Горан Драгич (Словени: Goran Dragić, 1980 оны зургадугаар сарын 21, Любляна) — Словенийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Майами Хит» багт холбон тоглогчоор тоглодог.

Замнал засварлах

2008 оны драфтаар «Сан-Антонио Спёрс» №45 дахь сонголтоор элсэх байсан ч «Финикс Санс»[1] (2008—2011) багт худалдагдсан байдаг. Дараа нь «Хьюстон Рокетс»[2][3] (2011—2012) багт тоглосон ба багтаа 2012 онд эргэн ирсэн юм.[4] Тэр 2010 оны нэгдүгээр сарын 25-нд «Юта Жаз» багийн эсрэг тоглолтонд 32 оноо авсан нь дээд үзүүлэлт нь юм.[5] Драгич Словенийн «Илириа Любляна» (20032004), «Слован Любляна» (20042006), Олимпиа (20072008) багуудад тоглож байхдаа Словенийн лигийн "Оны шилдэг залуу тоглогч" (2005), "Үнэ цэнэтэй тоглогч" (2006), "Бүх оддын багт" (2010) нэрлэгдэж байв. Түүнчлэн Испанийн «Мурсиа» (2006—2007) багт нэг улирал тоглож байлаа.

Драгич 2014 онд хангалттай тоглолт үзүүлсэн тул 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд шилдэг ахисан тоглогчийн шагналыг хүртсэн юм.[6]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Нью-Орлеан Пеликанс» зэрэг гурван багийн хэлэлцээрээрээр «Майами Хитэд» элссэн.[7]

Шигшээ засварлах

Словенийн шигшээ багт тоглохдоо Европын өсвөрийн АШТ-д түрүүлж байв.

НБА-гийн үзүүлэлт засварлах

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирал засварлах

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2008-09 Финикс 55 1 13.2 .393 .370 .769 1.9 2.0 .5 .1 4.5
2009-10 Финикс 80 2 18.0 .452 .394 .736 2.1 3.0 .6 .1 7.9
2010-11 Финикс 48 2 17.8 .421 .277 .608 1.8 3.1 .8 .1 7.4
2010-11 Финикс 22 3 17.2 .472 .519 .667 2.5 2.5 .6 .2 7.7
2011-12 Финикс 66 28 26.5 .462 .337 .805 2.5 5.3 1.3 .2 11.7
2012-13 Финикс 77 77 33.5 .443 .319 .748 3.1 7.4 1.6 .3 14.7
2013-14 Финикс 76 75 35.1 .505 .408 .760 3.2 5.9 1.4 .3 20.3
2014-15 Финикс 52 52 33.4 .501 .355 .746 3.6 4.1 1.0 .2 16.2
Замнал 476 240 25.5 .467 .363 .747 2.6 4.5 1.0 .2 12.0

Хасагдах шат засварлах

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2010 Финикс 16 0 14.8 .430 .325 .742 1.8 2.3 .3 .1 7.6
Замналын турш 16 0 14.8 .430 .325 .742 1.8 2.3 .3 .1 7.6

Лавлах холбоос засварлах

  1. New Suns may play tonight.
  2. "Phoenix Suns trade Goran Dragic for Aaron Brooks from Houston Rockets". azcentral.com. Retrieved 2011-08-25.
  3. "Rockets trade Battier, Brooks in separate deals". Houston Chronicle. Retrieved 2011-08-25.
  4. Sources: Goran Dragić Contract, Salaries, and Transactions
  5. Utah Jazz: Little-known Dragic enjoys career night for Suns.
  6. Suns' Dragic wins Kia Most Improved Player award
  7. "HEAT Acquire Goran Dragic and Zoran Dragic". NBA.com. February 19, 2015. Retrieved February 19, 2015.

Гадны холбоос засварлах