин — 86 кг
  • Өмсгөлийн дугаар — 9

Эшлэл засварлах

  1. "Wolves Acquire the No. 5 Pick in 2009 NBA Draft". NBA.com/Timberwolves. Turner Sports Interactive, Inc. June 24, 2009. Retrieved June 24, 2009.
  2. FIBAEurope.com Rubio article.
  3. Notebook: Timberwolves 105, Suns 93

Холбоос засварлах